Google-ийн Food Mood нь, хиймэл оюун ухаан ашиглан танд зориулж жор бүтээдэг. Та хоёр өөр хоол сонгох боломжтой бөгөөд таны сонголтод тулгуурлан жор бүтээдэг гэж LifeHacker мэдээлэв.
Google, Arts & Culture хиймэл оюун ухааныг туршиж байна. Энэхүү платформ нь хоёр өөр төрлийн хоолыг холих замаар нэгтгэсэн жор үүсгэх боломжийг олгодог шинэ хэрэгслийг эхлүүлээд байна. Жишээ нь, Мексик, Хятад хоолны хослолыг идэхийг хүссэн тохиолдолд, бот танд оройн хоолны жор гаргаж өгнө.
AI тогооч
Food Mood бол, Google-ийн лабораторын уран бүтээлчдийн бүтээсэн хиймэл оюун ухааны туршилт юм. Энэ нь хоёр өөр хоолны элементүүдийг нэгтгэж, шинэ хоол хийх жор үүсгэгч гэдгээрээ онцлог. Жинхэнэ тогооч нарын олон жилийн сургалтанд суралцсан зүйлийг Food Mood хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэдхэн минутын дотор хийж чадна.
Энэхүү онлайн хэрэгсэл нь хэрэглэхэд хялбар бөгөөд ойлгомжтой. Та ямар төрлийн хоол (хоолны амттан, үндсэн эсвэл шөл) хайж байгаагаа болон, хэдэн хүн хооллох, ямар хоол хийхийг хүсч байгаагаа AI-д хэлээд, “хоол хийцгээе” товчийг дарж жороо авах боломжтой.
Food Mood нь, танд жороо тохируулах хэд хэдэн сонголтыг санал болгодог. Жишээлбэл, веган, цагаан хоолтон эсвэл цавуулаггүй хоолыг илүүд үздэг эсэхээ AI-д хэлэх боломжтой. Нэмж дурдахад, та өөрийн орцуудын жагсаалтыг нэмж болно - гурав хүртэлх бүтээгдэхүүнийг сонгох боломжийг олгодог автомат цэс байдаг.
Хиймэл оюун ухаан нь, тавагласны дараа ямар харагдахыг харуулсан зургийг хүртэл гаргаж өгнө. Жор нь их төвөгтэй биш, гэртээ хийж болохоор байдаг.
Жишээлбэл, та Украйн хоол, америк хоолыг сонгоод хөнгөн зууш хийхийг хүсэх юм бол, аль алийг нь тусгасан хосолмол, анхны, давтагдашгүй зуушны жор гаргаж өгнө.
Жор гарах үед, энэ нь Украин хоолны баялаг амтыг Америкийн шинэхэн бүтээгдэхүүнтэй хослуулж бүтээсэн, "шинэлэг амт" бүхий амттай зууш гэсэн тайлбар нь хүртэл гардаг байна.