Эдийн засгийн хямрал нь олон үндэстэн дамнасан компаниудыг ч өршөөхгүй гэж технологийн аварга компаниуд дахь албан тушаалаа татан буулгаж буй хөрөнгө оруулагчид бодож байгаа бололтой. Үүнийг нь Google-ийн толгой компани болох Alphabet ((GOOGL) - Get Alphabet Inc.) нь удахгүй болох хямралын эрсдлийн талаар гаргаж буй мэдэгдлээрээ баталж байгаа ба Калифорни муж, Mountain View-д байрладаг компани нь хүнд хэцүү цаг үед бэлдээд эхэлсэн байна. Гүйцэтгэх захирал Сундар Пичай(Sundar Pichai) компанийг болзошгүй эдийн засгийн уналтаас ангид, хол байхгүй байх магадлалтайг ажилчдад анхаарууллаа.
"Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй байгаа нь анхаарал татаж байна" гэж Пичай, TheStreet сайтаас хянаж, хэвлэлийн төлөөлөгчөөр баталгаажуулсан Alphabet компанийн дотоод санамж бичигт хэлэв. "Бүх компаниудын нэгэн адил бид ч эдийн засгийн салхинд дархлаагүй, өртөх л болно. Харин манай компанийн соёлын хувьд миний эрхэмлэдэг зүйл бол бид ийм төрлийн сорилтуудыг хэзээ ч саад тотгор гэж үзэж байгаагүй. Үүний оронд бид анхаарлаа төвлөрүүлж, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломж гэж хардаг."
Жишээлбэл, Google-ийн охин компани болох Youtube нь зар сурталчилгаа, маркетингийн төсвийн бууралтад, хэрэглэгчдийн болон өрхийн зардлын бууралтыг даван туулахын тулд компаниуд зардлаа бууруулахыг эрэлхийлж буйгаас шалтгаалан өртөж болзошгүй юм. Аливаа таагүй гэнэтийн зүйлээс зайлсхийх, эдийн засгийн огцом удаашралаас урьдчилан сэргийлэхийн тулд, Google өөрийн зардлаа хянаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд, мөн компани, эдийн засгийн хямралын улмаас энэ жилийн үлдсэн хугацаанд ажилд авахыг удаашруулна.
"Бид жилийн үлдсэн хугацаанд ажилд авах хурдыг удаашруулах боловч бид хамгийн чухал боломжуудаа дэмжсэн хэвээр байх болно. 2022, 2023 онуудад бид ажилд авахдаа инженер, техникийн болон бусад чухал үүрэг хариуцлагатай ажлын байруудад анхаарлаа хандуулж, хамгийн чухал нь бидний хөлсөлж авах агуу авъяас чадвар компанийн урт хугацааны чиглэлтэй нийцэж байх ёстой байна" гэж Пичай мэдэгдсэн байна.
Өнгөрсөн хугацаанд Google нь технологийн салбарт нөлөөлж буй эдийн засгийн уналтад харьцангуй бага, ихэвчлэн өртөхгүйгээр ирсэн. Google ажилд авахаа түр зогсож байсныг олж харахын тулд санхүүгийн хямрал руу буцах хэрэгтэй. Тэр үед ч, түүнээс хойш ч Google үргэлжлүүлэн ажилд авсаар байсан. Тус компани 3-р сарын 31-ний байдлаар 163,906 ажилтантай байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.1%-иар өссөн байна гэж Үнэт цаас, Биржийн Хороо (Securities and Exchange Commission (SEC)) мэдээлсэн байна.
Google бол хямралын нөлөөллөөс айдаг цорын ганц технологийн аварга компани биш юм. Саяхан 6-р сарын 30-нд сошиал медиагийн аварга Meta Platforms (META) - Meta Platforms Inc. -ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, "Бидний харж байсан сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн муу эдийн засгийн уналтуудын нэг энэ байх болно" гэж таамаглаж байгаагаа мэдэгджээ. Тиймээс Мета зардлаа бууруулах бодлогоо онцлон, тус пүүс 2022 онд, 6000-7000 шинэ инженер авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 10,000 шинэ ажилтан авах төлөвлөгөөтэй байснаа 30%-иас 40%-иар бууруулсан өөрчлөлт юм гэж Ройтерс мэдээлжээ.
Програм хангамжийн аварга Майкрософт ((MSFT) - Microsoft Corporation) ч мөн ажилд авах ажилчдынхаа тоог цөөрүүлснээр эдийн засгийн удаашралаас хамгаалж байна. Ажилчид шинэ ажлын байр гаргахаас өмнө Windows-ийн хэсэг болон Office хариуцсан дэд ерөнхийлөгч Ражеш Жагийн удирдлагын багаас зөвшөөрөл авах шаардлагатай.
Дүгнэхэд, энэ эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээ авч байгаа нь интернэтийн аварга компаниуд удахгүй ирэх эдийн засгийн хүнд хэцүү цаг үе тэднийг ч тойрохгүй, өршөөхгүй гэдгийг илтгэж байх шиг байна.
Нийтлэлийг thestreet.com-оос