Ойрын 5-10 жилд мөнгөний систем суларч, криптовалютын хэрэглээ өсч, хуванцар картын хэрэглээ буурна гэсэн Deutsche Bank-ны аналитик таамаглалыг DW нийтлэв.
"2010-аад оноос бидний суралцсан зүйлс, ирэх арван жилийн хэтийн төлөвийг үнэлэхдээ өнгөрсөн арван жилийн чиг хандлагыг ашиглаж, удирдлага болгож чадахгүй байдалд хүргээд байна" гэж Майн дахь Франкфурт дахь Дойче Банкны (DB Research) шинжилгээний төвөөс "The World in 2030" сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ дурджээ
Алтаар баталгаажаагүй дэлхийн валют суларч байна
Дээрх дүгнэлтэд хүрсэний дараа үндэстэн дамнасан шинжээчдийн баг, одоо байгаа чиг хандлагыг ирээдүйд чиглүүлэх энгийн экстраполяциас татгалзаж, манай гарагийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн ирээдүйн боломжит эргэлтүүдийн талаар, 24 чиглэл бүхий тус бүр нижгээд таамаглалын хувилбаруудыг багтаасан, 80 хуудас "ер бусын таамаглал"-ыг брошюр маягаар хэвлүүлэн гаргажээ. Хамгийн эхний урьдчилсан таамаглалд, 2020-иод оны эцэс гэхэд итгэмжлэгдсэн эсвэл үнэт цаасан мөнгө дээр суурилсан өнөөгийн дэлхийн мөнгөний системийг дэмжих хүчнүүд "суларч" магадгүй гэсэн бөгөөд энэ нь, үнэ цэнийг нь гаргасан муж улсууд болон төв банкууд баталгаажуулж, инфляцийн үед ханшийн уналтаас хамгаалах чадварт итгэх итгэлээр тодорхойлогддог, алт, мөнгөөр баталгаажаагүй мөнгө ажээ. Мөн дэлхийн улс орнуудын засгийн газруудын хуримтлуулсан их хэмжээний өр нь системд итгэх итгэлийг бууруулж байна. Тиймээс DB Research, 2030 он гэхэд "алтернатив валют" - алт эсвэл криптовалютын эрэлт нэмэгдэнэ гэж таамагласан байна.
Криптовалютууд "21-р зууны бэлэн мөнгө" болно
Энэ арван жилд криптовалютууд асар их тархалттай байх бөгөөд энэ нь, одоо байгаа мөнгөний нэгжийн нэмэлт зүйл байхаа больж, эцэст нь "21-р зууны бэлэн мөнгө" болж хувирна.
Виртуал мөнгөний гол саад бэрхшээл нь зохицуулагчдаас ирдэг, гэхдээ энэ нь өөрчлөгднө. Дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр орон болох Хятад, Энэтхэгийн байр суурь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Тэдний засгийн газрууд криптовалютын талаарх сөрөг хандлагаа саяхнаас эргэн харж эхэлсэн гэж нийтлэлд тэмдэглэжээ.
Орчин үеийн нийгэм бэлэн бус төлбөр тооцоо руу шилжиж байна, энэ бол бэлэн мөнгө биш, харин хуванцар карт юм. Тэд удахгүй алга болно. Ухаалаг гар утас ашигласан төлбөрийн систем хурдацтай хөгжиж, түгээмэл болж байгаатай холбоотой. Хятадад төлбөрийн карт шаардлагагүй болж байгаа, харин мөнгөн тэмдэгт, зоосны эргэлт янз бүрийн шалтгааны улмаас үргэлжлэх болно гэсэн байна.