Butha-Buthe, Lesotho (AP) - Европ даяар сая сая хүн дээд амжилт тогтоосон зуны халуунд халууцан, хөлөрч байхад Африкт цанаар гулгаж байна.
Гэхдээ энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн шинж тэмдэг биш. Харин Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад бүрэн хүрээлэгдэн оршдог уулын бяцхан хаант улс болох Лесотогийн гайхалтай цагаарын аномали юм. Лесото нь газарзүйн хувьд алдартай: Энэ бол газар нутгийнх нь нэг инч ч далайн түвшнээс дээш 1000 метр (3280 фут) өндөрт байрладаг дэлхий дээрх цорын ганц улс юм.
Иймээс Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын өвлийн улиралд Лесотод цас ордог. Африкийн өмнөд хэсэгт хүйтэн өвөл тийм ч ховор биш ч гэсэн цас ихтэй байх нь маш ховор байдаг. Далайн түвшинээс 3,000 метрийн (9,842 фут) өндөрт орших Лесотогийн Малути уулс дахь Африски нь экваторын өмнөд хэсэгт байрладаг Африкийн цорын ганц цанын бааз юм.
"Би амьдралдаа цас харж байгаагүй" гэж Өмнөд Африкаас цанаар гулгахаар ирсэн Кафи Можапело гэж хэлжээ. "Тиймээс энэ бол гайхалтай туршлага юм.". Түүний хувьд хэзээ ч Африкт цанаар гулгахаар аялал хийнэ гэж бодож байгаагүй байна.
Йоханнесбургийн Соуэто хотоос гаралтай Бафана Надида анх удаа цанын гутал өмссөндөө баяртай байв. Тэрээр цанаар хичээллэх, зураг авахуулах, цасан дээр тоглох нэг өдрийг төлөвлөжээ. Цаначид, сноубордчид зохих хэрэгсэл түрээслэхийн тулд олноор оочирлож байв. Мөн түүнчлэн, анх удаа цана ба сноубордоор гулгаж үзэх гэж байгаа хүмүүст Лесотогийн иргэн, 12 жил цана, сноубордын багшаар ажиллаж байгаа Хоуп Рамокотжо зааварлагч хийсэн байна. Түүний нүүр дүүрэн инээмсэглэл, итгэлтэй дуу хоолой нь анхлан сурагчидад тайвширалыг өгч байв.
Африскигийн Капоко парк нь Африк тив дэх цорын ганц чөлөөт үзүүлбэр(freestyle)-ийн цасан парк юм. Энд жил бүр Winter Whip Slopestyle сноуборд, цанын тэмцээн зохиогддог байна.Энэ тэмцээний цанын өсвөрийн төрөлд Африскид тогтмол бэлтгэл хийдэг Лесотогийн Бута-Буте хотын 13 настай Секоло Рамоноцси болон түрүүлэв.
Африски цанын бааз нь Европын өргөн уудам Альпийн нурууны цанын баазуудын түвшинд хүрэхгүй байж болох ч Африкчуудыг өвлийн спортод дуртай болгоход хангалттай юм.
(2022 оны 7-р сарын 30-ны Бямба гарагт шинэхэн цас Лесотогийн Африски цанын баазыг хучиж байгаа нь.)
Эх сурвалж: apnews.com