November
23
2024
Anu.mn
Мэдээ
Эрдэмтэд, тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэг эртний маргааныг эцэслэн шийдвэрлэжэ ...
Эрдэмтэд, тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэг эртний маргааныг эцэслэн шийдвэрлэжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эрдэмтэд, тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэг эртний маргааныг эцэслэн шийдвэрлэжээ
Photo: Christian Bowen on Unsplash

Эрдэмтэд тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч болох талаарх олон жилийн маргааныг эцэслэн шийдсэн гэж үзэж байна. "Daily Mail" сонин олон зуун жилийн турш эрдэмтдийг төөрөлдүүлж байсан эртний нууцыг дэлгэв.

Женевийн их сургуулийн эрдэмтэд, эм нөхөн үржихүйн эсийн материал болох өндөг нь тахиа бий болохоос хамаагүй өмнө байсан гэдгийг нотолсноор өндөг ялав. Тэд 2017 онд Хавайн далайн хурдсаас олдсон Chromosphaera perkinskii хэмээх нэг эст төрөлд дүн шинжилгээ хийж, дэлхий дээр түүний оршин тогтносон анхны шинж тэмдгүүд нь, тэрбум гаруй жилийн тэртээ буюу анхны амьтад гарч ирэхээс хамаагүй өмнө үүссэн болохыг тогтоожээ.

Судлаачид, энэ зүйл олон эст бүтцийг бүрдүүлдэг болохыг, мөн тэд амьтны үр хөврөлтэй гайхалтай төстэй болохыг ажигласан.

Энэхүү нээлт нь, үр хөврөлийн хөгжлийг хариуцдаг генетикийн хөтөлбөрүүд (үр тогтож өндөг үр хөврөл болж хувирах үйл явц), амьтан гарч ирэхээс өмнө аль хэдийн байсан болохыг харуулсан байна.

Тиймээс байгаль, "тахиаг зохион бүтээхээсээ" өмнө "өндөг хийх" генетикийн хэрэгсэлтэй байсан.

"C. perkinsii нь, нэг эст төрөл бөгөөд түүний байр байдал нь дэлхий дээр анхны амьтад гарч ирэхээс хамаагүй өмнө, олон эсийн зохицуулалт, ялгах үйл явц энэ зүйлд аль хэдийн байсан гэдгийг харуулж байна" гэж судалгааны зохиогч Омая Дудин бичжээ.

Өмнөх судалгаанууд, хатуу бүрхүүлтэй тахианы өндөг 300 сая жилийн өмнө байсан байх магадлал бага гэж үздэг байсан.

“Гэтэл, энэ үр дүн сэтгэл хөдөлгөм байна! Саяхан нээсэн уг төрөл зүйл нь, тэрбум гаруй жилийн тэртээ рүү буцах боломжийг бидэнд олгож байна” гэж судалгааны зохиогч Марин Оливетта ярьсан байна.

Энэ жил хэвлэгдсэн энэхүү бие даасан судалгаа, олон мянган жилийн өмнө бусад шувуудтай харьцуулахад тахианууд тогтмол өндөглөдөг чанар нь хүмүүсийн сонирхлыг татаж, энэ нь тэднийг гаршуулж, өнөөгийн бидний мэдэх тахиа болгон үржүүлж хэрэглэхэд хүргэснийг мөн харуулсан юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.