January
29
2025
Anu.mn
Мэдээ
Канад, Трампын худалдааны татварт хэрхэн хариу өгөхөө бодож олсноор Америк худалдааны дайн ...
Канад, Трампын худалдааны татварт хэрхэн хариу өгөхөө бодож олсноор Америк худалдааны дайнтай тулгарав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Канад, Трампын худалдааны татварт хэрхэн хариу өгөхөө бодож олсноор Америк худалдааны дайнтай тулгарав
Photo: Olesya Kuzina | Dreamstime.com

Канад, АНУ-ын худалдааны дайн хурц үе шатандаа орж байна. Дональд Трампын гаалийн татвар ногдуулна гэж сүрдүүлсний хариуд, Канадын ерөнхий сайд, элэг нэгтнүүдээ америк бараа худалдаж авахгүй байхыг уриалж байгаа талаар VancouverOK мэдээллээ. Үүний зэрэгцээ Канад, Мексикийн ган үйлдвэрлэгчид, АНУ-ын шинэ захиалгаас татгалзаж байна гэж Financial Post мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолын өмнө, Онтарио мужийн сайд Даг Форд, “АНУ гаалийн татвараа тогтоомогц Америкийн бүх архи бүс нутгийн лангуунаас алга болно.” гэж мэдэгджээ. Дашрамд дурдахад Канад бол дэлхийн хамгийн том, америк виски худалдан авагч юм.

Мөн, Канадын өөр нэг томоохон бүс нутаг болох Бритиш Колумбиагийн тэргүүн Дэвид Эби, “Тус муж Онтариотой нэгдэж, дэлгүүрүүдийн лангуунаас америк архи согтууруулах ундааг гаргана. Үүнийг Трамп Канадын экспортод 25 хувийн татвар ногдуулна гэж зарласан хоёрдугаар сарын 1-нд хийнэ. Америк өвдөлтийг мэдрэх хэрэгтэй гэсэн Фордын үгтэй санал нийлж байна.” хэмээн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ тэд канадчуудад хандсан, дэлгүүрийн шошгыг харж анхаарах, америк бүтээгдэхүүнийг үл тоомсорлох, америк бизнесийг дэмждэг олон улсын аялалд хандах хандлагаа хүртэл эргэн харахыг иргэдэд санал болгосон уриалга гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт Трамп, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Мексик, Канадын бараа бүтээгдэхүүнд 25 хүртэлх хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд энэ хоёр улс, гангийн 25 хувийн татвараас чөлөөлөгдөж байсан бол энэ удаад энэ асуудал давтагдахгүй байх магадлалтай гэсэн болгоомжлол тэдний дунд улам бүр нэмэгдсээр байна.

АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, Канад бол гангийн импортын хамгийн том гадаад эх үүсвэр, харин Мексик гуравдугаарт ордог. Morgan Stanley-ийн судалгаа, 2023 онд АНУ 91 сая тонн ган хэрэглэсэн бөгөөд нийт эрэлтийн 27 орчим хувийг импорт эзэлж буйг харуулж байв.

АНУ-ын хоёр дахь том ган үйлдвэрлэгч Cleveland-Cliffs өнгөрсөн жил Канадад төвтэй Stelco-г авахаар тохиролцсон. Тэдний шинээр худалдаж авсан Канадын компаниас Трампын гангийн татвар авах боломжтой эсэхийг асуухад гүйцэтгэх захирал Лоуренко Гонкалвес Трампын бодлогыг дагах болно гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр, “Трамп бол, ерөнхийлөгч Трампын хийхийг хүссэн зүйлийг хийх л болно. Түүнд төлөвлөгөө байгаа, би үүний дагуу ажиллах болно. Би насанд хүрсэн хүн, уг компани нь Канадад байрладаг гэдгийг мэдэж байсан ч Stelco-г худалдаж авсан. Гэхдээ, Америк бүхнээс илүү хэзээд нэгдүгээрт байх болно" гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.