August
6
2024
Anu.mn
Мэдээ
Хууль бус цагаачид АНУ-д хэр их татвар төлдөг вэ?
Хууль бус цагаачид АНУ-д хэр их татвар төлдөг вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хууль бус цагаачид АНУ-д хэр их татвар төлдөг вэ?
Photo: Shutterstock

Хууль бус цагаачид 2022 онд бараг 100 тэрбум долларын татвар төлж, орлогынхоо дөрөвний нэгийг засгийн газарт өгсөн байна. Тэдний олонх нь мөн, хэрэгжиж чадахгүй байгаа хөтөлбөрүүдэд мөнгө хандивласан байдаг. Ажиллах зөвшөөрөл олгох нь татварын хэрэгжилтийг сайжруулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болохын зэрэгцээ, жилд 40 тэрбум ам.доллар төсөвт оруулдаг гэж The Economic Times сонинд бичжээ.

Хууль бус цагаачид бараг 100 тэрбум долларын татвар төлсөн нь улсын татвар хураалтад цагаачлалын зөв бодлого чухал болохыг харуулж байна гэж шинэ тайланд дурджээ.

Цагаачлалыг бууруулах хамгийн түгээмэл аргументуудын нэг бол, АНУ-ын засгийн газраас цагаачидад зориулдаг зардал юм. Гэтэл, хууль бус цагаачид засгийн газарт орлогынхоо дөрөвний нэгээс илүү буюу 26 орчим хувийг татварт төлдөг гэж Татвар, эдийн засгийн бодлогын хүрээлэнгээс (ITEP) 7-р сарын 30-нд гаргасан тайландаа дурджээ.

Нийтдээ 2022 онд хууль бус цагаачид 96.7 тэрбум долларын татвар төлсөн байна. Энэ нь нэг хүн 9000 ам.доллар гэсэн үг. Хэдийгээр тэдний орлого ихэвчлэн бага байдаг ч, тэд татварын буцаан олголтыг шаардах эсвэл татварын хөнгөлөлттэй орлого авах магадлал бага байдаг. Хууль бус цагаачдаас хүлээн авсан нийт мөнгөний гуравны нэг орчим нь, хууль бус цагаачдыг ашиглахыг хориглодог хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг байна. Үүнд: Нийгмийн даатгалд 26 тэрбум доллар, Medicare-д зургаан тэрбум доллар багтсан гэж тайландаа дурдсан байна.

Хууль бус цагаачидын 2022 онд төлсөн татвар

Нийт дүн нь 96.7 тэрбум доллар бөгөөд үүнээс:

19.5 тэрбум доллар - холбооны орлогын албан татвар;

7.6 тэрбум доллар - бусад холбооны татварууд (MISC татварууд);

32.3 тэрбум доллар - нийгмийн даатгалын татвар;

37.3 тэрбум доллар - орон нутгийн татвар.

ITEP эдгээр төлбөрт борлуулалтын болон онцгой албан татвар, шууд төлсөн эсвэл түрээсийн төлбөрт тусгагдсан үл хөдлөх хөрөнгийн төлбөр, цалингийн хасалт эсвэл татварын тайлан гаргах замаар төлсөн цалингийн шимтгэл зэргийг тооцсон.

Уг тайланд дурдсанаар тус улсын хууль бус цагаачид цөөн хэдэн мужид төвлөрсөн нь харагдсан бөгөөд тэдний талаас илүү хувь нь Калифорниа, Техас, Флорида, Нью-Йорк мужуудад амьдардаг. Нью-Йорк, Калифорни зэрэг зургаан муж хууль бус оршин суугчдаас нэг тэрбум гаруй долларын татварын орлого цуглуулжээ.

2022 оны байдлаар тус улсад ойролцоогоор 11 сая хууль бус цагаач амьдарч байна.

Ажиллах зөвшөөрөл авах боломжоор хангасны үрээр, одоогийн байдлаар хууль бусаар ажиллаж байгаа иргэдийн татвар төлөлтийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар татвар хураамж нэмэгдэнэ гэж тайланд тооцоолжээ. Ажиллах зөвшөөрөлтэй цагаачид илүү өндөр цалин авдаг болохыг тоо баримт харуулж байна. Хэрэв бүх хууль бус цагаачдыг АНУ-д ажиллахыг зөвшөөрвөл, тэдний татварын төлбөр жил бүр 40 тэрбум доллараар нэмэгдэх болно гэж үзсэн байна.

Бичиг баримтгүй цагаачдын хүүхдүүдэд зориулсан DACA (Хүүхэд насны ирэлтийг хойшлуулсан арга хэмжээ) хөтөлбөрт оролцогчид ажиллах зөвшөөрөлтэй байдаг бөгөөд уг тайлангийн статистикт ороогүй болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.