January
27
2024
Anu.mn
Мэдээ
Геологичид, АНУ-ын нутаг дэвсгэрийн 75% нь газар хөдлөлтийн аюулд өртөх эрсдэлтэйг харуулс ...
Геологичид, АНУ-ын нутаг дэвсгэрийн 75% нь газар хөдлөлтийн аюулд өртөх эрсдэлтэйг харуулсан газрын зураг бүтээжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Геологичид, АНУ-ын нутаг дэвсгэрийн 75% нь газар хөдлөлтийн аюулд өртөх эрсдэлтэйг харуулсан газрын зураг бүтээжээ
Photo: IStock

АНУ-ын Геологийн албанаас (USGS) шинэчилэн гаргасан, хэт нарийвчилалтай газрын зураг нь, АНУ-ын газар нутгийн 75% нь газар хөдлөлтийн аюулд өртөх, сүйрэлд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг харуулсан бөгөөд зарим мужууд бусдаасаа илүү эрсдэлтэй байгаа талаар LiveScence мэдээлэв.

Газар хөдлөлтийн газрын зургийг, шинэ технологийн, өнгөөр ​​ялгадаг загвар ашиглан хийсэн бөгөөд энэ нь, сая сая америкчууд газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдардаг болохыг харуулсан байна.

Хамгийн аюулын эрсдэлтэй газар нутгууд:

Өндөр эрсдэлтэй газруудад, Лос Анжелес, Сан Франциско, Портланд, Сиэттл зэрэг газар хөдлөлтийн бүсүүд, мөн Солт Лэйк Сити, Мемфис зэрэг газрууд орж байна.

Шинэ загвар нь, сүүлийн 200 жилийн хугацаанд АНУ-ын 37 мужид 5.0-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдлуудыг харуулснаас гадна, мөн Аляска болон Калифорнийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт сүйрлийн газар хөдлөлт болох магадлалын талаарх мэдээллийг шинэчлэхэд тусалдаг байна. Энэхүү мэдээллээс шинжээчид Вашингтон, Филадельфи, Нью-Йорк, Бостон хотуудыг багтаасан Атлантын далайн төв болон зүүн хойд хэсгийн эргийн коридорын дагуу илүү их сүйрлийн газар хөдлөлт болох боломжтойг мөн олж харсан бөгөөд эрдэмтэд судалгааныхаа үр дүнг 12-р сарын 29-нд Earthquake Spectra сэтгүүлд нийтэлжээ.

Шинэ загвар нь, сүүлийн жилүүдэд тус бүс нутагт ажиглагдсан галт уулын идэвхжил нэмэгдсэний үр дагавараар Хавайн газар хөдлөлтийн хүч нэмэгдэж буйг харуулав. USGS-ийн геофизикч Марк Петерсен, "Газар хөдлөлтийг урьдчилан таамаглахад хэцүү, гэхдээ бид энэ шинэ загвараар маш их ахиц дэвшил гаргасан бөгөөд энэ нь, илүү олон гадаргуугийн эвдрэл, илүү нарийвчлалтай тодорхойлсон газрын гадаргуу, загварчлалын тооцооллын дэвшлийг багтаасан болно. Эдгээр мэдээлэл нь, газар хөдлөлтийн эрсдлийн хамгийн нарийвчилсан дүр зургийг харуулж байна." гэж ярьжээ.

Урьдчилан таамаглах шинэ нээлт

Тектоник хавтангууд бүрхүүлээр нүүх явцдаа бие биендээ шахагдаж мөргөлдөн газар хөдлөлтийг үүсгэдэг. Тэднийг мөргөлдөхөд хүргэх хүчнүүд, тектоник хавтангуудыг хөдөлгөх хүртлээ хуралдсаар, газрыг хүчтэй чичиргэн сүйтгэх магадлалтай газар хөдлөлтийн долгионы хүчтэй энергийг чөлөөлж асар том хагарлыг бий болгодог.

Эрдэмтэд томоохон газар хөдлөлтийг урьдчилан таамаглах зүй тогтлыг олон арван жилийн турш эрэлхийлж ирсэн ч, дэлхийн гүний царцдасын нарийн зураглал байхгүй учраас эдгээр хүчин чармайлтууд нь амжилтад хүрдэггүй байв. Тиймээс, геофизикчид өнгөрсөн газар хөдлөлтүүдийн байршил, магнитудын талаарх мэдээллүүдийг харьцуулсны үндсэн дээр, хаана хамгийн хүчтэй, хамгийн олон удаа газар хөдлөлт болж болохыг харуулсан эрсдэлийн газрын зургийг гаргажээ.

Шинэ газрын зураг нь, газар хөдлөлтийн аюулын, анхны үндэсний хэмжээний загвар бөгөөд бүх 50 мужийн газар нутгийн эрсдэлийг харуулж өгсөн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.