October
22
2024
Anu.mn
Мэдээ
Элон Маск өргөх бичигт гарын үсэг зурсан санамсаргүй сонголтоор тодорсон азтай хүнд өдөр б ...
Элон Маск өргөх бичигт гарын үсэг зурсан санамсаргүй сонголтоор тодорсон азтай хүнд өдөр бүр нэг сая доллар бэлэглэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Элон Маск өргөх бичигт гарын үсэг зурсан санамсаргүй сонголтоор тодорсон азтай хүнд өдөр бүр нэг сая доллар бэлэглэж байна
Photo: Frédéric Legrand | Dreamstime.com

Аравдугаар сарын 20-нд Элон Маск, өргөх бичигт гарын үсэг зурсан Пенсильванийн иргэн, азтай эрд анхны 1 сая долларын чекээ бэлэглэжээ. Уг өргөх бичиг нь, “Үг хэлэх эрх чөлөө, зэвсэг барих эрхийг баталгаажуулах, нэг ба хоёрдугаар нэмэлт өөрчлөлтийг доор гарын үсэг зурснаар дэмжихээ амлаж байна” гэсэн агуулгатай гэж Deutche Welle мэдээлэв.

Тэрбумтан, Tesla болон SpaceX-ийн тэргүүн нь, сонгогчдыг Трампын төлөө санал өгөхийг өөрийнхөө аргаар дэмжиж байна. Өчигдрөөс эхлээд арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгууль хүртэл, үг хэлэх эрх чөлөө, зэвсэг авч явахыг дэмжих өргөх бичигт гарын үсэг зурсан санамсаргүй сонголтоор тодорсон хүнд саяыг өгөхөө амласан бөгөөд Дональд Трампыг тууштай дэмжигч Маск, мужийн сонгогчидыг гарын үсэг зурахыг уриалаад, өдөр бүр нэг хүнийг тодруулан нэг сая ам.долларын шагнал өгнө гэсэн байна.

Бямба гарагт тэрээр, Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намын аль нь ч "ялж болзошгүй"-д тооцогддогхэлбэлзэлтэй муж болох Пенсильваниас ирж, гарын үсэг зурсан хүнд анхны сая долларын чекээ гардуулжээ.

Тус мужид болсон жагсаалын үеэр Маск, “Миний зорилго бол хэлбэлзэлтэй мужуудын 1-2 сая сонгогчийг өргөх бичигт гарын үсэг зуруулснаар, улстөрчдөд чухал мессеж болно гэж бодож байна." гэсэн байна.

Маскийн кампанит ажил, Бүгд найрамдах намын дэмжигчдийг санал өгөхөөр бүртгүүлэхийг уриалж байгаа юм.

Ажиглагчид,, энэхүү шоу нь хүмүүсийг сонгуульд бүртгүүлэхэд мөнгө төлөхийг хориглосон хуулийг зөрчисөнд тооцогдож магадгүй гэж үзэж байна.

Холбооны сонгуулийн хорооны мэдээлснээр, Маск өнгөрсөн гурван сарын хугацаанд Трампын сонгуулийн кампанит ажлыг дэмжих зорилгоор байгуулсан улс төрийн үйл ажиллагааны хороонд (America PAC) 75 сая орчим доллар хандивласан байна.

Tesla болон SpaceX компанийн гүйцэтгэх захирал 45 дахь ерөнхийлөгчөө магтан сайшааж, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг олон нийтэд шүүмжилсээр ирсэн. Трамп хариуд нь сонгуульд ялбал, төсвийн үр ашгийн асуудал хариуцсан комиссыг толгойлохыг Маскд даалгана гэдгээ тодорхой хэлсэн юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.