Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/3/2026
Anu.mn
Шүүх Трампын засаг захиргааг, цагаачдыг шүүхийн байранд баривчлахыг хориглолоо

Шүүх Трампын засаг захиргааг, цагаачдыг шүүхийн байранд баривчлахыг хориглолоо

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Fri Jul 03 2026
Шүүх Трампын засаг захиргааг, цагаачдыг шүүхийн байранд баривчлахыг хориглолоо

Калифорни мужийн холбооны шүүгч, Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хэд хэдэн цагаачлалын бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Үүнд цагаачдыг цагаачлалын шүүхийн байранд шууд баривчлах бодлого болон цагаачлалын хууль зөрчсөн гэж сэжиглэгдсэн хүмүүсийг саатуулж болох хугацааны дээд хязгаарыг хүчингүй болгосон журам багтаж байгаа талаар CBS News мэдээлжээ.

Калифорнийн Хойд тойргийн холбооны дүүргийн шүүхийн шүүгч П. Кейси Питтс, зургаадугаар сарын 23-нд 71 хуудас бүхий шийдвэрээ танилцуулсан байна. Тэрээр эдгээр арга хэмжээг дур зоргын шинжтэй бөгөөд АНУ-ын Захиргааны ажиллагааны тухай хуулийг (Administrative Procedure Act) зөрчсөн гэж дүгнэжээ.

Шүүгчийн хэлснээр, АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) болон Цагаачлалын асуудлыг хянан шийдвэрлэх гүйцэтгэх газрын хуульчид нь, "Өөрсдийн үйл ажиллагааны үндэслэлтэй тайлбарыг гаргаж өгч чадаагүй" гэжээ.

Цагаачлалын шүүхийн байранд хүмүүсийг баривчлах практик нь, Трампын анхны засаг захиргааны үед бий болсон юм. Энэхүү бодлогоор, холбооны агентууд цагаачлалын шүүгчийн өмнө сонсголдоо оролцохоор ирсэн хүмүүсийг шүүхийн байранд нь саатуулах боломжтой байсан. Энэхүү ажиллагааг иргэний нийгмийн байгууллагууд болон Ардчилсан намын хууль тогтоогчид, энэ бодлого шүүхийн танхимын үүдэнд мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсгэдэг. Орон нутгийн цагаачдын нийгэмлэгт сэтгэлзүйн дарамт учруулдаг. Холбооны цагаачлалын агентуудын хэрэглэж буй арга барил нь, хүмүүст ноцтой үр дагавар авчирдаг гэж хүчтэй шүүмжилжилдэг.

Шүүгч Питтсийн тайлбарласнаар, ICE-ийн агентууд шүүхэд өөр шалтгаанаар ирсэн хүмүүсийг биш, харин яг тухайн цагаачлалын асуудлаар шүүхэд ирсэн хүмүүсийг баривчилдаг байжээ. Тэрээр энэхүү бодлого нь:

  • "2021 оны зөвлөмжийг ICE хууль ёсны дагуу хүчингүй болгосон гэсэн буруу анхны таамаглал дээр үндэслэсэн" гэж дүгнэсэн байна.
  • 2021 оны зөвлөмж нь цагаачлалын шүүхийн байранд иргэний журмаар баривчлах ажиллагааг хязгаарлаж байсан юм.
  • Шүүгч мөн эрх баригчид өмнөх хязгаарлалтыг цуцалсан шалтгаанаа хангалттай тайлбарлаж чадаагүй гэж онцолжээ.
  • 12 цагаас дээш хугацаагаар саатуулах журам хүчингүй болов
  • Шүүгч мөн баривчлагдсан хүмүүсийг 12 цагаас илүү хугацаагаар саатуулах журмыг тусад нь авч хэлэлцжээ.
  • Тэрээр энэхүү журам нь АНУ-ын Үндсэн хуулийн Тавдугаар нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан эрхийг зөрчиж байна гэж үзсэн байна. Учир нь саатуулагдсан хүмүүс:

шөнөжин, заримдаа хэдэн өдрийн турш саатуулагдаж, шийтгэлийн шинжтэй нөхцөлд хоригдож байсан гэж шүүх дүгнэжээ.

Шүүгчийн дурдсанаар, Сан-Францискогийн цагаачлалын төвд ийм тохиолдол олон бүртгэгдсэн байна.

Тэрээр мөн, ICE байгууллага саатуулах байрны хүрэлцээ муу байгааг шийдэх өөр хувилбаруудыг судлаагүй атлаа энэ журмыг хэрэгжүүлсэн гэж үзэн хүчингүй болгожээ.

Дотоодын аюулгүй байдлын яам шүүхийн шийдвэрийг шүүмжлэв

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны ерөнхий хуульч Жеймс Персивал, зургаадугаар сарын 23-нд шүүхийн шийдвэрийг эрс шүүмжилэв.Тэрээр: "Эрүүгийн шүүх шүүгдэгчид ял онооход түүнийг шууд цагдан хорьдог. Цагаачлалын шүүгч, хүнийг албадан гаргах шийдвэр гаргавал мөн адил байх ёстой. Үүнийг эсрэгээр шийдсэн дүүргийн шүүгчийн шийдвэр бол Америкийн эсрэг үзэл санаанд үйлчилсэн илт шүүхийн идэвхжил юм" гэж мэдэгджээ.

Нью-Йоркт мөн адил шийдвэр гарсан бөгөөд өнгөрсөн сард Нью-Йорк хотын холбооны шүүгч, Манхэттен дэх цагаачлалын шүүхүүдэд холбооны агентууд хүмүүсийг баривчлахыг хориглосон шийдвэр гаргасан юм.

Тус хэргийг хэлэлцсэн холбооны дүүргийн шүүхийн шүүгч П. Кевин Кастел ч мөн, Трампын засаг захиргаа өмнөх хязгаарлалтыг цуцалсан нь "дур зоргын бөгөөд үндэслэлгүй шийдвэр" байсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

Сүүлд нэмэгдсэн