АНУ-ын Ерөнхийлөгч 81 настай Жо Байден дөрөв хүрэхгүй жилийн хугацаанд 532 хоног амарсан нь албан тушаалдаа ажилласан 1326 хоногийн 40 орчим хувийг эзэлжээ. Бүгд Найрамдах Намын Үндэсний Хорооноос (RNC), жилд дунджаар 11 өдөр амардаг америк хүн ийм олон өдөр амрахын тулд ойролцоогоор 48 жил ажиллах хэрэгтэй болно гэж мэдээлснийг New York Post сонин нийтэлжээ.
Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед Цагаан ордны Төсвийн албаны ерөнхий зөвлөх байсан Марк Паолетта, “Америк болон дэлхий шатаж байхад далайн эрэг дээрх сандал дээрээ нуруугаа ээж хэвтсэн ерөнхийлөгчийн дүр төрх Байдены ерөнхийлөгчийн албыг тодорхойлно. Инфляци хяналтаас гарсан, үнэ хэт өндөр хэвээр байна. Манай хил дээр олон сая хууль бус цагаачид иргэдийн маань эсрэг хэрцгий гэмт хэрэг үйлдэж байна. Дэлхий аюулд байна. Гэтэл Байдены бүх хүсэл энэхүү 530 гаруй хоногийн амралт байжээ." гэж бичсэн бол Делавэрийн Рехобот эрэг дэх далайн эрэг дээр 8-р сарын сүүлээр амарсан амралт нь "16 өдөр дараалсан амралт байсан" гэж RNC мөн мэдээлэв.
Долдугаар сарын сүүлчээс хойш Байденыг эсэргүүцэж, ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс хассан Конгрессын танхимын дарга асан Нэнси Пелоси (Калифорноос дэвшсэн ардчилсан намын гишүүн) болон ардчилсан намын зарим гишүүд бухимдсандаа үүнийг олон нийтэд ил болгосон гэсэн цуу яриа гараад байна. Өнгөрсөн жил Пост сэтгүүлийн тайланд, Байден ерөнхийлөгч байх хугацааныхаа 957 хоногийн 382-ыг буюу 40%-ийг бүхэлд нь буюу хэсэгчлэн Цагаан ордноос хол, хувийн амралтаар өнгөрөөсөн, энэ нь түүнийг Америкийн хамгийн сул ерөнхий командлагч болгосон гэсэн байна. Байдены 40%-ийн эзгүй байдал нь ерөнхийлөгч асан Дональд Трампынхаас хамаагүй давсан бөгөөд Трамп, ерөнхийлөгчийн хугацааныхаа 26%-ийг хувийн аялалдаа зарцуулсан нь албан тушаалд ажилласан 1461 хоногийн 381 өдөр нь байжээ.
Харин Рональд Рейган, Барак Обама нар бүрэн эрхийн хугацааныхаа ердөө 11 хувийн хугацааг амрахад зориулсан бол ажиллах “өвчтэй” Жимми Картер ердөө 79 хоног амарсан нь, албан тушаалд байх хугацааных нь5 хувийг эзэлж байна.
Ерөнхийлөгчийн туслахууд, Байден өмнөх ерөнхийлөгчдийн нэгэн адил алсаас ажилладаг, хол байх хугацаандаа холбоотой байдаг гэж нотолдог ч, түүний Рехобот далайн эрэг дээрх амралт шиг байдал нь нэг бус удаагийнх гэж бичжээ.
Сенатор Николь Маллиотакис, (Р-Стейтен арал/Бруклин) Байден олон хоног амрах замаар америкчуудад сайн сайхныг үзүүлж байна гэж хошигноод, тэр илүү их амарвал дээр байх байсан. Харамсалтай нь тэрээр, ерөнхийлөгч Трампын хилийн бодлогыг өөрчилж, Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцалж, байгалийн хий, хоол хүнс, хэрэглээний зардлыг өсгөсөн эрчим хүчний эсрэг бодлого хэрэгжүүлсэн. Хэрэв тэр бүх зүйлийг байгаагаар нь үлдээсэн бол бүх зүйл илүү дээр байх байсан." гэж бичжээ.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эндрю Бейтс, “Ерөнхийлөгч Байденыг, нохой тэжээж, зайрмаганд дуртай гэж дайрч байгаа суут хүмүүс тооцоо хийж ч чаддаггүй нь гайхах зүйл биш. Байден, орчин үеийн энгийн ерөнхийлөгчөөс цөөн хоног амардаг бөгөөд хаана ч байсан өдөр бүр шаргуу ажилладаг." гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.