АНУ-ын оддыг харахад хамгийн тохиромжтой газрууд хаана байдаг талаар OnlyIn, YourState мэдээлэв.
Гялалзсан оддыг ширтэх шиг хүсэл тэмүүллийн дөлийг бадраах өөр зүйл үгүй гэдэг бөгөөд анивчин гялалзаходод, алс холын галактикууд бүхий том, үзэсгэлэнтэй ертөнцийг харах нь гайхалтай урам зориг өгдөг гэдгээс үүдэлтэй, тус улсад сансар огторгуйг харах боломжийг олгодог цэцэрлэгт хүрээлэн, алслагдсан газрууд байдаг. Эцэс төгсгөлгүй боломжид урих, гайхамшгаар дүүрэн одот тэнгэрийг харах АНУ-ын хамгийн сайн, хамгийн харанхуй, хамгийн үзэсгэлэнтэй оддыг харах цэгүүдийг танилцуулжээ.
Кратер нуурын үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Орегон
Кратер нуур нь тус улсын хамгийн том, тунгалаг усан сан төдийгүй оддыг харах гайхалтай газар юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Шөнийн тэнгэрийн шилдэг 10-т багтдаг Кратер нуурын шөнийн тэнгэрийн гоо үзэсгэлэн нь ер бусын юм. Калдера нь ихээхэн тусгаарлагдмал газар тул шөнийн тэнгэрийг бүүдийлгэх гэрэл бараг байдаггүй бөгөөд энэ нь зочдод алс холын сая сая оддыг дурангүйгээр харах боломжийг олгодог.
Төв Айдахогийн харанхуй тэнгэрийн нөөц газар - Айдахо
Энэ бол Айдахогийн үзэсгэлэнт уулс дахь 13,884.98 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан АНУ-ын цорын ганц олон улсын харанхуй тэнгэрийн дархан цаазат газар бөгөөд одод сонирхогчдын очих дуртай газар юм. АНУ-ын анхны бөгөөд цорын ганц, хамгийн өндөр үнэлгээтэй “Алтан түвшин”-ий хар тэнгэрийн дархан цаазат газар юм. Дэлхийн 12 харанхуй тэнгэрийн нөөцийн нэг бөгөөд дэлхийн гурав дахь том газар ажээ. Америкчуудын 80% нь гэрлийн бохирдолтой хотуудад амьдардаг тул энэхүү харанхуй тэнгэрийн дархан цаазат газарт зочлогсод,Айдахогийн энэ эрдэнэ мэт газраас илүү сайхан газар байхгүй гэдэг байна.
Улаан модны үндэсний болон мужийн цэцэрлэгт хүрээлэн - Калифорниа
Калифорнийн Улаан модны үндэсний болон мужийн цэцэрлэгт хүрээлэн нь тус улсын хамгийн эртний, хамгийн гайхамшигтай моднуудын өлгий нутаг юм. Эдгээр цэцэрлэгт хүрээлэнгүүд, Калифорнийн Улаан моддыг ивээх лиг болон бусад байгууллагууд эдгээр агуу аварга моддыг хойч үедээ хамгаалж, хадгалж үлдээхийн төлөө ажиллаж байгаа байгаль хамгааллын түүхийг бүтээгсэд юм. Үүний үр дүнд өнөөдөр цэцэрлэгт хүрээлэн энэхүү гайхамшигт үлгэрийн ойг гэрлийн нөлөөллөөс хамгаалж гайхалтай одот тэнгэрийг харах боломжийг олгожээ.
Үхлийн хөндийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Калифорниа, Невада
Тус улсын хамгийн сүр жавхлантай, сонирхолтой газруудын нэг болох Үхлийн хөндийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол өөр ертөнцийн гэмээр гайхамшигт газар юм. Калифорниа-Невада муж улсын хил дээр байрладаг Үхлийн хөндий нь, тус улсын хамгийн халуун, хуурай, нам дор газар байрладаг үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. 500 хавтгай дөрвөлжин км үргэлжилсэн давслаг намаг, эцэс төгсгөлгүй мэт санагдах элсэн манхан, үржил шимгүй хөрс зэрэг газарзүйн өвөрмөц онцлогууд нь, өвөрмөц, ер бусын ландшафтыг бий болгодог. Түүний тэнгэр бас гайхалтай, гэрлийн бохирдол багатай тул, оддыг харах гайхалтай газар болдог бөгөөд тус улсын гурав дахь, олон улсын хар тэнгэрийн цэцэрлэгт хүрээлэн юм.
