May
16
2024
Anu.mn
Мэдээ
Google компани, АНУ-ын засгийн газраас цагаачдыг улсдаа олноор оруулахыг хүсчээ
Google компани, АНУ-ын засгийн газраас цагаачдыг улсдаа олноор оруулахыг хүсчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Google компани, АНУ-ын засгийн газраас цагаачдыг улсдаа олноор оруулахыг хүсчээ
Photo: forumdaily

Google компани, хиймэл оюун ухааны салбарт илүү олон авьяастнуудыг татахын тулд, цагаачлалын дүрэмд өөрчлөлт оруулахыг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас хүссэн гэж Verge мэдээллээ.

Хэрэв тус улсын цагаачлалын хөтөлбөрүүдээс заримыг нь шинэчлэхгүй бол, АНУ, -нь хиймэл оюун ухаан, технологийн үнэт авьяастнуудаа алдаж магадгүй гэж Google-ийн мэдэгдэлд дурджээ.

Хүнд суртлын саад бэрхшээл

Google, Schedule A буюу АНУ-д шаардлагатай мэргэжилтнүүдийн жагсаалт илүү уян хатан, хурдан өөрчлөгдөх ёстой гэж үзэж байна. Ялангуяа энэ жагсаалт нь, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн Америкийн компаниудын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тиймээс уг жагсаалтад, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын мэргэжлүүдийг багтаан шинэчлэх ёстой. Мөн хамгийн сүүлд 20 жилийн өмнө шинэчлэгдсэн гэж мэдэгджээ. “Дэлхий дахинд хиймэл оюун ухааны авъяас чадвар хомс байна. АНУ бол гадаадаас авъяас чадвартай хүмүүсийг татахад хамгийн хэцүү газар юм. Бид дэлхийн хамгийн эрэлттэй авьяастнуудыг алдах эрсдэлтэй байна” гэж Google-ийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Каран Бхатиа ярьжээ.

Хөдөлмөрийн яам нь, гадаадын иргэдийг ажилд авах хүсэлтэй компаниудаас АНУ-д тухайн албан тушаалд ажиллах ур чадвартай мэргэжилтнүүд хангалтгүй гэдгийг нотлохыг, мөн уг албан тушаал нь PERM сертификаттай (Хөдөлмөр эрхлэлтийн гэрчилгээ олгох хөтөлбөр нь зарим гадаадын иргэдэд ногоон карт авах эхний алхам юм) Schedule A-д орсон байхыг шаарддаг. Энэ үйл явц нь маш их цаг хугацаа шаарддаг тул засгийн газар зарим мэргэжлийг "урьдчилан баталгаажуулдаг" Schedule A-д оруулсан . Үүнд, физик эмчилгээний эмч, сувилагч нарыг багтаасан боловч хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийг оруулаагүй ажээ.

Google-ээс, “Хиймэл оюун ухаантай ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Тиймээс хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын мэргэжлийг Schedule A-д оруулах ёстой. Хиймэл оюун ухаан бий болсноос хойш Америкийн компаниуд хиймэл оюун ухааны инженер, судлаачдыг олох гэж нэлээд бэрхшээлтэй тулгарч байна” гэж мэдэгджээ..

Каран Бхатиа, АНУ-д хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд их байгаа ч, эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээс давсан хэвээр байна. Гэсэн хэдий ч цагаачлалын хатуу бодлого нь хиймэл оюун ухааны платформ үүсгэж буй Америкийн компаниудад гадаадын иргэдийг татахад хүндрэл учруулж байна. Тэрээр Google-ийн ажилтнууд PERM-ийн үйл явц дуусч, ногоон картыг нь батлахыг хүлээх зуураа АНУ-ыг орхих шаардлагатай болдог гэдгийг онцолжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.