January
24
2025
Anu.mn
Мэдээ
Калифорни дах түймэр, бүх мужуудад орон сууцны даатгалын үнийг өсгөжээ
Калифорни дах түймэр, бүх мужуудад орон сууцны даатгалын үнийг өсгөжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорни дах түймэр, бүх мужуудад орон сууцны даатгалын үнийг өсгөжээ
Photo: Whiterabbit | Dreamstime.com

Энэ сард Өмнөд Калифорнид гарсан ой хээрийн түймэр болон өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын зүүн өмнөд хэсэгт гарсан хар салхины гамшиг, орон сууцны даатгалын үнэ нэмэгдэхэд хүргэж, байгалийн гамшгийн голомтоос хэдэн мянган бээрийн зайд амьдардаг хүмүүст ч нөлөөлж байна гэж CNN мэдээллээ.

Даатгалын салбарын худалдааны бүлэг болох Даатгалын мэдээллийн хүрээлэнгээс даатгалын өсөлтийг, тухайн бүс нутаг дах орон сууцны эздийн сарын хураамжийг, бусад бүс нутагт тохиолдсон сүйрлийн төлбөрт зарцуулж байгаатай холбоотой бус, харин улс даяар нэмэгдэж буй эрсдэл, зардлыг үнэлж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Даатгалын салбарт гол анхаарлаа хандуулдаг "Consumer Watchdog" нөлөөллийн бүлгийн гүйцэтгэх захирал Кармен Белбер, "Хэрвээ улс даяар даатгалын зохицуулалтыг чангатгасан бол даатгалын ханш бага байх байсан." гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Өөр өөр эрсдэлтэй бүс нутгийн үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах нь үндэсний томоохон даатгагчдын хувьд зардал, эрсдлийг дахин хуваарилахад хүргэдэг. Персийн булангийн болон Атлантын далайн эрэг дагуух хар салхины эрсдэл, баруунд гарсан түймрийн улмаас болж илүү их мөнгө төлөх Дундадын оршин суугчдад хандаж юу гэж хэлэх вэ гэсэн асуултад,"Хэрэв тэдний байшин хар салхинд сүйрсэн эсвэл их хэмжээний мөндөрт дээвэр нь эвдэрсэн бол даатгагч хохирлыг нөхөн төлнө гэдэгт тэд итгэлтэй байж болно. Мөн эрсдэлийг хуваалцах явдал гэж бий. Даатгалын салбар ингэж ажилладаг" гэсэн хариулт өгчээ.

Цаг агаарын байдлаас шалтгаалсан гамшиг улам бүр түгээмэл болж байна. Даатгалын мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр, АНУ-ын түүхэн дэх хамгийн их зардалтай хохирол бүхий долоон шуурганы тав нь, 2017 оноос хойш болсон байна.

Одоогийн байдлаар Өмнөд Калифорнид асч буй түймэр нь, 2005 онд болсон Катрина болон 2022 онд болсон Иан хар салхины дараа орох АНУ-ын түүхэн дэх гурав дахь том даатгалын гамшиг болж магадгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 102 тэрбум доллар, 56 тэрбум долларын хохирол учруулаад байгаа юм. CoreLogic-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, одоогийн гал түймрийн хохирлын хэмжээ нь өнгөрсөн жилийн Хелен, Милтон хар салхины улмаас гарсан хохирлоос давсан байна. Хелен салхи, хувийн даатгагчдад 6-11 тэрбум долларын хохирол учруулсан бол хоёр долоо хоногийн дараа АНУ-г нэрвэсэн Милтон салхи 13-22 тэрбум долларын хохирол учируулж байжээ.

Энэ хоёр шуурганы хохирол, болон одоогийн түймрийн хохирол, нийт 54-78 тэрбум долларын даатгалын зардал гарах болно. Уур амьсгалтай холбоотой гамшгийн давтамж нэмэгдсээр байна. Энэ нь орон сууцны даатгалын төлбөрийг жилд дунджаар 8.7%-иар өсгөсөн нь, 2018-2022 оны хоорондох нийт инфляциас хурдан өссөнийг өнгөрсөн долоо хоногт гаргасан Төрийн сангийн мэдээллээс харж болно. Цаг агаарын эрс тэс үзэгдлүүд болон цаг уурын гамшигт үзэгдлүүд олширч, илүү ноцтой болж байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.