Саяха Жеймс Вэбб сансарын дуран(The James Webb Space Telescope) Нарны аймгийн хамгийн хол зайд орших Далай ван(Neptune) гарагын зургийг авчээ. Хамгийн сүүлд 30 жилийн өмнө авч байсан зурагтай харьцуулбал маш тод энэ сүүлийн зурганд Далай ван гарагын тоосонцороос бүтсэн цагирагууд тодорхой харагдаж байгаа мөн уг гарагын 14 дагуулууд харагдаж байгаа юм.
Далай ван гараг нь нарнаас 4,495 тэрбум километрт буюу хамгийн хол орших нарны аймгийн гараг бөгөөд диаметрийн хэмжээгээр 4-т ордог аварга “мөсөн” хийн гараг юм. Мөн дэлхийгээс энгийн нүдээр харах боломжгүй, зөвхөн телескоп ашиглаж харах боломжтой цор ганц гараг билээ. Далай ван гараг нарыг 165 жилд нэг бүтэн тойрдог байна.
Эрдэмтийн хувьд Далай ван гараг нь нэлээд онцгой судалгааны бай бөгөөд уг гарагын талаар, нөхцөл байдлын нарийвчилсан дүн шинжилгээ хараахан бусад бидэнтэй ойр гарагуудыг бодвол бага байдаг байна. Ирэх жилүүдэд эрдэмтэд, Жеймс Вэбб сансарын телескопыг ашиглан Далай ван гараг болон түүний дагуулуудыг нарийвчлан судлах төлөвлөгөөтэй байгаа ба энэ нь бидний уг гарагын талаарх ойлголтыг илүү тодорхой болгон нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: Yahoo!News