November
22
2024
Anu.mn
Мэдээ
Лос Анжелес хотын захиргаа болон сургуулиуд өөрсдийгөө цагаачдад зориулсан "дархан цаазат ...
Лос Анжелес хотын захиргаа болон сургуулиуд өөрсдийгөө цагаачдад зориулсан "дархан цаазат газар" гэж зарлав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Лос Анжелес хотын захиргаа болон сургуулиуд өөрсдийгөө цагаачдад зориулсан "дархан цаазат газар" гэж зарлав
Photo: Arnett Murry | Dreamstime.com

АНУ-ын хоёр дахь том хот болох Лос Анжелес хот шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамптай цагаачлалын асуудлаар сөргөлдөөнд бэлдэж байна гэж ВВС мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 19-нд хотын зөвлөлөөс, холбооны цагаачлалын байгууллагад туслахын тулд орон нутгийн нөөцийг ашиглахыг хориглодог, хамгаалагч хотын статус тогтоох тухай захирамж гаргасан бөгөөд Лос-Анжелесийн улсын сургуулийн сургуулиуд мөн, хэд хэдэн яаралтай шийдвэр гаргах замаар бичиг баримтгүй цагаачид болон ЛГБТК сурагчдад зориулан хамгаалагч хотын бодлогыг тууштай баримтлахаа дахин мэдэгджээ.

Хоёр сарын дараа тангараг өргөх Трамп, Цагаан ордонд ирснийхээ дараа цагаачдыг олноор нь албадан гаргахаа амласан. Түүний томилсон "хилийн хаан" гэгчТим Хоман мөн, цагаачдыг хамгаалах бодлого баримталж буй хотуудыг холбооны цагаачлалын эсрэг тэмцэх болон цагаачдыг гаргах ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг уриалж байгаа юм.

Холбооны цагаачлалын албаныхантай хамтран ажиллах нь хязгаарлагдмал газруудыг "хамгаалагч хот" гэж нэрлэдэг нь арав гаруй жилийн турш АНУ-д түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Энэ нэршил нь хууль ёсны биш учраас, хотууд энэ статусыг, хууль батлах эсвэл цагдаагийн үйл ажиллагааг өөрчлөх гэх мэт янз бүрийн арга барилыг ашиглан түгтоодог байна.

Лос Анжелес хотын зөвлөлийн тогтоол нь, 2019 оны Хотын нөөцийг цагаачлалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэр дундаа холбооны цагаачлалын агентлагуудтай хамтран ажиллахыг хориглосон Гүйцэтгэх захирамжийг хууль болгон кодчилох зорилготой юм. Мөн энэ тогтоолд, цагаачлалын алба болон хотын албан тушаалтнууд, агентлагууд хоорондоо тодорхой мэдээллийг хуваалцахыг хориглосон байна. Хотын дарга Карен Басс гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болно.

Бостон, Нью-Йорк зэрэг хэд хэдэн хотын албан тушаалтнууд холбооны цагаачлалын бодлогыг дэмжихэд орон нутгийн нөөцийг зориулахгүй гэж амлажээ. Мөн Трампын анхны сонгуулиас хойш олон арван сургуулийн дүүргүүд сурагчдыг албадан гаргахгүй гэж тайвшруулахын тулд, өөрсдийгөө "дархлагдсан газар" эсвэл "аюулгүй бүс" гэж зарласан юм.

Мексикийн хилээс 225 км-ийн зайд орших Лос Анжелес хотын сургуулиуд мөн дүүргийн Удирдах зөвлөлийн дарга Жеки Голдберг, ерөнхийлөгчийн цагаачлалын эсрэг болон ЛГБТК-ын эсрэг үзэл бодлыг эсэргүүцэх зорилгоор хэд хэдэн яаралтай шийдвэр гаргасан бөгөөд сургуулиудын сурагчид, гэр бүлүүдэд зориулсан дархан цаазат газрын бодлогыг дахин батлахаа амалсны зэрэгцээ, багш, ажилтнуудад цагаачлалын албаныхантай хэрхэн харилцах талаар сургалт явуулахыг уг тогтоолд тусгасан байна. Голдберг, "Бид айдастай амьдрахгүй, Бид тэмцэх болно." гэжээ.

Энэ алхам нь, албан тушаалаа авсан эхний өдрөөсөө цагаачдыг олноор нь албадан гаргахаа амласан Трампын шинэ засаг захиргааны бодлоготой хотыг зөрчилдүүлж магадгүй юм. Трампын томилсон “Хилийн хаан”, Цагаачлал, гаалийн хяналтын даргын үүрэг гүйцэтгэгч асан Том Хоман, эдгээр хотуудын “дархан цаазат газрын” статус нь засаг захиргаанаас цагаачлалын зорилгоо хэрэгжүүлэхэд саад болохгүй гэж удаа дараа хэлж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 11-нд Хоман, "Цагаачилан ирсэн гэмт хэрэгтнүүдийг албадан гаргахад юу ч саад болохгүй. Бид үүнийг та нартай, та наргүй хийх л болно." гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.