Хиймэл оюун ухааныг зарим хүмүүс, ажилд эрхлэлтэд заналхийлж магадгүй гэж үздэг, харин Google, энэтехнологи нь хүмүүст илүү сайн туслах болно гэж үздэг байна. Тус компани саяхан хиймэл оюун ухаанаар ажилладаг Career Dreamer хэмээх, хүний ур чадвар, туршлагад тохирсон ажлыг тааруулахын тулд, хиймэл оюун ухааны алгоритмуудыг ашигладаг шинэ хэрэгслийг гаргасан талаар Lifehacker бичжээ.
Google уг хэрэгслийг хөгжүүлэхийн тулд, оюутнууд болон шинэ төгсөгчид, мэргэжлээ өөрчлөхийг хүссэн туршлагатай ажилчид, ахмадууд зэрэг төрөл бүрийн бүлгүүдтэй хамтран ажилласан бөгөөд ажил хайгчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн арга хэрэгсэл, гарын авлагуудыг санал болгодог Google-н Grow with Google платформын хиймэл оюун ухааны элементүүдийг багтаасан нэг хэсэг болж өгчээ.
Энэ бол, бүрэн хэмжээний ажилд орох өргөдлийн програм биш, харин танд сайн ирээдүйтэй байж болох, бодож байгаагүй ажил мэргэжлээ судлах, сонгох арга олгоно. "Grow with Google" блогтоо, дундаж ажилчин амьдралынхаа туршид 12 ажил сольдог, энэ тоо өссөөр байгаа гэсэн Дэлхийн эдийн засгийн форумаас статистик мэдээллийг бичжээ
Career Dreamer энэ тал дээр туслана. Та их цаг хугацаа, хүчин чармайлт гаргах шаардлагагүй - энэ хэрэгсэлд өөрийн туршлага, хуучин ажил, сонирхлынхоо талаар товчхон хэлнэ. Career Dreamer програмыг үнэгүй ашиглах боломжтой.