March
9
2025
Anu.mn
Мэдээ
Халзралтын эсрэг шидэт эм: Эрдэмтэд туршилтанд оролцох сайн дурынхныг хайж байна
Халзралтын эсрэг шидэт эм: Эрдэмтэд туршилтанд оролцох сайн дурынхныг хайж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Халзралтын эсрэг шидэт эм: Эрдэмтэд туршилтанд оролцох сайн дурынхныг хайж байна
Photo: Freepik

Эрдэмтэд эрэгтэй хүний ​​халзралт буюу андрогенийн үс халцрах өвчнийг эмчлэх эм зохион бүтээжээ. Энэ эмийнаюулгүй байдал, үр нөлөөг шалгах үндэсний клиник туршилт эхэлж байна гэж NYPost мэдээлэв.

Хэдийгээр 80 сая гаруй америкчууд андрогенийн үс халцралтын эмгэгт өртсөн байгаа ч, үүнийг эмчлэх арга байхгүй байсаар ирсэн юм. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) нь, үс уналтыг эмчлэх зориулалттай түрхдэг миноксидил (Rogaine гэгддэг) болон уудаг финастерид (брэнд нэр Propecia) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

VDPHL01 нь дааврын бус эм юм. Шинэ эм нь түрхлэг бус, дааврын эмийн ноцтой гаж нөлөөгүйгээр үс ургалтыг сэргээх боломжтой гэж үзэж байна.

VDPHL01 гэж юу вэ

VDPHL01-ийг Коннектикут мужийн Нью Хейвен хотод төвтэй биофармацын компани Верадермикс зах зээлд гаргадаг. Арванхоёрдугаар сард тус компани шинэ судалгаагаа санхүүжүүлэхийн тулд 75 сая доллар зарцуулснаа зарлаж байсан бөгөөд Veradermics саяхан "өөрчлөгдсөн хувилбар" болох уудаг миноксидилийн шахмалыг бүтээжээ.

VDPHL01 шахмалыг өдөрт нэг эсвэл хоёр удаа ууна. Хоёр дахь шатны судалгаагаар, хүний үс эмчилгээ хийснээс хойш хоёр сарын дараа ургаж байгаа нь харагдсан байна. Эдгээр "ирээдүйтэй" өгөгдөл ойрын саруудад бэлэн болно. Veradermics, нэг жилийн дотор зөвшөөрөл авах хүсэлтээ гаргана гэж тооцож байна. Миноксидил нь үсний уутанцарт цусны урсгалыг нэмэгдүүлж, үсний ургалтыг идэвхжүүлдэг үйлчилгээтэй.

VDPHL01 туршилтанд хэн оролцох боломжтой вэ?

Садикийн Манхэттэн дэх оффис, Арьс судлалын төв нь, VDPHL01-ийн 2/3-р шатны клиник туршилтыг явуулж буй АНУ-ын 44 төвийн нэг бөгөөд 480 эрэгтэйчүүдийг оролцуулахаар төлөвлөж, Нью-Йорк орчимын үс нь унаж халзарсан 18-65 насны эрүүл эрчүүдийг хайж байна. Судалгааны явцад үс 0.635-с доошгүй сантиметр урттай болоход бэлэн байх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Мөн оролцсоных нь төлөө нөхөн олговор олгоно. Тэд ойролцоогоор 13 сарын хугацаанд Садик дерматологид 13 удаа эмчилгээ, үйлчилгээ авна. Үүнд, VDPHL01 эсвэл плацебо эмчилгээ орно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл бүртгүүлэхийг хүсвэл судалгааны вэбсайт руу зочлох эсвэл (212) 772-7242 руу залгана уу.

Үүнээс гадна VDPHL01-ийн эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөг судалж байна. 3-р шатны эмнэлзүйн туршилт энэ оны сүүлээр эхлэх төлөвтэй байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.