January
21
2025
Anu.mn
Мэдээ
Маск, гурав дахь хүнд "чип" суулгав. Neuralink-тэй өмнөх хоёр өвчтөний байдал
Маск, гурав дахь хүнд "чип" суулгав. Neuralink-тэй өмнөх хоёр өвчтөний байдал
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Маск, гурав дахь хүнд "чип" суулгав. Neuralink-тэй өмнөх хоёр өвчтөний байдал
Photo: Phichitpon Intamoon | Dreamstime.com

Элон Маск, өөрийн тархи-компьютерийн интерфейс (BCI) компани Neuralink, гуравдагч хүнд “чип”суулгасныг зарлалаа. Энэ нь, тархи мэдрэлийн системийг машинтай холбох ажиллагаа юм гэж Associated Press мэдээлэв.

“Бидэнд, одоогийн байдлаар, Neuralink төхөөрөмжтэй гурван хүн байна. Бүх суулгацууд сайн ажиллаж байна" гэж тэрээр Лас Вегаст болсон арга хэмжээний үеэр X сувгаар цацагдсан ярилцлагадаа дурджээ.

Жил орчмын өмнө, хүний ​​тархинд анхны “чип”-ээ суулгаснаас хойш Маск, компанийн төхөөрөмжүүдээ сайжруулж, илүү олон электродууд нэмж, дамжуулах чадварыг өсгөж, батерейны ажиллах хугацааг уртасгасан гэж мэдэгдсэн бөгөөд Neuralink энэ жил, 20-30 хүнд энэхүү туршилтын төхөөрөмжөө суурилуулна гэж найдаж байгаагаа ярьсан байна.

Мөн тэрээр, сүүлийн өвчтөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй, харин өмнөх өвчтнүүдийн талаар товч мэдээлэл өгсөн. Нуруу нугасны гэмтлийн дараа саажилттай болсон анхны өвчтөн, видео тоглоом, шатар тоглож чаддаг болсон. Харин, чип суулгуулсан хоёр дох өвчтөн, (өнгөрсөн зун суулгац хийлгэсэн нугасны гэмтэлтэй хүн) видео тоглоом тоглож, 3D объект бүтээх программ ашиглаж сурсан талаар ярьсан байна. Neuralink-ийн бүтээл, ололтууд олны анхаарлыг татаж байгаа ч, бусад олон компани, судалгааны багууд энэ чиглэлээр ижил төстэй төслүүд дээр эрчимтэй ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил New England Journal of Medicine сэтгүүлд хэвлэгдсэн хоёр судалгаа, “тархи-компьютер”-ын интерфейс нь, амиотрофийн склерозтой (ALS) хүмүүст илүү сайн харилцахад тусалдаг болохыг харуулсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.