October
28
2024
Anu.mn
Мэдээ
Хүмүүсийг ойрын ирээдүйд мөнх амьдралд хүргэх 4 зам
Хүмүүсийг ойрын ирээдүйд мөнх амьдралд хүргэх 4 зам
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хүмүүсийг ойрын ирээдүйд мөнх амьдралд хүргэх 4 зам
Photo: IStock

Эрдэмтэд, мөнх амьдрал боломжтой, ойрын ирээдүйд үхэшгүй мөнхөд хүрнэ гэж үзэж байна. Google-ийн инженер асан хүн ойрын найман жилийн дотор хүн төрөлхтөн үхэшгүй мөнх байдалд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа саяханы ярилцлагадаа хэлсэн гэж Daily Mail мэдээлэв.

Рэй Курцвейл, технологийн дэвшил нь хөгшрөлтийг буцаах чадвартай "наноробот" бүтээхэд маш хурдацтайхүргэхээр байна. Хэдий хол сонсогдож байгаа ч, эрдэмтэд бидний эсийг нөхөн сэргээх эсвэл оюун ухааныгкомпьютерт байршуулах арга замыг олон жилийн турш хайсаар ирсэн гээд, эдгээр арга замуудаас мөнх амьдралд хүргэх хачирхалтай аргуудыг дурджээ.

  • Цахим үхэшгүй байдал - үхлийн дараа тархийг хадгалж, оюун ухааныг компьютерт оруулах.
  • Тархи хөлдөөх. Тархийг сэргээх технологи гарах хүртэл криоген аргаар хөлдөөх.
  • Эсийг залуужуулах. Хөгширсөн, гэмтсэн эсийг үүдэл эсээр тарьж нөхөн сэргээх.
  • Тархийг амьдруулах. Тархийг амьд байлгахын тулд хиймэл цус шахах.

Цахим үхэшгүй байдал

Оюун санааг компьютерт оруулах санаа олон жилийн турш яригдаж байгаа ч, шинжлэх ухааны уран зөгнөлт сэдвийн хэмжээнд байсаар байгаа юм. АНУ-ын Nectome стартап нь, хүний ​​тархийг хадгалах, ой санамжийг нь үүлэн сүлжээнд байршуулах арга боловсруулж, уран зөгнөлийг өөрчлөхийг оролдож байна. MIT Technology Review-ийн мэдээлснээр, тус компани "өндөр технологийн занданшуулах үйл явц" ашиглан хүний ​​тархийг хадгалах аргыг олсон бөгөөд энэ нь, хөлдөөсөн шилний төлөвт оруулсан хөшөө шиг биетийг хэдэн зуу, мянган жилийн турш бүрэн бүтэн байлгах химийн уусмал ашигладаг арга юм.