Их сав газрын үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Невада
Их сав газрын үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Невада мужийн хамгийн том эрдэнэсийн нэг юм. Гайхамшигтай байгалийн үзэсгэлэнт газар, олон янзын газарзүйн байршилтай төдийгүй тус улсын хамгийн харанхуй газруудын нэг юм. Тус дархан цаазат газар нь 2016 онд Олон улсын хар тэнгэрийн нийгэмлэгээс Харанхуй тэнгэрийн статусыг авсан. Харанхуй болж, ониксийн өнгөт гүн хар тэнгэр сая сая оддын туяагаар гэрэлтэн цөлийн ландшафтыг бүрхнэ.
Каньонландын үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Юта
Юта нь өвлийн сонирхолтой амралт болон нар жаргаж, сар мандахад зохиогддог шоугаараа алдартай. Юта дахь оддыг харах хамгийн шилдэг газар гэж үнэлэгдсэн Каньонландын үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь, адал явдал хайгсдад зориулж хоёр амралтын газар санал болгодог. The Needles and Island in The Sky гэгддэг эдгээр газрууд нь харанхүй тэнгэрийн гайхалтай оддыг үзэх мөн өглөө хавцлын дээгүүр нар мандахыг харах боломжийг олгодог.
Grand Canyon National Park - Аризона
Гранд Каньон нь дэлхийн долоон гайхамшгийн нэг гэдгээс гадна АНУ-ын хамгийн шилдэг оддыг хардаг, Харанхуй тэнгэрийн цэцэрлэгт хүрээлэн юм. Аризонагийн элсэн цөлд шөнө болж байхад олон триллион одод болон селестиел биетүүд тод гэрэлтэж, бодит мэт харагдахгүй гайхалтай дүр зургийг бий болгодог. Хамгийн сайн тал нь та энэхүү гайхалтай үзмэрийг энгийн нүдээр харах боломжтой бөгөөд тусгай тоног төхөөрөмж шаардлагагүй болно. Энэ цэцэрлэгт хүрээлэнг судлахдаа Grand Canyon-д од харах нь гарцаагүй.
Grand Canyon National Park – Аризона
Аризонагийн өргөн уудам тэнгэр оддыг ажиглах зорилгоор бүтээндсэн мэт, сансар огторгуйг хамгийн гүн гүнзгий харах боломжийг олгодог. Шөнийн тэнгэрийг судлах олон нийтийн зуны үйл ажиллагаа, одон орон судлалын танилцуулга, дуран авайгаар харах, тэр ч байтугай оддын аялалыг санал болгодог.
Капулин галт уулын үндэсний дурсгалт газар - Нью Мексико
Капулин галт уулын үндэсний дурсгалт газрын дээрх тэнгэр үнэхээр гайхалтай: Нью Мексикийн энэхүү цэцэрлэгт хүрээлэн 2016 онд Dark Skies гэсэн нэрийг авсан. Харанхуй болохын хэрээр цэцэрлэгт хүрээлэн сэргэж, өдрийн гэрэлд мэдрэх боломжгүй гайхалтай уур амьсгалыг бий болгодог. Альбукерке, Денвер зэрэг томоохон хотуудын ойролцоо байгаа хэдий ч, Капулин нь баруунд юутай ч зүйрлэшгүй жинхэнэ харанхуйн эх үүсвэр хэвээр байна. Ойролцоох гарагуудаас эхлээд солирууд болон алс холын галактикууд хүртэл энэ үзэсгэлэнтэй, алслагдсан байршилд одод урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр гялалзаж байгааг харах болно.
Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Техас
Жен Аутри, Техасын оддын тухай дуулахдаа Big Bend-ийг санасан нь гарцаагүй. Дэлхийн хамгийн харанхуй тэнгэрт тооцогдон гайхагддаг Big Bend нь, зочдод 2000 гаруй оддыг энгийн нүдээр харах боломжийг олгодог. Хамгийн ойрын соёл иргэншлээс хэдэн зуун милийн зайд оршдог Big Bend нь хамгийн алслагдсан бөгөөд хамгийн бага зочилдог үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг юм. Алслагдсан байршил нь түүнийг, оддыг ажиглахад тохиромжтой болгодог. Тус цэцэрлэгт хүрээлэн 2012 онд Dark Sky статус авч, дэлхийн хамгийн шилдэг долоон харанхуй тэнгэртэй газрын жагсаалтад дөрөвдүгээрт орсон байна.
