Зуны халуун, дулаан улиралд хүүхэд насны хамгийн том баяр баясгалан бол зайрмаг, хөлдөөсөн амттан байдаг. Costco саяхан шинэ мөстэй амттан гаргаж, тэр даруй хит болсон гэж AllRecipes мэдээлэв.
Косткогийн шинэ, Ricco Gelato далайн давстай карамель Snickerdoodle сэндвич.
Бидний мэдэх, дөрвөлжин хэлбэртэй шоколадтай вафельтай сэндвич хүүхдүүдийн дуртай амттаны сонгодог хэлбэр хэвээр байгаа хэдий ч, одоо хөлдөөсөн амттан дээр маш олон сонирхолтой сонголтууд гарч ирж байна, тухайлбал Trader Joe-ийн шоколадтай жигнэмэгийн хувилбар болон өнгөрсөн сард нээлтээ хийсэн шинэ Макарон зайрмагны сэндвич юм.
Инстаграмын @Costcohotfinds-ийн хэрэглэгч саяхан хөлдөөгчийн хэсэгт, Ricco Gelato Sea Salt Caramel Snickerdoodle сэндвичийг, "Хоёр зөөлөн snickerdoodle жигнэмэгийн хооронд хавчуулсан давсалсан карамельтай зайрмаг нь, маш зөөлөн бөгөөд өвөрмөц амттай " гэж видео бичлэг дээрээ тайлбарлажээ.
Costco-ийн худалдан авагчид эдгээр жигнэмэгийн талаар, "Бүх цаг үеийн хамгийн шилдэг зайрмагтай сэндвич” “Эдгээр жигнэмэг бол зүгээр л бөмбөг юм! "Миний хүүхдүүд баяртай байна" "Бурхан минь! Өнөө өглөө энэ зайрмагийг аваад, дахин буцаж очиж дахиад дөрвөн хайрцаг аваад ирлээ! Энэ зайрмаг үнэхээр гайхалтай! гэх мэтээр бичлэгийн доор сэтгэгдлээ бичжээ.
Нэг хайрцаг найман далайн давстай карамель Snickerdoodle зайрмаг 15.99 ам.долларын үнэтэй. Зайрмаг үйлдвэрлэгч Вилла Долче Гелатогийн үйлдвэр, уг зайрмагийг одоогоор зөвхөн Техас дахь Costco дэлгүүрт худалдаалж байгаа бөгөөд тус компани "удалгүй улс даяар тараана" гэж мэдэгджээ.