September
5
2024
Anu.mn
Мэдээ
Мацаг барихын ач тусыг нотолсон Нобелийн шагнал
Мацаг барихын ач тусыг нотолсон Нобелийн шагнал
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Мацаг барихын ач тусыг нотолсон Нобелийн шагнал

Токиогийн Технологийн Их Сургуулийн эсийн биологич Ёшинори Осами "аутофагийн механизмыг нээсэн" ажлаараа Нобелийн шагналыг хүртсэн бөгөөд түүний нээлтүүд нь өлсгөлөнд дасан зохицох, халдварын хариу урвал зэрэг олон төрлийн физиологийн процессуудад аутофагийн үндсэн ач холбогдлыг ойлгох замыг нээж өгсөн байна.

Аутофаги гэдэг нь, эсийн шаардлагагүй хэсгүүд болох дотор нь хуримтлагдсан янз бүрийн "хог"-ийг дахин боловсруулах үйл явц юм. Энэ нэр томъёог грек хэлнээс "өөрийгөө идэх" гэж орчуулдаг.

Аутофагийн механизм

Эрдэмтэд энэ үзэгдлийг өнгөрсөн зууны 60-аад оны үед олж илрүүлсэн. Гэвч тэд механизмын нарийн ширийнийг ойлгож чадаагүй бөгөөд Осуми үүнийг 90-ээд онд турших явцдаа аутофагийг хариуцдаг генийг мөн илрүүлжээ. Осүми дангаараа Нобелийн шагнал хүртсэн түүхэн дэх 39 дэх эрдэмтэн болсон юм.

Аутофаги нь амьд организмд, тэр дундаа хүмүүст төрөлхийн шинж чанартай байдаг. Үүний ачаар бие бүхэлдээ шаардлагагүй эсүүдээс салдаг. Байгалиасаа хүмүүс, эсүүдэд шаардлагагүй, хортой зүйлсийг шингээх чадвартай байдаг бөгөөд энгийнээр хэлэхэд эсүүд "хог"-ыг аутофагосом гэж нэрлэгддэг тусгай уутанд хийж, дараа нь тэдгээрийг лизосом руу шилжүүлж, бүгдийг нь устгаж, боловсруулдаг. Эдгээр боловсруулсан бүтээгдэхүүн нь эсийг тэжээх эсвэл шинэчлэхэд ашиглагддаг ба түүнд нэвтэрсэн халдвар, үүссэн хорт бодисоос цэвэрлэгддэг байна.

Бие стресст орох буюу өлсгөлөн байх үед аутофаги хамгийн эрчимтэй ажиллаж эхэлдэг. Эс нь дотоод нөөцөөсөө, өөрөөр хэлбэл хуримтлагдсан "хог", түүний доторх эмгэг төрүүлэгч бактериас эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд Японы эрдэмтний энэ нээлт нь, өлсөх эсвэл мацаг барих нь ашигтай, бие аутофагигаар дамжин цэвэрлэгддэг,мөн бие махбодийг эрт хөгшрөлтөөс хамгаалж, шинэ эсийг бий болгож, гэмтэлтэй уураг, гэмтсэн эсийн доторх элементүүдийг биеэс зайлуулдаг тул залуужуулах боломжтой гэдгийг харуулсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.