ДЭМБ-ын мэдээлснээр, зөвхөн 2020 онд дэлхий даяар хорт хавдараар 10 сая орчим хүн нас барсан байна. Гэвч анагаах ухаан хөгжиж, эрдэмтэд хорт хавдрыг эмчлэхэд томоохон нээлт хийсээр байна. Хүний биологийн талаарх шинжлэх ухааны мэдлэг, молекул болон генетикийн түвшинд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь хорт хавдар зэрэг нарийн төвөгтэй өвчнийг эмчлэх алтан эрин үеийг нээж байна. Хими, туяа эмчилгээнүүд илүү эрсдэл, аюулгүй болж, эмчилгээний шинэлэг аргууд гарч ирсээр байна.
Хорт хавдрын эсрэг шинэ эм
Хамгийн алдартай эм. Энэхүү эмийн тусламжтайгаар туршилтанд оролцогчдын 100% нь, бүдүүн гэдэсний хорт хавдрыг бүрэн давсан ( MMR нарийн төвөгтэй мутацитай). Энэ нь, дэлхий даяар шуугиан тарьсан dostarlimab эм бөгөөд хими эмчилгээ, мэс засал, цацраг туяагүйгээр өвчтөнүүдийн хорт хавдрыг бүрэн устгаж чадсан дархлаа эмчилгээний эм юм. Достарлимабын тусламжтайгаар өвчнийг даван туулсан хамгийн анхны өвчтөн, хоёр жил гаруй хорт хавдаргүй бүрэн дүүрэн амьдралаар амьдарч байна.
CAR-T эсийн эмчилгээ (зорилтот дархлаа эмчилгээ)
CAR-T нь, хорт хавдрыг илрүүлэх, устгах, дархлааны эсүүдийг "програмчлах" эмчилгээ юм. Эрдэмтэд өвчтөнүүдийн хавдрын удамшлын болон уургийн эмгэгийг илрүүлж, эмчилгээний явцад эдгээр үр дүнг ашиглаж сурсан. Энэ арга саяхан цусны хорт хавдартай өвчтөнүүдэд амжилттай болсон нь тогтоогдсон. CAR T-эсийн эмчилгээ нь хорт хавдартай өвчтөнүүдийн дархлааны эсүүдийг (Т эсүүд) устгаж, генетикийн хувьд өөрчилдөг. Өөрчлөгдсөн эсүүд, химерик антиген рецептор (CARs) гэж нэрлэгддэг уураг үүсгэдэг бөгөөд тэдгээр нь хорт хавдрын эсийг таньж, устгаж чаддаг байна. Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд, CAR-T эсийн эмчилгээ хийлгэсэн эхний хоёр өвчтөн эмчилгээ хийлгэснээс хойш 12 жил эрүүл байна гэж мэдэгджээ. Мөн энэхүү эмчилгээ нь цусны хорт хавдрыг эмчлэх үр дүнтэй эмчилгээ, мөн том хэмжээний хавдрыг эмчлэх ирээдүйтэй эмчилгээ гэж Хүнс, эмийн удирдах газраас хүлээн зөвшөөрснийг тэмдэглэсэн байна.
Хоуп хотын ашгийн бус клиник судалгааны төв нь, хорт хавдартай өвчтөнүүдэд CAR T эсийн 50 шахам эмнэлзүйн туршилтыг явуулдаг бөгөөд эдгээрийг ихэвчлэн цусны хорт хавдар, дархлааны тогтолцооны өвчин, том хавдарыг эмчлэхэд ашигладаг. Хоуп хотод 600 гаруй өвчтөн CAR T эсийн эмчилгээ хийлгэжээ. Мөн энэ эмчилгээний үндсэн дээр, дархлааны системийг саатуулдаг уургийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор Пембролизумаб (Кейтруда) хэмээх дархлалын хяналтын цэгийн дарангуйлагч хэмээх шинэлэг эмийг бүтээв. Уг эмийг меланома болон бусад төрлийн арьсны хорт хавдар, мөн хөх, уушиг, эндометрийн, бөөр, улаан хоолой болон бусад олон төрлийн хорт хавдрыг эмчлэхэд амжилттай ашиглаж, үхэлд хүргэх өвчнүүдийг ч дарж байгаа ажээ
Нарийвчилсан онкологи
Нарийвчилсан онкологи хэмээх энэ эмчилгээг "хорт хавдрыг ялах хамгийн шилдэг шинэ зэвсэг" гэж үзэж байна. Genetron Health компанийн гүйцэтгэх захирал Ширен Ванг, Дэлхийн эдийн засгийн форумд зориулсан блогтоо, энэ арга нь өвчтөн бүрийн хорт хавдрын молекулын шинж чанарыг судлахад оршдог бөгөөд хавдар бүр өвөрмөц шинж чанартай байдаг. Эмч хавдрын генетикийн өөрчлөлтийн талаар илүү их мэдээлэл авах тусам эмчилгээний аргыг илүү нарийвчлалтай сонгох боломжтой болно. Онкологийн нарийн эмчилгээ нь, хими эмчилгээ гэх мэт ерөнхий эмчилгээнээс ялгаатай, эрүүл эсэд бага хор хөнөөл учруулж, улмаар гаж нөлөө бага үзүүлнэ. Энэ арга одоогоор сайжруулах шатанд явж байна.
