October
19
2023
Anu.mn
Мэдээ
Google, Калифорни дахь кампусынхаа нэг хэсгийг олон нийтэд нээлээ: Кафе, үзвэр үйлчилгээ х ...
Google, Калифорни дахь кампусынхаа нэг хэсгийг олон нийтэд нээлээ: Кафе, үзвэр үйлчилгээ хүн бүрт нээлттэй байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Google, Калифорни дахь кампусынхаа нэг хэсгийг олон нийтэд нээлээ: Кафе, үзвэр үйлчилгээ хүн бүрт нээлттэй байна
Photo: IStock

Google компани төв оффисынхоо дэргэд кафе, дэлгүүр, арга хэмжээний талбай бүхий үндсэн кампусынхаа нэг хэсгийг олон нийтэд нээлээ гэж CNBC мэдээлэв.

10-р сарын 12-нд, Google-ийн удирдлагууд болон орон нутгийн удирдагчид Калифорни мужийн Маунтин-Вью дахь төв байранд болсон ёслолын дараа тус компани олон нийтэд үүд хаалгаа нээж буй талаараа зарлав.

Google-ийн үл хөдлөх хөрөнгийн хэлтсийн дарга Скотт Фостер, "Бид үргэлж Google-н ажилтнууд болон тэдний ойр дотныхон, найз нөхдөд анхаарлаа хандуулсаар ирсэн. Харин энэ төслийг олон нийтэд зориулж тусгайлан боловсруулсан." гэж ярьжээ. Мөн нээлтэд Google-ийн Ерөнхийлөгч бөгөөд Хөрөнгө оруулалтын ахлах захирал Рут Порат оролцсон байна.

Олон нийт Google-ийн бодит оффисын өрөөнд орох боломжгүй ч, энэхүү шинэ төвд, олон нийтийн бүлэг эсвэл ашгийн бус байгууллагууд уулзалт, арга хэмжээнүүд зохиох боломжтой өрөө, тасалгаануудтай. Мөн Google кафе, жижиглэн худалдааны дэлгүүрүүд ажиллах бөгөөд тус компани нь, Нью Йорк хотын Челси дүүрэгт анхны олон нийтэд зориулсан Google жижиглэн худалдааны дэлгүүрээ нээснээс хойш хоёр жилийн дараа шинээр хоёрдох нь нээгдэж байгаа юм байна.

Тус төвийн кафе нь, орон нутгийн хоолны газруудын сэндвич, шөл, амттангаар үйлчилдэг. Энэ нь олон нийтэд нээлттэй анхны Google Cafe хэдий ч, оюутны хотхоны ердийн том цайны газартай харьцуулахад сонголт багатай байна. Мөн арга хэмжээ зохион байгуулах гадаа талбай болон жижиг гар урлалын өрөөнүүдтэй, орон нутгийн жижиг дэлгүүрүүдээр төрөл бүрийн жижиглэнгийн худалдаа хийх болно. Тэд, хэдэн жилийн турш төлөвлөн нээж байгаа тус төвөө, технологийн хурдацтай хөгжил болон цар тахалын дараах үеийн хувийн орон зайгаа үүсгэх хувь хүмүүсийн хэрэгцээн дээр тулгуурлан цаг үеэ олсон арга хэмжээ болж байна гэж үзэж байна.

Кампусын судалгаа, дизайны захирал Мишель Кауфманн хиймэл оюун ухааны талаар ярихдаа, "Инноваци маш хурдан хөгжиж байгаа тул нэгдэх газартай байх нь илүү чухал болж байна. Энэ нь олон нийтийг хэрхэн илүү оролцуулж болохын жишээ болно гэж найдаж байна. Мөн энэ нь Мета, Google зэрэг Цахиурын хөндийн технологийн компаниуд олон нийтэд хаалттай байсан уламжлалт хэв маягаас татгалзах хандлагатай болж байгаагийн илрэл." гэж онцлон дурджээ.

Фэйсбүүк компани, Менло Парк дахь томоохон кампусынхаа төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хямд орон сууц, иж бүрэн хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг бусад тохь тухыг багтаасан ижил төстэй загваруудыг төсөлдөө тусгаж байгаа аж. Харин Google компани Сан Хосе хотын төвөөс 10 милийн зайд 25,000 ажилчинтай, 32 га талбай бүхий илүү том кампус байгуулахаар төлөвлөж байгаагаа мөн мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.