June
2
2024
Anu.mn
Мэдээ
Флорида мужид, матар хүмүүс рүү дайрах тохиолдол их байдаг
Флорида мужид, матар хүмүүс рүү дайрах тохиолдол их байдаг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Флорида мужид, матар хүмүүс рүү дайрах тохиолдол их байдаг
Photo: iStock.com/passion4nature

Флорида муж нь, усархаг намгархаг газар, матар их байдгаараа алдартай муж юм. Хэдийгээр гэмгүй төрхтэй ч, эдгээр мөлхөгчид үнэхээр аюултайг, Флорида мужид матарт бариулсан хүмүүсийн тоо харуулдаг гэж Click Orlando мэдээлжээ.

Флоридагийн Загас, зэрлэг ан амьтдыг хамгаалах хорооноос (FWC), 1948 оноос хойш матар хүн рүү дайрсан 450 гаруй тохиолдол бүртгэгдсэн байдаг. Үүний 30 нь үхэлд хүргэсэн гэж мэдэгджээ.

Хамгийн хачирхалтай матарт бариулсан хоёр тохиолдол 2007, 2019 онд болсон. Хохирогчид цагдаа нараас зугтаж байх үедээ матарт бариулсан байна.

Флоридагийн зарим нуурууд, ялангуяа мужийн хамгийн их матартай Океечоби нуур, Оранж нуур зэрэг нь илүү эрсдэлтэй байдаг.

Мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Аллигаторын дайралтаас өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол түүнтэй таарахаас зайлсхийх явдал юм.

Зэрлэг матар тэжээх хэрэггүй. Нэгдүгээрт, энэ нь хууль бус, хоёрдугаарт, матрууд хооллохын төлөө хүмүүсээс айх байгалийн айдсаа алддаг.

Загас, загасан бүтээгдэхүүний үлдэгдэлийг ил задгай хогийн саванд хаяж болохгүй. Хоол хайж буй матарнуудыг үнэрээрээ татах эрсдэлтэй.

Эргийн ойролцоох тэмдгүүдийг анхаарч байх. Зориулалтын газраас бусад газарт сэлж болохгүй.

Өдрийн цагаар усанд сэлэх. Аллигаторууд шөнийн цагаар хамгийн идэвхтэй байдаг тул, өдрийн цагаар илүү аюулгүй байдаг.

Хүүхэд, тэжээвэр амьтдаа усны ойролцоо анхаарч байх. Мөлхөгчид тэднийг байгалийн идэш гэж андуурч болзошгүй тул хүүхдүүдийг усны ойролцоо хараа хяналтгүй тоглохыг хэзээ ч бүү зөвшөөр. Тэжээвэр амьтдаа эргээс хол байлга.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.