Бронкс амьтны хүрээлэнд Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан уламжлалт “Name a Roach” арга хэмжээг зохион байгуулна. Хүссэн хүмүүс Мадагаскарын жоомыг ядаргаатай “Экс”-ийнхээ нэрээр нэрлэх боломжтой гэж Secret NYC мэдээлэв.
Энэхүү арга хэмжээг жил бүрийн Гэгээн Валентины өдрийг угтан зохион байгуулдаг бөгөөд хүмүүс, амьтны хүрээлэнгийн олон жоомнуудаас нэгийг нь хайртай хүн эсвэл эксийнхээ нэрээр нэрлэж , цэцгээр илэрхийлдэг хайраа эсвэл үзэн ядалтаа Мадагаскарын исгэрдэг жоомыг нэрээр нь нэрлэн илэрхийлэх боломж олгодог байна.
Энэ хөтөлбөр 2011 оноос Бронкс амьтны хүрээлэнгийн уламжлал болж, гайхалтай алдартай болсон. 15 доллар хандивлан, 2-р сарын 14-нд нэр өгөх эрхээ дижитал гэрчилгээний хамт авдаг бөгөөд жоомоо нэрлэснийхээ дараагэрчилгээг нь, нэрийг нь өгсөн хүндээ илгээдэг.
Мөн энэ үеэр Бронкс амьтны хүрээлэнд жоомны зурагтай малгай, утасны гэр, түрийвч, түлхүүрний оосор, мини мөрний цүнх худалдаалагддаг.
Виртуал уулзалт
Та болон таны бяцхан жоом, Гэгээн Валентины өдрөөр виртуал уулзалт хийх боломжтой бөгөөд мэргэжилтнүүд танд шавж, түүний олон өвөрмөц шинж чанаруудын талаар үүх түүхтэй нь танилцуулдаг байна.
Нэмж дурдахад, Бронкс амьтны хүрээлэнд мөн, зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан шоколадны төрөлжүүлсэн амталгаа болон шоколад үйлдвэрлэхэд ордог шавьжны агууламж, шоколадан дахь жоомны харшилын талаар танилцуулдаг хөтөлбөр байдаг. Зарим хүмүүсийн шоколадны харшил нь, шоколаданд агуулагддаг какао эсвэл бусад найрлагатай холбоогүй, харин зэрлэг байгалийн жоом энэ харшлын хамгийн түгээмэл шалтгаан болдог, какао нь эдгээр шавжны үржих газар нь учираас, ургац хураах үеэр хамт хураагдаж шоколадны агууламжид ордог байна. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас 100 грамм шоколад тутамд, 60-аас илүүгүй шавьжны хэсэгороогүй байх ёстой гэсэн дүрэм хүртэл байдаг байна. Шоколаднаас шавьжны хэсгүүдийг 100% салгаж авах боломжгүй тул, ямар ч шоколад шавжны хитиний агууламжтай байдаг бөгөөд АНУ-д хийсэн тооцооллоор нэг шоколад, шавьжны 8 хүртэлх хитинийг агуулдаг. Харшилын шалтгаан нь шоколаданд биш, харин хитинд байдагажээ.