Stephen C. Foster State Park - Жоржиа
Стивен Си Фостер мужийн цэцэрлэгт хүрээлэн нь, завиар аялах, явган аялал, шувуу судлах, сэлүүрт завиар гулгах зэрэг үйл ажиллагаагаараа алдартай боловч үдшийн бүрий болоход байгалийн энэхүү гайхамшиг өөр дүр төрхтэй болдог. Жоржиа муж улсын байгалийн гайхамшигт газруудын нэг болох энэхүү алслагдсан цэцэрлэгт хүрээлэн, түүний 1,618,742 км2 талбайтай Окефеноке намаг нь өмнөд хэсгийн хамгийн харанхуй тэнгэртэй гэдгээрээ гайхагддаг. Олон улсын харанхуй тэнгэрийн нийгэмлэгээс зөвшөөрөгдсөн Стивен Си Фостер мужийн цэцэрлэгт хүрээлэн нь, оддыг саадгүй, тод харж болдог хамгийн алдартай газруудын нэг юм
Мамонтын агуйн үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Кентакки
Мамонтын агуйн үндэсний цэцэрлэгт хүрээлэн саяхан албан ёсны Dark Sky Park статусыг авсан. Энд од харах нь ер бусын адал явдалтай дүйнэ. Мамонт агуйн шөнийн тэнгэрийн онцгой чанар хүлээн зөвшөөрөгдөж, одон орон судлалд суурилсан тайлбар, програмчлалаар дамжуулан үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Жон Гленн одон орон судлалын парк – Охайо
Энэхүү даруухан мужийг, АНУ-ын оддыг хардаг хамгийн шилдэг газруудын нэг болно гэж хэн санах билээ? Жон Гленн одон орон судлалын цэцэрлэгт хүрээлэнг хэдхэн жилийн өмнө урам зориг өгөх газар болгон барьсан. Охайо оддод хайртай нь, бусад мужуудаас илүү олон сансрын нисгэгчдийг төрүүлснээр харагддаг (паркийн Жон Гленн бол мужийн хамгийн хайртай баатар юм!). Мөн Бакейн судлаачид сансарт 22,000 гаруй цаг ажилласан байна. Гэрлийн бохирдол багатай энэхүү одон орон судлалын парк нь Сүүн зам, галактик, ойролцоох гаригууд болон бусад сансрын гайхамшгуудыг гайхалтайгаар харуулж, томоор мөрөөдөх урам зориг өгдөг гэдэг.
Cherry Springs State Park - Пенсильвани
Пенсильваничууд Cherry Springs State Park-ыг зүүн эргийн хамгийн харанхуй газар, оддыг харах хамгийн тохиромжтой газар гэдгийг эртнээс мэддэг байжээ. 2500 футын өндөр уулын орой дээр байрладаг, бөглүү ойгоор хүрээлэгдсэн Cherry Springs State Park нь, жилийн тодорхой үед (ихэвчлэн 9-р сараас 3-р сар хүртэл) гэрлийн бохирдолгүйгээр оддыг харах боломж олгодог. Мөн туйлын туяаг ч харж болно.
Katahdin Woods & Waters - Мэн
2016 онд, Харанхуй тэнгэрийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэрэмжит, Катахдин Вудс ба Усны үндэсний дурсгалт газар нь Мэн болон бүх Америкийн хамгийн үзэсгэлэнтэй, онгон дагшин газруудын нэгээр зарлагдсан юм. Энэ үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн дэх хүмүүсийн хамгийн дуртай зүйл нь нар жаргасны дараа л харагддаг. Энэ бол олон улсын харанхуй тэнгэрийн нөөц газар бөгөөд жил бүрийн 10-р сард Stars Over Katahdin баярыг зохион байгуулдаг. Энэ нь тус улсын хамгийн шилдэг, оддыг харах арга хэмжээ юм!
Денали үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Аляска
Хүчирхэг, хөндөгдөөгүй үзэсгэлэнт бүс болох Денали үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь, Аляскийн шөнийн тэнгэрийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Тус цэцэрлэгт хүрээлэнд жилийн аль ч үед, шөнийн тэнгэрийг ширтэн гайхширах боломжтой өөр түвшний хэд хэдэн амралт зугаалгын газар байдаг. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь оддыг харах хамгийн тохиромжтой газруудын нэг юм.
Харанхуй тэнгэрийн оршихуйг харж амьсгаа давхцам мэдрэмж авах эдгээр үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн, алслагдсан газруудад эцэс төгсгөлгүй огторгуйн бишрэм ертөнц таныг хүлээж байна!