March
16
2024
Anu.mn
Мэдээ
Эрдэмтэд, хүмүүс удахгүй далавч, тэмтрүүл болон гурав дахь гартай болно гэж үзэж байна
Эрдэмтэд, хүмүүс удахгүй далавч, тэмтрүүл болон гурав дахь гартай болно гэж үзэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эрдэмтэд, хүмүүс удахгүй далавч, тэмтрүүл болон гурав дахь гартай болно гэж үзэж байна
Photo: IStock

Мэргэжилтнүүд, ойрын хэдэн арван жилд багтаж, технологийн үсрэлттэй хөгжлийн ачаар хүмүүс далавч, тэмтрүүл болон нэмэлт гартай болно гэж үзэж буй талаар Daily Mail мэдээлэв.

Судлаачид хөлний хөдөлгөөнөөр удирддаг, зүүсэн хүн энэхүү гараараа лонхны бөглөө тайлах, гадил жимсийг хальснаас нь салгах, бүр зүү сүвлэх боломжтой "гурав дахь эрхий хуруу"-г аль хэдийн бүтээсэн бөгөөд үүнийг хүний ​​биед илүү их, илүү гайхалтай нэмэлтүүдийг бий болгох эхний алхам гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Кембрижийн их сургуулийн танин мэдэхүйн мэдрэл судлалын профессор Тамар Макин, “Тархи нь, нэмэлт эрхтэнд дасан зохицох онцгой чадвартай, гайхалтай эрхтэн. Бид хиймэл эрхтэн гэх мэт солих технологитой ажиллахад зорилго нь маш энгийн байдаг. Гэтэл бид одоо, бие махбодынхоо хүчин чадал дээр, нэмэлт биеийн хэсэг ашиглахыг хүсч байна. Бие, эрхтэнүүдийн нөөцийг хуваарилах асуудал санаа зовоож байна. Энэхүү нөөцийг, нэмэлт гарандаа ашиглахын тулд хөлнийхөө нөөцөөс хулгайлж байгаа мэт” гэж ярьжээ. Одоогоор, дизайны хэмжээг томруулах, том төхөөрөмж болгон өргөжүүлэх ажиллагаан дээр саатаад байна. 

Түүнээс, хүнд зориулж далавч, тэмтрүүл хийх боломжтой юу гэж асуухад тэрээр, "Тийм ээ, техникийн үүднээс авч үзвэл, технологи нь байгаа, бид үүнийг зөвхөн өргөжүүлэх хэрэгтэй. Хүний биед тав тухтай, хүнд жинтэй биш байх гэх мэт технологийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Далавч бол зөвхөн дээш, доош удирдах нэг шатлалт удирдлагатай маш энгийн зүйл. Харин тэмтрүүл гэх мэт илүү төвөгтэй зүйл дээр, хүн анхаарал, хяналтаа маш ихээр ашиглах хэрэгтэй болно. Жишээлбэл, ширээн дээрх кофе хүрэхээргүй хол байхад, аяганд хүрэхээр тэмтрүүлээ ашиглахын тулд, хүн анхаарлаа маш их төвлөрүүлэх хэрэгтэй болно, үүний оронд зүгээр л босоод авах нь хамаагүй хялбар гэсэн үг." гэж хариулжээ.

Түүний хамтран зүтгэгч Дани Клод нь, 2017 онд анх танилцуулсан “Third Thumb” буюу “гурав дахь эрхий” төслийн зохиогч юм. 3D-р хэвлэсэн робот хурууг гарын эрхий хурууны эсрэг талд зүүж, хөлийн эрхий хурууны доод талд байрлах утасгүй холболттой даралт мэдрэгчийг ашиглан хянаж удирддагаар бүтээжээ. Түүний туршилтад хамрагдсан 20 хүнийг, нэг гараараа хэд хэдэн бөмбөг болон шилтэй дарснууд өргөх гэх мэтээр “эрхий хуруу”-г ашиглахад тав хоног сургасан бөгөөд тэд маш хурдан сурч, нүдийг нь боосон байх үед, мөн анхаарлыг нь зориудаар сарниулсан үед ч ашиглаж чадаж байсан бөгөөд “хуруу” нь тэдний биеийн нэг хэсэг гэдгийг улам ихээр мэдэрч эхэлсэн гэж “Science Robotics” сэтгүүлд ярилцлага өгч байжээ.

Туршилт хийхээс өмнө болон дараа нь судлаачид, оролцогчдын тархийг сканердсан бөгөөд гарыг ашиглах үед гэрэлтдэг мэдрэлийн хэлхээний зохион байгуулалтад нарийн боловч чухал өөрчлөлтүүдийг олж илрүүлсэн байна. “Үүний ачаар, хувьсал нь биднийг биеийн нэмэлт хэсгийг ашиглахад бэлтгэгдээгүй байдаг. Харин бид өөрсдийн чадвараа шинэ, санамсаргүй аргаар нэмэхэд, тархи маань биологийн биеийг дүрслэн дасан зохицох хэрэгтэй байдгийг олж мэдсэн." гэж профессор ярьжээ.

Мөн Клод хиймэл гар шиг ажилладаг робот тэмтрүүл бүтээжээ. Vine 2.0 гэж нэрлэгддэг энэ төхөөрөмж нь 26 бие даасан нугаламтай бөгөөд хэрэглэгч нь, гутланд байрших даралт мэдрэгч болон электроникийг ашиглан удирддаг.

Харин Пизагийн Сант'Аннагийн ахисан түвшний судалгааны сургуулийн судлаач Силвестро Мисера, бүсэлхийгээр биед бэхлэгддэг, амьсгалаар удирддаг “гурав дахь гар” дээр ажиллаж байна.

Судлаачид судалгааныхаа үр дүнг, Вашингтонд болох Америкийн шинжлэх ухааны дэвшлийн нийгэмлэгийн жил тутмын хурал дээр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.