Зургаан жилийн өмнө Майкрософт компани, Зул сарын баярын өмнөхөн дэлгүүртээ хязгаартай цөөн тооны, компанийнхаа бүтээгдэхүүнүүдийн дүрс зураг бүхий "Зул сарын галзуу цамц" борлуулдаг уламжлалыг эхлүүлсэн бөгөөд энэ жилийн “Зул сарын галзуу цамц”-ны сэдэв нь, Windows XP үйлдлийн системийн дэлгэцийн зургууд байна гэж UkraNews мэдээлэв.
Энэ жилийн цамцны загварын зохион бүтээгчид, бүхний танил дэлгэцний зургуудаа цамцан дээрээ дүрслэн урласан бөгөөд уг цамц нь 55% хөвөн, 45% акрил утсан нэхмэл цамц юм. Загвар нь, Minesweeper, Internet Explorer болон намхан суудалтай жинсэн өмдний эрин үе рүү буцаасан хандлагатай, мөн "Хэзээ ч бүү тайл" гэсэн зааврыг цамцыг арчлах зөвлөмжид оруулж хошигножээ. Энэхүү ноосон цамц нь 69.99 долларын үнэтэй. Xbox вэбсайтаас худалдаж авах боломжтой аж.
Уламжлал
Майкрософтын хувьд, энэхүү "галзуу" зул сарын цамц нь цувралын зургаа дахь нь юм. Жил бүр тус компани, олонд танигдсан бүтээгдхүүнүүдээсээ сонгож цамцны загвараа бий болгодог: 2018, 2019 онд Windows 95 болон Windows XP үйлдлийн системүүд сэдэв нь болж байсан бол, 2020 оноос хойш цамцнууддаа Microsoft-ын танил программуудын зургуудыг ашигласан ажээ.
Харин 2022 онд Майкрософт, өмнө нь Microsoft Office програмын интерактив туслах байсан Paperclip-д зориулан Зул сарын баярын цамцаа бүтээсэн байна.
Энэхүү, Майкрософтын “Зул сарын галзуу цамц” нь, барууны соёлд уламжлагдан ирсэн Зул сарын баярын сэдэвтэй тод өнгө, зул сарын гацуур, чимэглэл, зураг бүхий хошин өнгө аястай цамцнуудын нэгэн төрөл болж байна.