January
25
2023
Anu.mn
Мэдээ
Хиймэл оюун ухаан, хүний ​​бодлыг унших дээд амжилт тогтоов
Хиймэл оюун ухаан, хүний ​​бодлыг унших дээд амжилт тогтоов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хиймэл оюун ухаан, хүний ​​бодлыг унших дээд амжилт тогтоов
Photo: IStock

Хиймэл оюун ухаан, саа өвчтэй хүний ​​тархинаас минутанд 62  үг уншиж чаджээ. Энэ нь өмнөх хурдаас 3 дахин илүү болсон гэж NoWorries мэдээлэв.

Стэнфордын эрдэмтэд, Тархи-Компьютерийн Интерфейсийн (Brain-Computer Interface, ВСI),  хэлний код тайлах шинэ дээд амжилтыг тогтоожээ.

Тархи-компьютерийн систем нь, судалгаанд оролцогч амиотрофын склерозын улмаас тодорхой ярьж чадахгүй болсон хүнд бодлоо хэлэх боломжийг олгосон бөгөөд тухайн хүнд 50 үгтэй толь бичиг (9.1% алдаатай) болон 125,000 үгтэй толь бичгийг (23.8% алдаатай) ашиглан бодлоо илэрхийлэхэд тусалсан байна.

Шинэ дээд амжилтын AI хэлний код тайлах хурд нь минутанд 62 үгэнд хүрсэн нь бүх төрлийн BCI-ийн өмнөх дээд амжилтаас 3.4 дахин хурдан байгаа юм. Сонирхуулахад, эрүүл хүний энгийн ярианы дундаж хурд минутанд 160 орчим үг байдаг байна.

Эрдэмтэд, энэхүү  AI хэлний сайжруулсан загвар нь 125,000 үгтэй толь бичгийг ашиглахад алдааны түвшинг 17.4% хүртэл бууруулж, мөн зарим техникүүд нь 11.8% хүртэл бууруулах боломжтой гэж тэмдэглэжээ.

Сануулахад, Элон Маскийн Neuralink компани, хүмүүст зориулсан тархины чип бүтээхээр ажиллаж байна. Энэхүү тархи-компьютерийн интерфейсийн зорилго нь, амиотрофын склероз (ALS) оноштой эсвэл цус харвалтын дараа хэл ярианы чадваргүй болсон хүмүүст бодол санаагаа ашиглан харилцах боломжийг олгоход оршдог. Neuralink чип нь, мэдрэлийн лугшилтыг компьютерээр тайлбарлах боломжтой өгөгдөл болгон хувиргадаг бөгөөд энэхүү өвөрмөц шинэ бүтээлийг аль болох хурдан хэрэглээнд нийлүүлэхийн тулд амьтад дээр туршилт хийж байгаа юм. Гэтэл, энэ ажлыг "амьтны эрхийг зөрчсөн" гэдэг шалтгаанаар зогсоож, тус корпораци дээр холбооны мөрдөн байцаалт, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.