August
3
2024
Anu.mn
Мэдээ
Харрис, Трамп: Сүүлийн үеийн санал асуулгуудын дүн
Харрис, Трамп: Сүүлийн үеийн санал асуулгуудын дүн
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Харрис, Трамп: Сүүлийн үеийн санал асуулгуудын дүн
Photo: Depositphotos

Жо Байден нэрээ татсанаас хойш ердөө долоо хоногийн дотор, Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Дональд Трамп болон Байден хоёрын хоорондын зөрүүг багасгасан гэж сүүлийн санал асуулгын дүн харуулжээ. Сүүлийн гурван санал асуулгаар Харрис, Трампыг дор хаяж нэг оноогоор тэргүүлж байна гэж Форбс бичжээ.

7-р сарын 31-нд гаргасан Economist/YouGov-ийн санал асуулгаар Харрис таван нэр дэвшигчидийн дунд Трампыг хоёр оноогоор (46-44%) тэргүүлж байна. Бусад гурван нэр дэвшигчид нь Роберт Ф. бага Кеннеди, Жилл Стайн, Корнел Уэст нар юм.

Байден Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзсанаас хойш явуулсан дөрвөн санал асуулгад Харрис Трампыг түрүүлж, Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн чансааг сулруулан рейтинг нь өссөөр байна.

Харрис нэг оноогоор дээшилж, 47%-д хүрсэн. Долдугаар сарын 26-28-ны хооронд явуулсан долоо хоног бүрийн Morning Consult санал асуулгын дүн, Трампаас түрүүлж байгааг харуулсан байна.

7-р сарын 26-28-нд Харвардын CAPS санал асуулгаар, бүртгэлтэй 2196 сонгогчийн дунд явуулсан санал асуулгаар Трамп Харрисыг гурван оноогоор тэргүүлсэн бол, 7-р сарын 30-нд гаргасан Reuters/Ipsos-ийн санал асуулгад Харрис нэг оноогоор тэргүүлжээ. Энэ нь, 6-р сард Харвардын CAPS-Харрисын санал асуулгад Трамп Байденаас долоон оноогоор тэргүүлсэнтэй харьцуулахад Трампын байр суурь дөрвөн пунктээр буурсан байна. Уолл Стрит сэтгүүлийн 7-р сарын 23-25-ны хооронд явуулсан судалгаагаар Харрис 47%, Трамп 49%-тай байв.

7-р сарын 26-ны өдөр HarrisX/Forbes сэтгүүлийн 3000 гаруй бүртгэлтэй сонгогчдын дунд явуулсан санал асуулгаар , Дэд ерөнхийлөгч Харрис, Трампыг хоёр оноогоор ардаа орхисон байна.

7-р сарын 22-24-нд 1142 сонгогчийн дунд явуулсан New York Times/Siena санал асуулгын дүнгээс үзэхэд Трамп сонгогчдын дунд Харрисыг нэг оноогоор (48%-47%), бүртгэлтэй сонгогчдын дунд 2 оноогоор (48%-46%) тэргүүлжээ.

Forbes/HarrisX сэтгүүлийн, таатай сэтгэгдэл төрүүлдэг дэвшигчидийн талаархи асуулгад Харрис 44%, Трамп 44%, Байден 39%, Кеннеди 36%, Дж. Вэнс 34%-тай үзүүлэлт гарчээ.

ABC News/Ipsos сувгийн 7-р сарын 26-27-нд явуулсан санал асуулга болон 7-р сарын 19-20-ны хооронд хийсэн судалгаагаар, Харрисын чансаа 35% -иас 43% -д өссөн бол Трампын эерэг үнэлгээ 36% байв.

6-р сарын 27-нд Байден-Трамп нарын мэтгэлцээний дараа сонгогчид ерөнхийлөгчийн сонгуулийг илүү сонирхож эхэлсэн нь New York Times/Siena сэтгүүлд хийсэн дүн шинжилгээгээр тогтоогджээ. Мэтгэлцээний дараа санал асуулгад оролцогсдын 64 орчим хувь нь сонгуульд ихээхэн анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн, бөгөөд мэтгэлцээний өмнө 48 хувь байсан байна.

