December
21
2024
Anu.mn
Мэдээ
Гүн нойрсож, бүрэн амрахад саад болдог “Нойрны алуурчин” 7 эрүүл хоол хүнс
Гүн нойрсож, бүрэн амрахад саад болдог “Нойрны алуурчин” 7 эрүүл хоол хүнс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Гүн нойрсож, бүрэн амрахад саад болдог “Нойрны алуурчин” 7 эрүүл хоол хүнс
Photo: Tero Vesalainen | Dreamstime.com

Нойр бол хүний сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд, бүтээлч байдал, ажил мэргэжлийн амжилтын үндэс суурь юм. Кофейн агуулсан хоол хүнс, согтууруулах ундаа, чихэрлэг зууш, амттан нь нойронд саад болдог гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Шинжээчид, таны шөнийн амралтанд саад болдог гэдгийг нь мэддэггүй хүнсний бүтээгдэхүүнийг тодорхойлсныг Forbes нийтэлжээ.

Нойр дутуу байх нь сэтгэлийн хямрал, зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлж, зүрхний өвчнөөр нас барах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоож, бухимдалтай, уур уцаартай болгодог гэсэн бөгөөд Onebed-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Дилан Толлемаш, нойрны мэргэжилтнүүдийн хамт, нойргүйдэлд хүргэдэг, бид ашигтай гэж үздэг боловч сайн унтаж амрахад саад учруулдаг долоон бүтээгдэхүүнийг тодорхойлжээ. Тэрээр, "Зарим хор хөнөөлгүй эсвэл бүр эрүүл хоол хүнс таны нойрыг хэдэн минут хулгайлж чадна" гэж тэмдэглэсэн байна.

Питахая /луу жимс/

Питахая (эсвэл питая) буюу "луу жимс" гэж нэрлэгддэг халуун орны энэ жимс нь, магни, В6 витаминаар баялаг,тархины үйл ажиллагаа, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг шим тэжээлт бодис агуулдаг. Тиймээс унтахын өмнө хэрэглэвэл, тархийг унтах горимд оруулахгүй, идэвхжүүлж, нойрыг тань араатан шиг залгина.

Протейны шахмал

Эдгээр шахмалууд нь биеийн тамирын дасгал хийхэд маш сайн байдаг ч, амарч тайвшрахад аймшигтай нөлөөлдөг. Тэдний их хэмжээний амин хүчлийн бүтэц нь, хоол боловсруулах эрхтэнийг ажиллахыг шаардаж, мөн энергийг шатаахын тулд их ажиллахаас аргагүйд хүргэдэг. Энэхүү хөнгөн зууш нь, таны биеийг "ажлын горимд" удаан хугацаагаар байлгаж, унтах, тайвшрах тархины дохиотой шууд өрсөлдөж чадна.

Комбуча

Энэхүү хийжүүлсэн ундаа нь, эрүүл мэндэд тустай ч,харин нойрны найз биш юм. Комбуча дахь исгэх процесс нь,тирамин (мэдрэлийн системийг өдөөдөг нэгдэл) болон зарим кофеиныг үүсгэдэг. Хэрэв та эдгээр нэгдлүүдэд мэдрэмтгий бол, энэхүү "эрүүл" ундаа нь яагаад, лонхтой сэрүүлэгтэй цаг шиг байгааг гайхан сэрүүн хэвтэх болно.

Даршилсан бүтээгдэхүүн

Даршилсан ногоо болон бусад исгэлэн хоолнууд шөнийн нойрыг саатуулагч юм. Эдгээр нь тирамин, гистаминаар дүүрэн байдаг бөгөөд энэ нь, таны нойрны байгалийн даавар болох мелатонины үйлдвэрлэлд саад болдог. Хэрэв та даршилсан ногоо эсвэл кимчи идсэнийхээ дараа уурлаж бухимдах магадлалтай байдаг. Яагаад гэдгийг мэдмээр байна уу? Эдгээр, цочроогчид нь, таны биеийн байгалийн хэмнэлийн эсрэг ажилладаг.

Ногоон цайтай зайрмаг

Ногоон цайтай зайрмаг нь кофеин, элсэн чихэр, L-теанин гэсэн гурвалсан аюултай нойрны дайсан юм. L-theanine нь өдрийн цагаар тайвшруулах үйлчилгээтэй боловч шөнийн цагаар өөрөөр ажиллаж, тархийг хэт идэвхжүүлдэг. Чихэрлэг амт нь, тайван нойрны оронд, сэтгэлийн эмх замбараагүй байдлыг тань өдөөх болно.

Спирулина

Өндөр уураг бүхий амин хүчлийн агууламж нь, бөөрний дээд булчирхайн хариу урвалыг өдөөдөг бөгөөд таны биеийг тайвшруулахын оронд чимээгүйхэн эрч хүчтэй болгодог. Спирулина нь, өдрийн цагаар анхаарлаа төвлөрүүлэхэд маш сайн байдаг ч унтахын өмнө уух нь таны биеийг бодисын солилцооны өндөр механизм болгон хувиргадаг.

Утсан мах, бүтээгдэхүүн

Салами, гахайн мах нь амттай зууш боловч, тирамин ихээр агуулдаг. Энэ нэгдэл нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд уургийн нягтралтай нийлбэл, тайвшрах, унтуулахын эсрэг эрчим хүчний уурхай болдог.

Тиймээс ихэнх хүмүүс эдгээрийг мэдэхгүйгээс, дээрх хоол, хүнсийг эрүүл сонголт хийж байна гэж боддог, гэтэл үнэн хэрэгтээ нойроо алдаг байна. Гол нь эдгээр бүтээгдэхүүнийг цаг хугацаа, хувь хүний ​​биологидоо тохируулан хэрэглэх хэрэгтэй бөгөөд шөнийн 2 цагт тааз ширтэн хэвтэх шалтгаан тань, таны "эрүүл" зуушинд байж магадгүй гэдгийг ойлгоорой. Тиймээс, хамгийн гол нь унтахаас дор хаяж 4-5 цагийн өмнө эдгээр хоолыг идэхээс зайлсхийж, хоолны дэглэм, нойроо тааруулснаар та сэргэлэн сэрж, өдөртөө бэлэн болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.