February
2
2025
Anu.mn
Мэдээ
Калифорнийн эрэг орчим 1500-д далайн гахайнаас бүрдсэн супер сүрэг зугаацав
Калифорнийн эрэг орчим 1500-д далайн гахайнаас бүрдсэн супер сүрэг зугаацав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорнийн эрэг орчим 1500-д далайн гахайнаас бүрдсэн супер сүрэг зугаацав
Photo: Phagenaars | Dreamstime.com

Халим судлаачид, "зүгээр л, амьдралаас таашаал авч зугаацан байгаа" хэдэн миль урт сунаж үргэлжилсэн далайн гахайн сүргийн ховор бичлэг хийсэн талаар The Guardian мэдээлэв.

Калифорнийн төв эргээс холгүй орших Кармел Бэйд, далайн гахайн нэг километр орчим урт үргэлжилсэн сүргийн цугларалтыг ажиглагчид камерт буулгажээ. Зарим тооцоогоор энэ сүрэгт 1500 гаруй далайн гахай байсан гэж үзэж байна.

1-р сарын 24-нд Риссогийн далайн гахайн асар том сүргийг дроноор бичсэн Монтерей Бэй халимны харуулын ахмад Эван Бродски, "Сүрэг тэнгэрийн хаяа руу явж байсан" гэж ярьжээ. Хүчтэй биетэй, гүдгэр толгойтой энэ төрлийн хөхтөн амьтдын бие 500 кг жинтэй, урт нь 4 метр хүрдэг. Риссогийн далайн гахайнууд ихэвчлэн 10-с 30-лаа сүрэглэн амвдардаг. Энэ үзэгдэл маш ховор гэж Далай, Агаар мандлын Үндэсний Захиргаа (NOAA) мэдэгдэв.

Мексикийн Бага Калифорнийн хойгийн эргээс холгүй орших саарал халимуудын нүүдлийг ажигладаг судалгааны экспедицийнхэн, “1500-д далайн гахай завиных нь эргэн тойронд аз жаргалтайгаар зугаацан тоглож байгаа нь үнэхээр гайхалтай байсан. Дельфинүүд зүгээр л зугаацаж, хаа сайгүй үсэрч, сүүлээ шарваж, завь руу сэлж ирж байсан. Рисогийн гэр бүл том үдэшлэг зохион байгуулж байгаа юм шиг харагдсан" гэж бичжээ.

Далайн гахайнууд олноор цугларсан нь, өмнө зүгт сэлж байхдаа хэд хэдэн бүлэг нэгдэн нийлсэний үр дүн гэж тэд үзэж байна.

Монтерейн эрэг нь, далайн гахайг үзэхэд хамгийн тохиромжтой газар бөгөөд учир нь тэд гүн усыг илүүд үздэг. Энэ бүсийн усан доорх хавцал нь, Калифорнийн эрэг орчмын бусад газруудтай харьцуулахад эрэг рүү ойртох боломжийг тэдэнд олгодог байна.

Ажиглагчдын баг эхлээд, 1-р сарын 24-ний өглөө гарч ирсэн уг сүргийн тоог хэдхэн зуун далайн гахай гэж бодсон байна. Тэд дроноо авмагцаа ихэд гайхсан сэтгэл хөдлөлөө хуваалцжээ. Бродский, “Завины хошуун дээрээс доошоо харахад хэд хэдэн далайн гахай хажуу тийшээ эргэлдэн, нүд рүү эгцлэн харж байсан. Тэд завьтай үргэлжлүүлэн харьцаж, тойрон эргэлдэж, харин бид амьтдад саад учруулахгүйн тулд завиа холдуулсан. Бид далайн гахайнуудыг гэмтээж болзошгүй байсан тул, гэнэтийн ямар нэгэн маневр хийхийг хүсээгүй" гэж ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.