Саяхан өөрийгөө "Ye" хэмээн нэрлээд буй рэппер, дизайнер Канье Уэст, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буйгаа еврейчүүдийн эсрэг доромжлол, хэт барууны үзэлтэй шинэ мэдэгдлүүдийнхээ хамт мэдэгдлээ гэж TheGuardian мэдээлжээ.
Түүний мэдэгдэлд АНУ-ын цагаан арьстнуудын үндсэрхэг үзэл, ардчиллын эсрэг хөдөлгөөнтэй холбоотой хэд хэдэн улстөрч, туслахуудын нэр дурдагдсан байна.
Спорт хувцасны аварга Adidas компани репперийг хуучин ажилчдаа дарамталсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Rolling Stone сэтгүүл, реппер Yeezy нь, компанид нь "порно, дээрэнгүй байдал, оюун санааны тоглоом"-уудыг "хортой орчин" бий болгоход ашигласан гэж Yeezy-гийн гутлын шугам дээр ажилладаг Adidas-ын ажилчдын мэдэгдлийг нийтэлжээ. Adidas, Gap, Balenciaga зэрэг хэд хэдэн загварын брэндүүд, 45 настай од онлайнаар еврейн эсрэг үзэлтэй сэтгэгдлүүдийг дэмжиж, "Еврейчүүдийн эсрэг цаазаар авах ял оногдуулна" гэж сүрдүүлсэн явдлын дараа хамтран ажиллахаас дараалан татгалзсан юм. Мөн Парисын загварын долоо хоногт оролцохдоо рэппер, маргаантай бичиг бүхий цагаан цамц өмссөн нь, репперийг маш ихээр буруутгахад хүргэж, JPMorgan, түүний авъяастнуудтай ажиллах CAA-ын төлөөлөгч нь, хуульчид, дуу бичлэгийн компаниуд түүнээс татгалзсан юм. Реппер хожим нь "Нэг өдрийн дотор 2 тэрбум доллар" алдсан гэж хэлж байв.
Твиттер, Инстаграм сайтууд түүний хаягийг түр хаасан байна. Тэрээр CNN-ийн хөтлөгч асан Крис Куомод, түүний антисемит үзэл бодол нь "үзэн ядалтыг дэврээх гэсэн зүйл биш, харин үнэн зүйл" гэсэн ярилцлага өгчээ.
"Лос-Анжелес хотод энэ амралтын өдрүүдэд болсон еврейчүүдийн эсрэг жагсаалууд жигшүүртэй зүйл. Үүнийг үл тоомсорлож болохгүй." гэж Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом твиттер хуудсандаа бичжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь репперийн хувьд хоёр дахь нь юм. Эхний үед буюу 2020 онд тэрээр ердөө 12 мужид санал өгөх эрх авч, өөр таван мужид нэвтрэх эрхээ хасуулж, дөрөв нь татгалзаж, 29 мужид бүртгэлийн хугацаагаа алдсан. Тэрээр Өмнөд Каролинад нэгэн сэтгэл хөдөлгөм жагсаал зохион байгуулж, үр хөндөлтийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, хоёр телевизийн сурталчилгааг санхүүжүүлсэн ч, АНУ даяар ердөө 70,000 санал авчээ.
Реппер, Цагаан ордонд хоёр дахь удаагаа нэр дэвших оролдлого хийж буй тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, сурталчилгааны логогоо "Ye24" гэсэн тайлбартайгаар дүрс бичлэгээр зарласан байна. Энэ бичлэгтээ тэрээр, Дональд Трампыг хамтрагчаа болгохыг хүссэн гэж мэдэгдсэн маань Трампын "маш их уур бухимдлыг төрүүлсэн. Трампын хамгийн их санаа зовсон зүйл нь бол, би түүнийг дэд ерөнхийлөгчөөр ажиллахыг хүссэн явдал байсан. Би түүнийг гайхшруулсан гэж бодож байна." гэж ярьжээ.
Мөн хэдхэн хоногийн өмнө реппер Мар-а-Лаго дахь Trump Country Club-т цагаан арьст үндсэрхэг үзэлтэн Ник Фуэнтестэй хамт байсан явдал шуугиан дагуулж байна. "Mar-A-Lago Debrief" нэртэй дараагийн видео бичлэг дээрээ реппер, "Трамп, намайг хожигдох болно гэж ширээний араас над руу шууд хашгирч эхэлсэн. Ийм хандлага нь түүхэнд хэн нэгэнд тусалж байсан уу? Би "Хүлээгээрэй, хүлээ, Трамп, чи Е-тэй ярьж байна" гэж хэлсэн гэжээ.Фуэнтес нь еврейчүүдийн эсрэг харгис үзэлтэй, хэт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээрээ алдартай. Тэрээр “America First Foundation” хэмээх цагаан арьст үндсэрхэг үзэлтэй байгууллагыг удирддаг. Хууль зүйн яам түүнийг цагаан арьстны зарчмыг хэт баримтлагч хэмээн цоллож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрэхийг хориглосон баййдаг.Уг бичлэгт реппер Фуэнтесийг магтаж, түүнийг "үнэнч" гэж нэрлэсэн байна.
Арваннэгдүгээр сарын 24-нд реппер 2024 оны сонгуулийн кампанит ажлынхаа тэргүүнээр Их Британийн хэт барууны үзэлтэй тайлбарлагч Мило Яннопулосыг томилсон гэдгээ мэдэгдсэн байна. Яннопулос нь мөн еврейн эсрэг үзлийн урт түүхтэй, еврей сэтгүүлчид 14.88 ам.доллар хандивлаж шуугиан тарьж байсан хүн юм. 14 нь "14 үг" цагаан арьстны тунхаг гэж нэрлэгддэг бөгөөд 88-ыг неонацистууд "Хейл Гитлер" гэсэн товчлол болгон ашигладаг бөгөөд H -нь англи цагаан толгойн найм дахь үсэг юм.