Калифорни нь нас харгалзахгүй, бүх бичиг баримтгүй цагаачдад төрөөс татаастай эрүүл мэндийн даатгал олгох анхны муж болно гэж TheHill мэдээлэв.
Энэ нь 2024 онд хэрэгжиж, Калифорни эрүүл мэндийн даатгалд бүх нийтээр хамрагдах боломжтой анхны муж болох төлөвтэй байна.
Калифорни мужийн сенатор Мария Елена Дуразо, “Энэ бол улсын болон орон нутгийн татварт жил бүр 3.7 тэрбум ам.доллар, манай эдийн засагт 40 тэрбум гаруй долларын худалдан авах чадвар нэмдэг олон сая бичиг баримтгүй Калифорнийн цагаач иргэдийн том ялалт юм.
Энэхүү түүхэн алхам нь мужийн захирагч Гэвин Ньюсомын 2022-2023 оны мужийн төсөвт тусгагдсан бөгөөд үүнд муж улсын Medi-Cal хөтөлбөрийг өргөжүүлэх, шаардлага хангасан оршин суугчдыг нийгмийн эрүүл мэндийн даатгалд хамруулж, 2024 оны 1-р сарын 1-ээс хэтрэхгүй эхлүүлэн 26-49 насны нэмэлт 700,000 бичиг баримтгүй оршин суугчийг үүнд хамруулна гэж тооцсон. Medi-Cal хөтөлбөрт 26-аас доош ба 50-аас дээш насны, эсвэл (DACA) хөтөлбөрт хамрагдсан бичиг баримтгүй цагаачдын хүүхдүүд хамрагдах боломжийг аль хэдийн нээгээд байна. Мөн Medi-Cal-ийг өргөжүүлснээр даатгалд хамрагдаагүй Калифорнийн иргэдийн тоо сүүлийн арван жилийн хэмжээнд хамгийн ихээр буурах төлөвтэй байна. Бичиг баримтгүй Калифорничууд муж улсын хамгийн том даатгалгүй бүлгийг бүрдүүлдэг бөгөөд 2022 онд 65-аас доош насны 1.3 сая орчим хүн даатгалгүй байхаар байна гэж UC Berkeley Хөдөлмөрийн төв таамагласан байна.
Мужийн сенатор Мария Елена Дуразо Medi-Cal-ийн өргөтгөлийг төсвийн ялалт гэж сайшааж, муж улс "бичиг баримтгүй Калифорнийн иргэдэд боломжийн үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахад саад болж буй хуучирсан, ялгаварлан гадуурхсан бодлогыг зогсооход нэг алхам ойртож байна" гэж мэдэгдэв.
Харин Калифорнийн хууль тогтоох шинжилгээний алба (LAO) баримт бичиггүй цагаачдад зориулсан Medi-Cal хөтөлбөрийг өргөжүүлэхэд 2.1 тэрбум ам.долларын зардал гарна гэж тооцоолж байна. Калифорни муж, бараг бүх бичиг баримтгүй цагаачидаа эрүүл мэндийн даатгалд хамруулсан анхны муж болох боловч, бусад мужууд ч мөн адил төстэй арга хэмжээ авч эхэлжээ. 2020 онд Иллинойс муж улсын төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 65 ба түүнээс дээш насны бичиг баримтгүй болон бага орлоготой хүмүүсийг хамруулсан. Тус муж мөн, холбооны ядуурлын хэмжээ нь133% ба түүнээс доош түвшинд амьдардаг 19-54 насны бичиг баримтгүй цагаачдад төрөөс татаастай эрүүл мэндийн даатгалд хамруулах хуулийн төслийг санал болгооод байгаа аж.
Орегон муж мөн бүх хүмүүсийг хамруулах тухай хуулийг санал болгосон байна.
Кайзерын гэр бүлийн сангаас (KKF) харъяат бус цагаачид нь, бусад иргэдтэй адил ажиллах боломжтой боловч төрийн болон хувийн даатгалд хамрагдах боломж хязгаарлагдмал тул даатгалд хамрагдаагүй байх магадлал маш өндөр байгааг тогтоожээ.
Эх сурвалж: forumdaily.com