March
4
2024
Anu.mn
Мэдээ
Форбес сэтгүүлээс гаргадаг Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг хүмүүсий ...
Форбес сэтгүүлээс гаргадаг Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг хүмүүсийн нэрс, сүүлийн 20 жилд анх удаагаа солигдлоо
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Форбес сэтгүүлээс гаргадаг Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг хүмүүсийн нэрс, сүүлийн 20 жилд анх удаагаа солигдлоо
Photo: twitter

1994 оноос хойш анх удаа, Форбес 400 жагсаалтыг Амазон компанийг үндэслэгч Жефф Безос нэг жилийн дотор хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлснээр тэргүүлж, Америкийн хамгийн баян хүнээр тодорлоо.

1994 оноос хойш чансааг тэргүүлж байсан Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг, Амазоныг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос гүйцэж, Форбес 400-гийн Америкийн хамгийн баян хүмүүсийн чансааг тэргүүлсэн бөгөөд Безос 2018 онд нэг удаа дэлхийн хамгийн баян хүн болж байсан гэж РБК бичжээ.

Тэрээр мөн, рейтингийн түүхэнд анх удаа нэг оролцогчийн хөрөнгө 100 тэрбум доллараас давсан өөр нэгэн дээд амжилтыг тогтоожээ. Forbes сэтгүүлийн мэдээлснээр, Безосын хөрөнгө жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, 160 тэрбум долларт хүрсэн байна.

Цахим худалдааны Amazon компани нь, 1 триллион доллараас дээш гарсан зах зээлийн үнэлгээгээрээ Apple-ийн дараа орох дэлхийн хоёр дахь том компани болжээ. 2018 оны эхний зургаан сарын байдлаар Амазон, өмнөх жилийнхээс 41%-иар өссөн 100 тэрбум долларын орлого олж байжээ.

Тэрбумтны амжилтын нэг шалтгаан нь, Безос өөрийн философийг үргэлж дагаж мөрдөн, бизнесээ эхлүүлсэн анхны өдөр шигээ компаниа удирддагт оршдог гэж Forbes онцолжээ. Сэтгүүлд тэмдэглэснээр, Амазоны хувьцаа эзэмшигчиддээ жил бүр илгээдэг захидлынхаа хамт, Безос 1997 онд бичсэн хамгийн анхны захидлынхаа хуулбарыг үргэлж илгээдэг уламжлалтай. Тухайн үед тус компани, 1.5 сая үйлчлүүлэгчтэй байсан бол одоо зөвхөн ажилтнууд нь гэхэд л 560 мянга, Amazon Prime-ын 100 сая үйлчилүүлэгч, захиалагчдад үйлчилж байна. Безос хувьцаа эзэмшигчдэдээ хандсан анхны захидалдаа, "Бид хийж чадсан зүйлдээ үнэхээр баяртай байна, мөн цаашид хийх ёстой зүйлсдээ бүр ч илүү баярлаж байна" гэж бичсэн байдаг.

Өмнө нь Блүүмберг, Безосыг тэрбумтнуудын чансааг тэргүүлж буйг мэдээлж байсан бөгөөд тус агентлаг бизнесмэний хөрөнгийг 150 тэрбум доллараар үнэлсэн нь Безосыг түүхэн дэх хамгийн баян хүн гэж үзэх боломжийг олгосон юм.

Forbes-ийн 400 гишүүний нийт хөрөнгө 2.9 их наяд доллар болж дээд амжилт тогтоогоод байгаа нь, урд жилийн мөн үеэс 7%-иар өссөн байгаа юм. Энэхүү асар их баялгийн тал хувийг, Америкийн хамгийн баян 45 иргэн эзэмшдэг байна.

Баялгийг өсгөх хамгийн сайн үр дүнг Twitter-ийн гүйцэтгэх захирал Жек Дорси, 6.3 тэрбум ам. долларыг жилийн хугацаанд 186%-иар өсгөсөн үзүүлэлтээр тэргүүлжээ. Харин, хамгийн муу үр дүнг Жорж Соросын хөрөнгө 23 тэрбум ам.доллараас 8,3 тэрбум болж буурснаар үзүүлжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.