Элон Маскийн сэтгэцийн байдлын талаархи асуудлууд гарч ирээд дарагддаг байдал удаан үргэлжилж байгаа аж. Харвардын их сургууль төгссөн хуульч Сет Абрамсон, тэрбумтанг солиорлын ирмэг дээр байна гэж бичсэн нь, анх удаагийн асуудал биш гэж Hindustan Times мэдээлэв.
Өөрийгөө Маскийн намтарч гэж нэрлэсэн Сет Абрамсон X платформ дээр, тэрбумтны цахим ертөнц дэх зан байдал, үйлдлийг сүүлийн хоёр жилийн турш хянаж байсан талаараа нийтэлжээ.
Тэрээр, "Илон Маск галзуурсан гэдэгт итгэлтэй байна. Би Маскийн намтарч, сүүлийн хоёр жилийн турш түүний онлайн зан байдлыг хянаж байсан хүн. Сэтгэцийн өвчтэй, хар тамхи хэрэглэдэг, сэтгэлийн хямралд ордог гэдгээ өрөө хүлээн зөвшөөрч байсан нь ч, хүнд өвчтэй гэж гэж үзэх үндэслэл болно. Маскийн сэтгэцийн байдал, ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй бөгөөд тэр соёл иргэншлийн хувьд амин чухал аж үйлдвэрүүд эзэмшдэг, мөн шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаанд гол үүрэг гүйцэтгэх болно гэдэг нь түүний галзуурал бид бүгдэд аюул учруулна гэсэн үг. " гэж "X" дээрх сэтгэл түгшээсэн цуврал нийтлэлүүд бичжээ. Мөн нийтлэлүүддээ, Дональд Трампын олгосон албан тушаалаа авахаас нь өмнө, Америкийг Элон Маскаас хамгаалахыг хүртэл уриалжээ.