February
18
2025
Anu.mn
Мэдээ
Калифорниа, орон гэргүй хүмүүст туслахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болжээ
Калифорниа, орон гэргүй хүмүүст туслахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорниа, орон гэргүй хүмүүст туслахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болжээ
Photo: Andrey Popov | Dreamstime.com

Калифорнийн Фремонт хот, 2-р сарын 11-нд орон гэргүй хүмүүст "туслах"-ыг гэмт хэрэгт тооцох тухай санал хураалт явуулжээ. Энэхүү арга хэмжээ нь орон гэргүй хүмүүст хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон бусад үйлчилгээ авахад хүндрэл учруулна гэж The Washington Post бичжээ.

Калифорниа мужийн Фремонт хотын зүгээс 6-р сард гаргасан Дээд шүүхийн шийдвэрийн дагуу орон гэргүй хүмүүсийг хамгаалах асуудлыг орон даяар хязгаарлахыг уриалав. Орегон мужийн Грантс Пасс дахь v. Жонсоны шүүхийн шийдвэрээр хотууд орон гэргүй хүмүүсийг хоргодох газар, хуаранг хориглосон юм.

Түүнээс хойш 150 гаруй хот орон гэргүйчүүдийн хуаранг хориглосон хууль баталсан бөгөөд.явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон нийтийн газар буудаллах, унтах, хувийн эд зүйлсээ нийтийн эзэмшлийн газар хадгалах, орхихыг хориглосон гэж Орон гэргүйдлийн тухай хуулийн үндэсний төвөөс мэдээлэв. Эдгээр хотуудын 40 гаруй нь Калифорнид байдаг.

Сан Францискогийн булангийн эсрэг талд байрлах Фремонт хот нь бүр, орон гэргүй хүмүүсийн хуаранг хориглоод зогсохгүй, тэдэнд туслахыг гэмт хэрэгт тооцох бодлого баталжээ. 30 хоногийн дараа хэрэгжиж эхлэх энэхүү заалтад, хуаран байгуулахад "туслах" эсвэл "хамжих" гэсэн үйлдлүүдийг нарийвчилан тодорхойлоогүй, харин энэ зарлигийг зөрчигчдийг 1000 ам.доллараар торгох эсвэл зургаан сар хүртэл хорих ялаар шийтгэж болно гэж тусгасан байна.

Харин, Номхон Далайн Их Сургуулийн МакЖоржийн хуулийн сургуулийн дэд профессор Рон Хочбаум, "Энэ бол олон төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог, мөн туслах, өдөөх гэсэн тодорхой бус томъёоллыг ашигладаг миний мэдэх анхны хууль юм. Шинэ хуулийг тайлбарлахад хэцүү байна. Зарим үр дагавар нь тодорхой: нэгдүгээрт, энэ нь буяны үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцож байна. Хоёрдугаарт, орон гэргүй хүмүүсийн эрхийг хамгаалагчдыг айлгаж байна" гэж бичжээ.

Хотын дарга Раж Салван тэргүүтэй Фремонтын бодлогыг дэмжигчид, энэ нь бүх оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангахад чиглэгдсэн гэж үзэж байна. Тэрээр, уг тогтоол нь "орон гэргүй хүмүүсийг өрөвдөх сэтгэл ба оршин суугчдаа хамгаалах асуудлын" хослуулсан шийдвэр гэж нэрлэсэн бөгөөд орон гэргүйчүүдэд тусалж дэмжихийг хориглох асуудал хотуудад түгээмэл байдаг гэсэн байна.

Харин, Калифорнийн орон гэргүй хүмүүсийн холбооны ерөнхий зөвлөх Энтони Принс, "Бид энэ арга хэмжээ нь үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд бусад байгууллага, хуульчидтай хамтран, давж заалдах боломжийн талаар идэвхтэй хэлэлцэж байна."гэжээ.

Орон гэргүй болсон хүмүүсийн тоо улс даяар нэмэгдэж, ялангуяа баруун хэсэг, тэр дундаа Бэй Аэриа мужид хурцаар тавигдаж байгаа бөгөөд орон сууцны үнийн өсөлт эмзэг бүлгийн хүмүүсийг гудамжинд гаргаж байна. Энэхүү хямралыг даван туулахын тулд зарим хотууд буяны үйл ажиллагааг хязгаарласан хууль баталж, олон нийгэмлэгүүд гуйлга гуйх, тэр байтугай хоол хүнс тараахыг хориглосон. Ийм арга хэмжээг дэмжигчид, энэ нь гэмт хэргийн гаралтыг бууруулж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангана гэж үздэг байна.

Фремонтын шинэ хууль нь онцлог шинж чанаргүй тул, түүнийг гайхалтай бас аюултай болгож байна. Хотууд, бусад хотуудынхаа санаачилгыг ихэвчлэн хуулбарладаг. Тиймээс энэ хууль, өнхрөх тусмаа томордог “цасан бөмбөлөг”-ийн нөлөө үзүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.