Гэвч,энэ технологийг ашиглахад, оролцогчид нь үхэлд хүрэхэд бэлэн байх ёстой байдаг учираас, 2018 онд Массачусетсийн Технологийн Институт (MIT)-тай байгуулсан гэрээ нь цуцлагдаж, тус нэр хүндтэй байгууллага уг технологийг анхан шатандаа байгаа, ухамсрыг сэргээж чадна гэсэн баталгаа байхгүй гэж мэдэгдсэн байна.Хэдийгээр бүтэлгүйтсэн ч, тэр жилдээ алдарт футурологич, 2050 он гэхэд "цахим үхэшгүй байдал" хүмүүст боломжтой болно. Хүний ​​оюун ухаан, ой санамж эсвэл мэдрэмж нь гадна технологитой холбоотой байж болногэсэн ярилцлага өгч байв. Тэрээр, хүний оюун ухааны ихэнх хэсэг нь тархинаас гадуур гаднаас ажиллах болно.Оюун санааны 99 хувь нь сайн хэвээр байх бөгөөд IT, үүлэнд сайн ажиллаж байгаа. Хангалттай мөнгө хуримтлуулж, бэлтгэл сайтай байвал андройдтойгоо холбогдож үүнийг өөрийн бие болгон ашиглах болно. Энэ мөчөөс эхлэн та оршуулгадаа оролцож, өмнөх шигээ амьдарна. Гэхдээ,илүү залуухан, өндөр загваржсан биетэйгээр... Гэвч, энэ төрлийн үхэшгүй байдал нь технологийн компанийн эзэмшилд байгаа худалдан авсан эсвэл түрээсэлсэн андроид болон үүлэн зайг ашиглахыг шаарддаг тул бас аюул дагуулах боломжтой. Эдгээр компаниуд, ажилчдыг нас барсных нь дараа "боолчлох" боломжтой болж, ирээдүйн өөрсдийн ашиг тусын тулд оюун санааг өмчлөх магадлалтай. Магадгүй үүлэн компани таны бодлыг хуулбарлаж, өргөн хүрээний зах зээлд өөрчлөлт оруулах боломжтой. Мөн магадгүй тэд таны оюун ухааныг гэрийн робот туслах шинэ шугамд UX болгон ашиглаж болох юм. Та бүгд өөрийгөө нэгэн цагт та байсан гэж мэдэх ч, одоо технологийн компанид үнэ төлбөргүй ажиллах боол болсон гэдгээ бодох болно" гэж блогтоо бичжээ.

Криоген

Криоген бол үхсэн цогцсыг шингэн азотод хадгалах замаар биеийг хөлдөөх арга юм. Одоогоор хуулинд зааснаар,зөвхөн хэн нэгнийг нас барсан гэж зарласан тохиолдолд л ашиглах боломжтой. Тархи гэмтэхээс урьдчилан сэргийлэх үүднээс өвчтөн нас бармагц, хөлдөөх үйл явц нэн даруй эхлэх ёстой байдаг. Одоогийн байдлаар Орос, АНУ-д энэ арга хэрэглэгдэж байгаа. Процедурын явцад, биеийг мөстэй ваннд хөргөж, температурыг аажмаар бууруулан цусыг нь юүлэн авч антифризээр сольж, биед хортой мөсөн талст үүсэхээс хамгаалдаг байна.

Тархи хөлдөөх

Зарим компани хүмүүст нас барсны дараа тархиа хөлдөөх боломжийг санал болгож, ирээдүйд дахин амилуулж чадна гэсэн найдлагатай хадгалж байна. Тэдний нэг нь Оросын крионикийн фирм KrioRus бөгөөд одоогоор ​​​​91 үйлчилүүлэгчийг, эсийн бүх үйл ажиллагааг нь зогсоож, гэсгээх хүртэл биеийн байдлыг хадгалахад хангалттай 196 ° C-т хадгалж байгаа юм. Шинжлэх ухаан эдгээр хүмүүст тохиолдсон өвчнийг, тэр дундаа үхлийг эмчлэх хүртэлхангалттай хөгжсөн үед ирээдүйд тэднийг сэргээх боломжтой гэж компани мэдэгддэг. Эдгээр хүмүүсийн тархи болон биеүд нь, Москвагийн ойролцоо оршдог зориулалтын төмөр барилгад шингэн азотын том саванд хөвжбайдаг. Энэ компанид криогенээр хадгалалуулахад багадаа 28,000 долларын үнэтэй байдаг.. Мөн тэжээвэр амьтдыг хөлдөөдөг бөгөөд одоогоор 58 нохой, муур, шувуу, шишүүхэй, туулай, шиншиллатай байгаа аж.

Энэхүү үйлчилгээ нь, хүмүүсийн уй гашууг хөнгөлж, тэдэнтэй дахин уулзах болно гэсэн найдлага төрүүлдэг гэж компани мэдэгдэж байв.. Харин, Оросын Шинжлэх ухааны академийн хуурмаг шинжлэх ухааны комиссын тэргүүн Евгений Александров, крионикийг "шинжлэх ухааны үндэслэлгүй, арилжааны үйлдвэр. Хүмүүсийн үхээд амилах итгэл найдвар, мөнх амьдралыг мөрөөддөг төсөөлөл" гэж бичжээ.