Хорт хавдрын эсийн хамгаалалтыг сулруулах эмчилгээ
Аргентин дахь Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд, хорт хавдрын түрэмгий төрлүүд, ялангуяа түрүү булчирхайн хорт хавдрыг устгахад дархлаа эмчилгээг илүү үр дүнтэй болгоход тусалдаг хорт хавдрын эмчилгээний шинэ стратегийг бий болгож чаджээ. Доктор Диего Ладерач болон түүний багийнхан, галектин-3 хэмээх хорт хавдраас хамгаалах механизмыг нээсэн бөгөөд хими эмчилгээний доцетаксел эмийг бүтээжээ.
Сэтгэлийн хямрал, бэлгийн сулрал, зүрхний өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг эмнүүд, хорт хавдраас хамгаалах боломжтой
Эрдэмтэд 150 гаруй жилийн турш, эсийн цөмийн хэмжээг шинжлэн хорт хавдрыг оношилж байгаа юм. Хэмжээний өөрчлөлт нь өвчний үе шатыг илтгэнэ. Тиймээс эдгээр мэдээлэлд үндэслэн, Эдинбург, Монреаль, Финландын их сургуулийн судлаачид эсийн цөмийн хэмжээг өөрчлөхөд онцгой нөлөө үзүүлэх эмийг туршиж эхэлжээ. Гол нь түрүү булчирхай, бүдүүн гэдэс, уушиг гэсэн гурван төрлийн хорт хавдарт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд одоо хэрэглэгдэж байгаа хорт хавдрын эмүүдийн үр нөлөөг туршсан. Үүний зэрэгцээ сэтгэл гутрал, зүрхний өвчин, бэлгийн сулрал, шимэгч хорхойг устгахад хэрэглэдэг эмнүүдийг туршсанаар, эдгээр эмүүд нь хорт хавдрын тодорхой төрлийн эсүүдэд чиглэх чадвартай, тэгээд ч ерөнхийдөө хоргүй байдаг тул, хортой химийн эмчилгээний оронд үсэрхийллийг багасгахад эмчилгээнд нэмэлтээр хэрэглэх нь үр дүнтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Хавдрыг хуурах
Хорт хавдрын эсрэг шинэ эм болох Enhertu-ийн туршилтын үр дүн, дэлхийн онкологчидын сонирхлыг ихээхэн татаж байна. Энэ эм нь, эсрэгбие-эмийн коньюгат буюу хорт хавдрыг устгах эм бөгөөд хавдрыг устгах хорт бодисыг ялгаруулахаасаа өмнө, эсрэгбиеийг хавдрын эсэд оруулдаг нарийн цогц молекул юм. Хорт бодисыг ялгаруулах энэхүү нарийн арга нь, хими эмчилгээний биед үзүүлэх хор хөнөөлийг багасгадаг байна. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа, 2019 оны сүүлээр Enhertu-г зөвшөөрсөн.
Хорт хавдрын эсрэг хиймэл оюун ухаан
Энэтхэгийн зарим тэргүүлэх эрдэмтэд, хорт хавдрын эсрэг тэмцэлд хамгийн сүүлийн үеийн технологи, ялангуяа хиймэл оюун ухаан (AI) дээр тулгуурлан ажиллаж байна. Ухаалаг машинууд нь, хөхний хорт хавдар гэх мэт түгээмэл хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлж чаддаг, хамгийн авъяаслаг мэргэжилтэн ч олж харахааргүй хавдрын эхэн үеийг илрүүлдэг чадварыг нь ашигладаг. Хиймэл оюун ухаан нь маш нарийн төвөгтэй үйлдлүүдийг үнэн зөв гүйцэтгэх чадвартай бөгөөд роботын мэргэжилтнүүд энэ чиглэлээр маш их амжилтанд хүрээд байгаа билээ. Удахгүй хүний хүчин зүйлээс үүдэлтэй эрсдэлийг тэглэх боломжтой болно.
Жил бүр хорт хавдартай тэмцэх аргууд илүү үр дүнтэй болж, бие махбодод хор хөнөөл багатай эмчилгээнүүд гарсаар байна. Энэхүү ахиц дэвшил нь, удахгүй хорт хавдрыг амархан, хурдан эдгээх боломж ойртсоныг тодорхой харуулж байгаа юм.