August
18
2024
Anu.mn
Мэдээ
Эрдэмтэд, хүн хэр удаан амьдрахыг мэдэх аргыг олов
Эрдэмтэд, хүн хэр удаан амьдрахыг мэдэх аргыг олов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эрдэмтэд, хүн хэр удаан амьдрахыг  мэдэх аргыг олов
Photo by Bruno Nascimento on Unsplash

Эрдэмтэд, турникнээс зүүгдэн дүүжлэгдэж чадсан хугацаа нь, наслалтыг тогтоох хамгийн сайн шалгууруудын нэг, эрүүл мэндийн байдлыг харуулах үзүүлэлт гэж үзсэн талаар Upworthy нийтэлжээ.

Хүний дундаж наслалтыг тодорхойлох аргыг шинжлэх ухаан одоогоор хараахан олоогүй байгаа юм. Гэсэн ч, амьдрал хэт богино байх эрсдэл, эрүүл мэнд муудаж байгаа эсэхийг зарим үзүүлэлтүүд маш нарийн илэрхийлж чадна гэж үзжээ.

Clinical Interventions in Aging-ын 2019 оны судалгаагаар, гарын атгалтын хүч нь, хүн хэр удаан амьдрахыг илтгэх найдвартай үзүүлэлт болохыг тогтоожээ. Гарын атгалтын хүчийг үнэлэхийн тулд, турник буюу хөндлөвч дээр хэр удаан зүүгдэж чадахаа тодорхойлох арга бөгөөд судалгаанаас харахад, эмэгтэйчүүд 30 секунд, эрчүүд 60 секунд биеэ дааж чадаж байвал сайнд тооцогдно. Харин үүнийг хийж чадахгүй байгаа бол таны амьдрал хүссэнээс тань богино байх болно гэжээ.

Доктор Питер Аттиа, атгах хүч нь эрүүл мэндийг ерөнхийд нь тодорхойлох үнэн зөв арга гэж үздэг. Тэрээр, "Энэ бол биеийн ерөнхий хүч чадал ба булчингийн массыг харуулах гайхалтай зөв үзүүлэлт. Таны биеийн дээд хагасын байдал таны гарт тусгагдсан байдаг. Хэрэв таны атгалт сул байвал доод хэсэг мөн сул байх магадлалтай” гэжээ.

Мөн UCLA Health-ийн доктор Эва М. Глазер, Элизабет Ко нар, “Атгалтын хүч муу байх нь, олон тооны эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотой бөгөөд зүрхний өвчин, үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар зэрэг эрүүл мэндийн олон сөрөг асуудлуудыг харуулсан. Өвчтөний атгалтын хүчээр, мэс заслын дараах хүндрэл, мэс заслын дараах эдгэрэх хугацаа, нас баралтыг урьдчилан таамаглаж болохыг олж мэдсэн" гэж UCLA Health блогт бичжээ.

Түүнчилэн, хүний биеийн жин, үүнд ихээхэн нөлөөлдөг байна. Aging Cell сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар, биеийн жин нэмэгдэх болон дундаж наслалт буурах хоёрын хооронд шууд холбоо байгааг тогтоожээ. Гэхдээ, энэхүү турникэнд зүүгдэх хугацааг барьж чадахгүй байгаа хүмүүс, аажмаар энэ дасгалыг хийснээр биеийн байдлаа сайжруулах боломжтой гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.