KrioRus компанийн захирал Валерия Удалова, 2008 онд нохойгоо үхэхэд нь хөлдөөсөн. Хүмүүст уй гашуугаадаван туулахад тусалдаг. Гэхдээ, хүн төрөлхтөн ирээдүйд үхсэн хүмүүсийг сэргээх технологид хүрэх магадлалбий ч "ийм технологийн талаар ямар ч баталгаа байхгүй байгаа" гэж ярьжээ. Энэ газар нь ийм үйлчилгээ үзүүлдэг цорын ганц компани биш бөгөөд дэлхий даяар дор хаяж 500 цогцсыг хөлдөөсөн гэсэн тооцоо байдаг.

Өөр нэг алдартай компани бол 2022 оны 10-р сарын байдлаар, 199 өвчтөнтэй АНУ-ын Аризона муж дахь Alcor Life Extension Foundation юм.Тэнд бүх цогцсыг цилиндр хэлбэртэй том камерт, тархийг нь тавиур дээр хадгалдаг. Хүн нас бармагц, эрхтэн шилжүүлэхтэй адил цогцсыг хадгалах агуулахад хүргэхийн тулд эмч нар маш түргэн шуурхай ажиллаж, цус, шингэнийг биеэс юүлж биеийг антифризээр дүүргэдэг гэж Alcor компанийн гүйцэтгэх захирал Макс Мор 2020 онд ярилцлага өгч байв. Мөн энэ үедээ, өвчтөнүүдээ сэрээхэд шаардлагатай технологи хэзээ бэлэн болохыг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Энэ үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс, ирээдүйд талийгаачидтайгаа дахин уулзахыг цөхрөлгүй хүсдэг. Тус компанийн хамгийн залуу өвчтөн нь, тархины хорт хавдраар нас барсан хоёр настай Тайланд охин байдаг. Гэр бүлийнхэн нь ирээдүйд түүнтэй эргэн уулзна гэж найдаж байгаа ажээ. Гэхдээ, криоген буюу хөлдөөх арга нь баян, гаж хүмүүсийг татдаг. Биткойны анхдагч Хал Финни 2014 онд ALS-ийн хүндрэлээс болж нас барахдаа, биеэ крио аргаар хадгалуулахаар шийдсэн байдаг.

Олон арван жилийн турш сурталчилж ирсэн ч, хоосон мөрөөдөл хэвээр байгаа энэ зан үйлд ёс зүй, ёс суртахууны ноцтой асуудал бий. Энэ үйлчилгээний өндөр үнэ нь, хүний ​​хөрөнгийг шавхаж, ирээдүйд гэр бүлд ашиг тусаа өгөх байсан зүйлсийг нь үгүй хийдэг .

Түүнчилэн, өнөөгийн технологид биеийн бүх эсийг төгс хадгалах арга байхгүй, тэдгээрийг өөрчлөх нь хүний ​​зан чанарыг үндсээр нь өөрчлөх болно гэж үзэж байгаа ажээ.

Эсийг залуужуулах

Үүдэл эсийн тарилгатай холбоотой шинжлэх ухааны олон нээлтүүд гарсан бөгөөд тэдгээр нь эсийг залуужуулах чадвартай болох нь тогтоогдсон.

Үүдэл эсүүд нь булчин, яс, мэдрэлийн эс гэх мэт биеийн янз бүрийн төрлийн эсүүд болон хувирдаг тул өвөрмөц байдаг. Бие махбодид нэвтрэн орсноор тэдгээр нь гэмтсэн эдүүдтэй нэгдэж, нөхөн сэргэлт, нөхөн төлжилтийг дэмждэг. 2016 онд зүрхний шигдээсийн хүнд өвчтэй 11 өвчтөнд хийсэн судалгаагаар, үүдэл эсийн тарилга нь сорвины эдэд өөрчлөлт оруулж, сорвижилтыг 40 хувиар бууруулсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.