December
6
2024
Anu.mn
Мэдээ
Эрик Адамс гэмт хэрэгтэй холбоотой бүх хууль бус цагаачдыг албадан гаргах бодолтой байгааг ...
Эрик Адамс гэмт хэрэгтэй холбоотой бүх хууль бус цагаачдыг албадан гаргах бодолтой байгаагаа зарлав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эрик Адамс гэмт хэрэгтэй холбоотой бүх хууль бус цагаачдыг албадан гаргах бодолтой байгаагаа зарлав
Photo: GETTY IMAGES

Нью-Йорк хотын дарга Эрик Адамс гэмт хэрэгт буруутгагдаж буй цагаачдыг АНУ-аас албадан гаргах бодолтой байгаагаа мэдэгдсэн тухай Guardian мэдээлэв.

АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаны (ICE) тайланд дурдсанаар, Нью-Йорк хотод 58,000 гаруй гэмт хэрэг үйлдсэн, бичиг баримтгүй цагаачид, улсын хэмжээнд ойролцоогоор 670,000 гэмт хэрэгтэн цагаач амьдарч байна.

Адамс 12-р сарын 3-нд болсон хэвлэлийн бага хурал дээр, Нью-Йоркчуудын аюулгүй байдлын асуудалд анхаарахаа мэдэгдсэн бөгөөд тэрээр, “Би хотын иргэдийг хамгаалах болно. Хэнд ч, энэ улсад, энэ хотод, гэм зэмгүй Нью-Йоркчууд, гэм зэмгүй цагаачид, орогнол хүсэгчдийг хохироох боломж өгөхгүй" гэж хэлжээ.Адамсын энэ мэдэгдэл, гэмт хэрэгт буруутгагдаж буй цагаачдын талаарх түүний байр суурь өөрчлөгдсөнийг илтгэж байна. Тэрээр мөн, хүүхэд байхдаа тус улсад ирсэн цагаачдыг хууль дүрмээ сахиж байгаа тохиолдолд хүлээн авах ёстой. Хүнсний үйлдвэр гэх мэт тодорхой ажлын байруудыг ажиллах хүчнээр хангахад олон ажилчин зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Трампын томилсон "Хилийн хаан" гэж нэрлэгддэг Том Хомантай ярилцсан, удахгүй биечлэн уулзахаар төлөвлөж байгаагаа дурдаад, “Би энэ засаг захиргаатай дайтах бодолгүй гэдгээ тодорхой хэлсэн. Харин ч би түүнтэй хамтран ажиллах бодолтой байна. Гэмт хэрэгтнүүдийг хотоос гаргахын тулд, би бүх үүнтэй холбоотой ажиллагаануудад нээлттэй хандна” гэсэн байна.

Харин цагаачлалын хуульчид хотын даргын хэлсэн үгийг буруушааж, уучлалт гуйхыг уриалав.

Нью-Йоркийн Цагаачлалын эвслийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Мурад Авдех, "Адамс айдас төрүүлсэн мэдэгдлээр Дональд Трампын тоглоомд оролцож байна" гэсэн бол, Хотын олон нийтийн хамгаалагч Жумаан Уильямс, “Нью-Йорк хотын дарга, өөрийн үйлчилж буй хүмүүсийн үндсэн хуулиар олгогдсон эрхийн талаар үндсэн ойлголттой байх ёстой. Адамс, Нью-Йоркчуудад ашигтай бодлого хэрэгжүүлж чадаагүйгээ, манай хотод ирж буй цагаачдад тохож байна. Тэр, цагаачид болон харьяат бус хүмүүсийг үндсэн эрхээ эдлэх боломжгүй болгож дорд үзэж байна" гэж X дээр бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.