October
15
2024
Anu.mn
Мэдээ
Милтон хар салхинд нэрвэгдэгсдэд хэрхэн туслах вэ: Хандив болон сайн дурын байгууллагуудын ...
Милтон хар салхинд нэрвэгдэгсдэд хэрхэн туслах вэ: Хандив болон сайн дурын байгууллагуудын жагсаалт
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Милтон хар салхинд нэрвэгдэгсдэд хэрхэн туслах вэ: Хандив болон сайн дурын байгууллагуудын жагсаалт
Photo: Toa Heftiba on Unsplash

10-р сарын 9-ний өдөр Флорида мужид, 3-р зэрэглэлийн хүчтэй шуурга, урьд өмнө хэзээ ч байгаагүй аадар бороо, дор хаяж 36 хар салхи өдөөсөн гамшгийн хэмжээний Милтон хар салхи боллоо гэж ABC News бичжээ. Флоридачууд хотоо цэвэрлэж, сэргээн босгох ажилд нэгдэж, олон буяны байгууллага болон ашгийн бус байгууллагууд аврах, сэргээн босгох ажлыг дэмжих зорилгоор хандив цуглуулж байна.

Милтон хар салхинд нэрвэгдсэн ард иргэдийн хэрэгцээнд шууд дэмжлэг үзүүлж буй байгууллагууд:

Feeding America нь Хелен, Милтон хар салхины нөхөн сэргэлтийг дэмжих зорилгоор Флорида, Жоржиа, Каролина зэрэг гамшигт өртсөн мужууд дахь түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь, Америкт өлсгөлөнтэй тэмцэхийн тулд хүнсний сан, агуулахуудтай жилийн турш хамтран ажилладаг, байгалийн гамшгийн дараа тусламж хэрэгтэй байгаа олон нийтийг дэмждэг газар юм.

Global Empowerment Mission

Хелен, Милтон хар салхинаас хойш, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага болох Global Empowerment Mission нь Хойд Каролина, Флорида мужуудад хүнс, ус, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, цэвэрлэгээний хэрэгсэл, брезент, гэрийн тэжээмэл амьтдын хангамж зэрэг чухал тусламжийг тарааж байна.

Ground Force Humanitarian Aid

"Ground Force Humanitarian Aid" ашгийн бус байгууллага нь, байгалийн гамшгийн үед сайн дурын ажилтнуудыг сургадаг бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахад онцгой анхаарал хандуулдаг.

Mercy Chefs

Mercy Chefs, Флорида, Хойд Каролина даяар олон мянган хүнд халуун хоолоор үйлчилж байна.

Samaritan’s Purse

Христийн шашны буяны "Samaritan's Purse" байгууллага, хар салхинд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж хүргэхийн тулд хөрөнгө босгож, сайн дурын ажилтнууд болон тоног төхөөрөмж илгээж байна.

Улаан загалмай нийгэмлэг

Таны хандив Улаан загалмайн нийгэмлэгт бэлтгэл хийж, хариу арга хэмжээ авч, гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг эдгээхэд нь туслах боломжийг олгодог. ABC News-ийн толгой компани болох Уолт Дисней компани нь, Америкийн Улаан загалмайн жил тутмын гамшгийн хандивын хөтөлбөрт байнгын дэмжлэг үзүүлдэг бөгөөд энэ нь Америкийн Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагууд болон АНУ-ын хүнд хэцүү бүс нутгуудад яаралтай тусламж үзүүлэх боломжийг олгодог байна.

Нью-Йорк мужийн хууль тогтоох ассамблейн гишүүн Михаил Новаков, фэйсбүүкээр хохирогчдод тусламж цуглуулж байгаагаа мэдэгдсэн бөгөөд “Найзууд аа, бид гамшгийг зогсоож чадахгүй. Гэхдээ бид аймшигт мэдээг гүйлгэн уншиж байхын оронд өөрсдийн хүч чадлаараа бодит тусламж үзүүлж чадна. Миний оффис Флоридад болсон Милтон хар салхинд нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламжийг хүлээн авч байна. Бидэнд лаазалсан хоол, эрүүл ахуйн хэрэгсэл, угаалгын нунтаг, шинэ хувцас хэрэгтэй байна” гэж депутат бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.