November
29
2023
Anu.mn
Мэдээ
Хойд Калифорнид зохиогдох Зул сарын баярын 7 гайхалтай шоу
Хойд Калифорнид зохиогдох Зул сарын баярын 7 гайхалтай шоу
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хойд Калифорнид зохиогдох Зул сарын баярын 7 гайхалтай шоу
Photo: IStock

Хойд Калифорнид баяруудын улирал болох энэ үеийг ид шидийн мэт тэмдэглэдэг. Гудамж талбай, хорооллуудын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, гэрэл гэгээ баярын уур амьсгалыг гайхалтай нэмж өгнө. Эдгээр гайхалтай баяр хөөрийг мэдрэх, жаргалтай мөчүүдийг нэмэх шоунууд хаана, хэдийд болохыг Only in Your State мэдээлэв.

1. 35 дахь жилдээ зохиогдож буй, Эврика дахь Зул сарын ачааны машины парад

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эврикагийн гэрэл гэгээ цацруулсан Зул сарын баярын уламжлалт ачааны машины парад 12-р сарын 9-нд, Redwood Acres үзэсгэлэнгийн талбайд 18:00 цагт эхэлнэ. Хэрэв та ачааны машинтайгаа парадад оролцохыг хүсч байвал цаг хугацаа танд байна.

2. Реддинг дэх гэрлэн чимэглэлийн цэцэрлэг

Реддинг дэх Turtle Bay Exploration Park-д байрлах 10 акр /4 га/ талбайд зохиогдох энэхүү шоу нь, Хойд Калифорни дахь Христийн Мэндэлсний Баярын гэрлэн чимэглэлийн гайхамшгийг мэдрэх хамгийн сайхан газруудын нэг юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн замаар зугаалж, гэрлэн чимэглэлийн гялбаан дунд, цэцэрлэгийн үзэсгэлэнт үзмэрүүдийг бишрээрэй. Энэхүү сэтгэл хөдөлгөм гэр бүлийн арга хэмжээний тасалбар худалдаанд гарлаа.

3. Реддингийн зул сарын баярын жагсаал

2023 оны Реддингийн Зул сарын баярын парад 12-р сарын 2-ны 18:00 цагт болно. Хотын төвд болох энэхүү үнэ төлбөргүй парадад хэн ч оролцох боломжтой. Энэхүү эртний уламжлал нь, оршин суугчдаа нэгтгэж, сэтгэл санааг нь дээшлүүлдэг. Энэ бол Хойд Калифорни дахь Христийн Мэндэлсний Баярын хамгийн сайхан арга хэмжээнүүдийн нэг юм.

4. Невада хот дахь Викторийн зул сарын баяр

Невада хот жилийн аль ч үед үзэсгэлэнтэй байдаг ч, Зул сарын баярын энэ үе нь, энэхүү түүхэн хот жинхнээсээ гэрэл гэгээ цацруулж, гялбуулж байдаг үе юм! Невада хот дахь Викторийн зул сарын баяр нь, арванхоёрдугаар сард хэдэн өдөр үргэлжлэн зохиогддог арга хэмжээ юм. Хотын төв нь гудамжны үзэсгэлэн худалдаа болон хувирч, дэлгүүр, үйлчилгээний газруудаа Христийн Мэндэлсний Баярын чимэглэл, гэрэлтүүлгээр чимэглэдэг. Невада хотод Христийн Мэндэлсний Баярын бүх гэрлэн чимэглэлийг харж болно. Энэ жил уг арга хэмжээ, 12-р сарын 3, 10, 17-ны өдрүүдэд 13:30-18:00 (Ням гарагт), 12-р сарын 6, 13-ны 17:00-21:00 (Лхагва гаригт) цагуудад зохион байгуулагдна.

5. Сакраменто дахь Imaginarium

Сакраменто дахь Христийн Мэндэлсний Баяр. Cal-Expo-д болох Imaginarium-ын тасалбар худалдаанд гарлаа. 11-р сарын 17-нд нээлтээ хийсэн Imaginarium бол нүд гялбам гэрлийн шоу юм. 5 сая гаруй гэрлийг багтаасан хамгийн том баярын гэрлийн наадам 1-р сарын 7 хүртэл үргэлжилнэ.

6. Hangtown Зул сарын баярын жагсаал

Алтны халуурлын түүхэн үед Hangtown гэж нэрлэгддэг байсан одоогийн Плейсервилл хот 12-р сарын 3-ны 13:00 цагт Зул сарын баярын жагсаал зохион байгуулна. Гайхамшигтай чимэглэл, гялалзсан гэрлүүдтэй гол гудамжаар баярын завьнууд явах бөгөөд гэрэл гэгээ, баярын уур уур амьсгал буцалсан хуучин хотын түүхэн газруудаар зугаалах боломжийг олгоно.

7. 42 дахь жилдээ зохиогдаж буй Стоктоны гэрэлтүүлэгтэй завины парад

Энэхүү өвөрмөц парад нь, Стоктоны усан сувгаар хөвөх гэрлэн чимэглэлээр чимэглэгдсэн завьнуудын шоу юм. Парад арванхоёрдугаар сарын 2-ны 17:00 цагт болно. Завьнууд Windmill Cove булангаас дээшээ хөвж, Стоктон хотын төвийн усан онгоцны зогсоол болон Вебер Пойнтын дэргэдүүр 18:30 цагийн орчимд өнгөрч, Light 39 хүрнэ. Парадыг далайн эргийн хаанаас ч үзэх боломжтой. 

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.