"Гэртээ ганцаараа" киноны зураг авалт хийгдсэн 1921 онд баригдсан 900 м2 талбайтай уг байшин, Иллинойс мужийн Чикаго хотын захад Виннеткад байдаг. Бүхний мэдэх хөгжилтэй киногоор бараг булан тохой нь хүртэл танил болсон, тухайн үеийн “”Түүхийн хэлтэрхий” хэмээн нэрлэгдсэн уг байшинг, одоогийн эзэмшигч нь болох Coldwell Banker Realty-ийн Dawn McKenna групп худалдахаар зар тавьсан талаар Today мэдээлэв.
Үүнтэй холбоотой бичлэг 5-р сарын 24-нд инстаграм дээр тавигджээ. Бичлэгийг бүтээгчид, киноны зураг авалтаас хойш байшин хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахын тулд "Гэртээ ганцаараа" киноны клипийг ашигласан, таван унтлагын өрөө, зургаан угаалгын өрөөтэй уг байшингаар бяцхан аялуулдаг аж.
Хэдийгээр энэхүү алдартай байшингийн гадна тал нь, 1990 оны инээдмийн киноныхтой адилхан харагдаж байгаа ч, дотоод интерьер нь тансаг байдлаар бүрэн шинэчлэгдсэн байгааг, мөн киноны гол дүр Кевин, байшингийн улаан хивсэн бүрээстэй шатаар чаргаар гулсан бууж буй эь харагдах бөгөөд, үргэлжлүүлэн одоогийн, орчин үеийн гялалзсан модон гадаргуут гоёмсог шатыг сэлгэн харуулсан байна.
Кевиний айж байсан харанхуй, аймшигт дээврийн өрөө өнөөдөр, гайхалтай чамин усны онгоцтой, гэрэл гэгээтэй саруулхан дээврийн хөндий болон хувирсан байгаа аж.
Үл хөдлөх хөрөнгийн агентууд, тэр үед байсан олон тасалгаануудыг том уудам танхим болгохын тулд өрөөнүүдийн ханыг буулгасан гэж тайлбарлаж байв. Киноны МакКаллистерийн гэр бүлийн бараандуу ханын цаастай бүүдгэр гал тогоо нь, одоо давхар түвшинтэй асар том тансаг гал тогоо болжээ.
Тус байшин нь, подвалд байрлах том спортын талбай, наранд шарлагын тоноглол, иж бүрэн тоноглогдсон биеийн тамирын заал, хамгийн сүүлийн үеийн кино театр зэрэг тансаг зэрэглэлийн өргөтгөлүүдтэй болсон байна.