October
3
2022
Anu.mn
Мэдээ
Үхлийн аюултай амттан: АНУ-д алдартай чихэр хэлбэрээр фентанил бодис тарж байна
Үхлийн аюултай амттан: АНУ-д алдартай чихэр хэлбэрээр фентанил бодис тарж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Үхлийн аюултай амттан: АНУ-д алдартай чихэр хэлбэрээр фентанил бодис тарж байна
Photo: IStock

Мансууруулах бодистой тэмцэх газрын тусгай ажиллагааны дарга асан Дерек Мальц улс даяар фентанилын хямрал нүүрлэж буй талаар эцэг эхчүүдэд анхааруулав. Коннектикут мужид албаны хүмүүс чихэр шиг болгосон 15,000 фентанилын шахмалыг хураан авсан гэж NewYorkPost мэдээлэв.

Хэллоуины баяр болоход хэдхэн долоо хоног үлдээд байгаа тул Хар тамхитай тэмцэх газар (DEA) эцэг эхчүүдэд олон өнгөтэй чихэр шиг үхлийн аюултай эм зарагдаж болзошгүйг анхааруулж байна. Коннектикут мужид саяхан хураагдсан хар тамхийг Скиттлс, Нердс шиг болгон өөрчилсөн байсныг илрүүлжээ.

9-р сарын 27-нд Мальц,- "13 настайдаа урьд өмнө байгаагүй олон хүүхэд нас барж  байна. Эдгээр шахмалын 40% нь үхлийн аюултай фентанилын тунг агуулдаг. Картелууд өсвөр насныхан интернетэд хэт их дуртай байдгийг далимдуулан олон нийтийн сүлжээгээр хар тамхи зарж хүүхдүүдийг онилж байна. Хүүхдүүд үүнийг сайн мэдэхгүй байна гэж мэдэгдэв.

Мальц эцэг эхчүүдийг, DEA болон бусад ашгийн бус байгууллагуудаас боловсролын материалыг хайж олохыг, мөн Halloween ойртох тусам болгоомжтой байхыг уриалжээ.

Мөн "Эцэг эхчүүд идэвхтэй байх хэрэгтэй байна. Үхлийн аюултай фентанил урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээгээр үер мэт хаа сайгүй тархаж байна. Сэжигтэй боодол савлагаатай чихэр анзаарах, таарах, хар тамхи илэрсэн тохиолдолд цагдаад яаралтай мэдэгдэхийг, нэн даруй устгахыг, мөн энэ бол маш аюултай хор гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах”-ыг зөвлөсөн байна.

Сургуулиуд энэхүү хямралыг даван туулахад оролцох ёстой гэж нэмж хэлээд Байдены засаг захиргааг яаралтай арга хэмжээ авахыг уриалав.

Тэрээр “АНУ-д синтетик опиоидоос үүдэлтэй нас баралт 2015 онд 6,000 байсан бол 2021 онд 63,000 гаруй болж өссөн бөгөөд үүнд фентанил хамгийн их хувь нэмэр оруулдаг. Зарим мужид фентанилын улмаас нас баралт ихэссэнээс шарил хадгалах газар зайгүй болсон байна. Энэхүү бөөнөөр хордох явдалаас болж бид дараагийн үеэ алдаж байна - өдөрт 300 хүн нас барж байна гэдэг бол эмгэнэл" гэж мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.