April
27
2025
Anu.mn
Мэдээ
Хор хөнөөлтэй хэмнэлт буюу онлайн дэлгүүрийн хямд барааны аюул
Хор хөнөөлтэй хэмнэлт буюу онлайн дэлгүүрийн хямд барааны аюул
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хор хөнөөлтэй хэмнэлт буюу онлайн дэлгүүрийн хямд барааны аюул
Photo: Shutterstock

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах бүлгүүд, Amazon, Wish, eBay зэрэг онлайн платформууд дээр заримтхоиолдолд маш аюултай бүтээгдэхүүнүүд зарагддаг болохыг тогтоожээ.Тэд эдгээр барааны хямд үнээр хэрэглэгчдийг татдаг гэж BBC мэдээлэв.

Бараа бүтээгдэхүүний чанар хөндсөн энэ шалтгаан нь, нэгэн худалдан авагч, Amazon-оос зөөврийн компьюторыншинэ батарей авч сольсны дараа шатаж, гал гарсан явдал бөгөөд ийм асуудал бүртгэгдэх болсноор, цахилгаан барааг цахимаар худалдаж авах нь хор хөнөөлтэйг Цахилгааны аюулгүй байдлын байгууллага анхааруулж эхлээд байгаа юм.

ESF нь, Amazon, eBay, Wish сайтууд дээр зарагдаж буй бүтээгдэхүүнүүд дунд зарим маш аюултай бүтээгдэхүүнүүд байгаа тухай мэдээлсэн бөгөөд одоо эрх баригчдаас цахилгаан барааны борлуулалтыг зохицуулах хууль тогтоомж гаргах хүсэлт гаргаад байна.

Хүүхдийн тоглоом

ESF-ийн гүйцэтгэх захирал Лесли Радд, олон хүмүүс цахилгаан барааг онлайн худалдан авалтаар хийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, "Цахилгаан хэрэгсэл худалдан авч буй хэн бүхэнд бид үүнийг онлайнаар зардаг гуравдагч этгээдээс бус, нэр хүндтэй үйлдвэрлэгч эсвэл жижиглэн худалдаачдаас худалдаж авахыг зөвлөж байна. Мөрдөн байцаалтын явцад бид маш аюултай бараа бүтээгдэхүүн илрүүлсэн. Чанар муутай, хуурамч зүйлийг нүдээр харж ялгах нь маш хэцүү байдаг," гэж бичжээ.

Өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж, харьцуулдаг “How?” компанийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах албаны дарга Сью Дэвис ч мөн санал нэг байна.

Тэрээр, "Бэлэг болгон худалдаж авдаг, ялангуяа хүүхдийн тоглоом гэх мэт маш олон аюултай бүтээгдэхүүнийг онлайнаар зарж байгааг илрүүлсээр байна. Онлайн худалдаа эрхлэгчдээс зарж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцаж, худалдан авагчдын гэрт аюултай бараа орохоос урьдчилан сэргийлэхийг хуулийн дагуу шаардах ёстой." гэсэн мэдэгдэл гаргажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.