September
24
2022
Anu.mn
Мэдээ
Элон Маск сургуулийн автобусанд интэрнет байрлуулснаар хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах боло ...
Элон Маск сургуулийн автобусанд интэрнет байрлуулснаар хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах боломжтой болно.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Элон Маск сургуулийн автобусанд интэрнет байрлуулснаар хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах боломжтой болно.
Photo: IStock

Одоогоор тус улсын хөдөө орон нутгийн сургуулиудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд SpaceX хиймэл дагуулын интернетийн үйлчилгээг сурагчидын автобусанд суулгаж, "аяллын цагийг холболтын цаг" болгон хувиргаж байна гэж FCC мэдэгдэв. Элон Маскийн компани FCC-д, туршилтын хөтөлбөрийг нэг цаг гаруй үргэлжилдэг автобусны чиглэлд нэвтрүүлж, үүнийг "бусад хөдөлгөөнт “broadband” үйлчилгээнд ашиглах боломжгүй байгаа" гэж мэдэгджээ.

“Хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа сурагчидын ихэнх нь сургуулиас олон милийн зайд амьдардаг. Тэд харилцаа холбоогүйгээр урт хугацаанд зорчдог" гэж SpaceX мэдэгдэлдээ дурдсан бөгөөд мөн амьжиргааны түвшин доогуур айлын олон суралцагчид гэртээ интернетэд холбогдож чадахгүй байгааг тус компанийн төлөөлөгчид онцлоод, "Энэ цоорхойг нөхөхөд Starlink-аас илүү тохирох үйлчилгээ байхгүй" гэж компани баталж байгаа юм.

Мөн SpaceX, FCC-ийг сургуулийн Wi-Fi автобусыг дэмжих, холбооны хэмжээний санхүүжилтийг батлахыг уриалсан бөгөөд энэ оны эхээр FCC-ийн дарга Жессика Розенворт сургуулийн автобусыг интэрнэттэй болгохын тулд сургууль, номын сангуудыг Wi-Fi-аар тоноглох хөтөлбөрөөс санхүүжүүлэх саналыг гаргаад байна.

SpaceX-ын хүсэлт нь АНУ-ын хөдөө орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэхийн тулд Starlink компанид 866 сая долларын татаас олгохыг FCC татгалзсанаас ердөө сарын дараа ирсэн юм. FCC-ын комисс, "Starlink-ийг, үйлүүлэгчид амласан үйлчилгээгээ хүргэж чадна гэдгээ харуулж чадаагүй хөгжиж байгаа технологи" гэж нэрлэн татгалзсан байсан аж. Харин SpaceX, FCC-ийн энэ шийдвэрийг "илт шударга бус, нотлох баримттай нийцэхгүй" гэж хариулт өгсөн байна.

Маскийн компани 6-р сард Starlink-ийг тээврийн хэрэгсэлд ашиглах зөвшөөрлийг FCC-ээс авсан. Гэхдээ энэ үйлчилгээгээ үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт SpaceX компани 10 км-ийн өндрөөс Starlink-ийн чадварыг харуулах зорилгоор хувийн онгоцоор үзүүлэх нислэг үйлджээ.

Starlink одоогоор дэлхий даяар 400,000 гаруй захиалагчтай хэрэглэгчийн баазтай. Тус компани доод тойрог замд 2500 гаруй хиймэл дагуулын сүлжээтэй. Энэхүү үйлчилгээ нь хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутгийн болон өндөр буюу экватороос хол өргөрөгийн хэрэглэгчдийг 200 Mbps хүртэл өндөр хурдны интернетээр хангах зориулалттай юм.

Эх сурвалж: forumdaily.com & insider.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.