Bloomberg/Morning Consult агентлагийн 7-р сарын 24-28-ны хооронд явуулсан санал асуулгаар Мичиган, Пенсильвани, Висконсин, Невада, Аризона, Хойд Каролина, Жоржиа зэрэг сонгуулийн шийдвэр гаргах магадлалтай долоон мужид АНУ-ын дэд ерөнхийлөгч Харрис, Трампыг нэг оноогоор тэргүүлж байна. Харрис Мичиган, Висконсин, Аризона, Невада мужуудад Трампыг тэргүүлдэг. Харин Трамп Пенсильвани, Хойд Каролинад тэргүүлж байна. Жоржиад нэр дэвшигчид тэнцэж байна.

Ардчилсан намынхан Харрисыг Байденаас хамаагүй их урам зоригтой гэж Times/Siena-ийн санал асуулгад дурджээ. Ардчилсан намыг дэмжигч сонгогчдын бараг 80% нь Харрисыг нэр дэвшүүлэхийг хүсч байгаа нь харагдсан бөгөөд харин, гурван долоо хоногийн өмнө Ардчилсан намын гишүүдийн 48% нь л Байденыг дэмжиж байсан юм.

Reuters/Ipsos агентлагийн санал асуулгад оролцсон сонгогчдын 56 хувь нь Харрисыг "хурц оюун ухаантай, сорилт бэрхшээлийг даван туулж чаддаг" гэж үзсэн бол 49 хувь нь Трампын талаар эерэг бодолтой, 22 хувь нь түүнийг Байдентай адил гэж хариулжээ. 19th News/SurveyMonkey-ийн санал асуулгаар америкчуудын 87% нь Байдены сонгуулийн кампанит ажлыг зогсоох шийдвэрийг дэмжин хүлээж авсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь энэ шийдвэр Бүгд найрамдах намд бус харин Ардчилсан намд илүү тустай гэж үзжээ.

19th "News"-ийн санал асуулга, америкчууд Харрисын хүйс, арьсны өнгө нь сонгуульд нөлөөлөх үү гэдэг дээр санал зөрөлдөөнтэй байгааг харуулжээ. Судалгаанд оролцогчдын 31% нь эмэгтэй хүн гэдэг нь эерэгээр нөлөөлнө гэж үзсэн бол, 33% нь ямар ч тусгүй, харин 34% нь ач холбогдолгүй гэж үзжээ. Мөн Харрисыг Африк, Энэтхэг гаралтай хар арьстан нэр дэвшигч гэж илүү эерэг хүлээн авч, 32% нь энэ нь сонгуульд ашигтай нөлөөлнө гэж хариулсан бол, 24% нь тус болохгүй, харин 41% нь арьсны өнгө, хүйс нөлөөлөхгүй гэсэн байна.

6-р сарын 27-нд болсон мэтгэлцээний дараа Ардчилсан намынхан Байденд хүчээр тулгаснаар, тэр 7-р сарын 21-нд нэрээ татсанаа зарлан, тэр даруй Харрисыг дэмжихээ илэрхийлсэн. Харрис ч нэр дэвшихээ мэдэгдэж, нам нь түүнийг эрчтэй дэмжиж эхэлсэн бөгөөд түүнийг Ардчилсан намын захирагч, бүр Конгресс дахь Ардчилсан намын олонхи ч дэмжсэн юм. Бүх төлөөлөгчдийн талаас илүү хувь нь түүнийг нэр дэвшүүлэхэд албан ёсоор санал өгөхөөр төлөвлөж байгаагаа зарласнаар Харрис Ардчилсан намаас нэр дэвших нь баталгаажиж, энэ нь наймдугаар сарын эхний долоо хоногт батлагдах төлөвтэй байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.