July
18
2022
Anu.mn
Мэдээ
Колорадо мужид хууль бус цагаачдын эрхийг өргөжүүлснээр өөрсдийн бизнесээ нээх боломжтой б ...
Колорадо мужид хууль бус цагаачдын эрхийг өргөжүүлснээр өөрсдийн бизнесээ нээх боломжтой боллоо.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Колорадо мужид хууль бус цагаачдын эрхийг өргөжүүлснээр өөрсдийн бизнесээ нээх боломжтой боллоо.
Photo: Shutterstock

Колорадо муж хууль бус цагаачдад маш таатай том алхам хийлээ. Хуулиар, 7-р сарын 1-нээс эхлэн орон нутгийн тэтгэмж, мэргэжлийн лиценз, бизнесийн зөвшөөрөл авахад,АНУ-ын хууль ёсны бичиг баримт шаардахгүй болж байна. Энэ талаар Axios дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

Амбан захирагч Жаред Полисын 2021 онд гарын үсэг зурсан хуулиар, шүдний эмчилгээ, сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, гэр бүлийн үйлчилгээ зэрэгт хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон. Мөн бусад зүйлс, түрээсийн болон нийтийн үйлчилгээний татаас авах эрхийг өргөжүүлсэн аж. Хууль хэрэгжүүлэх явцад хийсэн дүн шинжилгээнээс харахад цагаачдын эрхийг өргөжүүлэхэд жилд 12 сая доллар зарцуулжээ.

Денверийн эрх баригчид бизнес эрхлэх зөвшөөрөл олгохдоо тус улсад оршин суух хууль ёсны эрхтэй эсэхийг шалгахгүй гэдгээ аль хэдийн зарласан бөгөөд үүнийг дагаад хүсэлтүүдийн тоо нэмэгджээ.
Энэхүү шинэ хууль нь, хууль бус цагаачдын нөөц боломжийн хязгаарлалтыг арилгах зорилгоор хийсэн Колорадо мужийн Ардчилсан намын олон жилийн хүчин чармайлтын нэг хэсэг бөгөөд хамгийн гол нь 2006 онд Бүгд найрамдах намын захирагч Билл Оуэнсийн гарын үсэг зурсан хуучин хуулийг хүчингүй болгосон юм.

Энэ жил муж улс цагаачдад эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг зөвшөөрч, хууль бусаар амьдардаг ахлах сургуулийн сурагчдыг улсын коллежид элсэх боломж олгосон. 2021 онд тус муж улс АНУ-д хууль ёсоор оршин суудаггүй хүмүүст холбооны төлбөр төлөхийг зөвшөөрсөн. Мөн 2019 онд муж улс хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгох хөтөлбөрөө өргөжүүлсэн.

Амбан захирагч, “Гэхдээ цагаачдад тэтгэмж олгох нь их хэмжээний бэрхшээл үүсгэх төлөвтэй байна, учир нь Medicaid, Food Stamp Benefits зэрэг холбооны томоохон хөтөлбөрүүдэд хууль бус цагаачид хамрагдаж чадахгүй хэвээр байна. Энэ хуулийн “Хязгаарлагдмал хэрэглэгдэхүүнийг" тайлбарлахын тулд илүү их хууль тогтоомжийн өөрчлөлт, боловсролын хүчтэй кампанит ажил хэрэгтэй байна” гэсэн байна.

Гэсэн хэдий ч цагаачдын эрхийг хамгаалагчид энэ үйл явдлыг чухал алхам хэмээн үзэж байна. Колорадогийн сенатч Жули Гонзалес хэлэхдээ "Бид тахалын дараах эдийн засгийг сэргээх, дахин босгоход бүх оршин суугчид, түүний дотор хууль бус цагаачид ч туслах хэрэгцээ шаардлага маш чухал байна" гэж ярилцлага өгчээ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.