Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ирж магадгүй байгаа нь, цагаачдыг Америкийн хил рүү яарах, амжиж орох асуудал руу түлхэж, хэрвээ Трамп ялбал, хил дээр төмөр хөшиг хаагдаж, америк мөрөөдөл рүү нэвтрэх боломжийг хаана гэж үзэж яарцгааж байгаа ажээ. The Telegraph, Латин Америкийн орнуудаас цагаачдын “агуу дүрвэлтийн давалгаа” ирж байгаа тухай нийтэлжээ.
2000 цагаачаас бүрдсэн баг АНУ руу явганаар явж, Дональд Трампыг Цагаан ордонд буцаж ирэхээс өмнө америк руу орохыг хичээж байгаа бөгөөд Мексик, АНУ-ын хил рүү очиход 1,5 мянган километр явах хэрэгтэй байна. Цагаачид, библи дээрх еврейчүүд Египетээс дүрвэсэнтэй адилтган үзэж байна.
Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө АНУ-д очихоор, өглөөний зургаан цаг гэхэд хүмүүс шөнөжин 20 гаруй километр алхаж байна. Ууланд байрладаг хар тамхины наймаачдын аюултай бүлэглэлүүд болон хүний наймаачдын орогнодог гадруудаас зайлсхийхийн тулд, ийнхүү хурдны замын зүүн эгнээгээр алхаж байгаа ажээ.Тэдний зорилго,1-р сарын 20-нд болох тангараг өргөх өдрөөс өмнө АНУ-д хүрэх, учир нь Трампыг аймшигийн хэмжээнд авч үзэж байна.
Цагаачдыг зогсоох төмөр хөшиг ба Мексик
Жил бүр хагас сая гаруй хууль бус цагаачид Гватемалаас Чиапас мужийн хоёр дахь том хот болох 400,000 хүн амтай Тапачула руу очдог гэсэн тооцоо байдаг. Картелууд суурьшсан энэ газраас айх айдас цагаачдыг зогсоож чадахгүй байгаа бөгөөд мөн, 2019 онд Гватемалын цагаачдаас хамгаалах зорилгоор, АНУ-тай байгуулсан гэрээний хүрээнд байгуулсан Мексикийн үндэсний гвардийн зургаан хяналтын цэг хойд зүг явахыг хориглож саатуулдаг байна.
Эдгээр хязгаарлах бодлого үр дүнтэй, хууль бус хилээр нэвтрэх асуудал мэдэгдэхүйц буурч, Мексикээс АНУ-ын хилээр нэвтэрсэн бичиг баримтгүй цагаачдын тоо 2023 оны 12-р сард 250,000 байсан бол 2024 оны 8-р сард 58,000 гаруй болж огцом буурч байгааг АНУ-ын Хил хамгаалах алба энэ сарын эхээр мэдээлжээ.Чиапас хотод гацсан хэдэн зуун мянган цагаачдад сард ердөө 400 цаг товлогддог тул сонгон шалгаруулалт нь санамсаргүй байдлаар хийгддэг ч хамгийн удаан хүлээсэн хүмүүст заримдаа давуу эрх олгодог гэж идэвхтнүүд хэлэв.
Цагаачид гэмт хэрэгтэн биш
Хүний эрхийн төлөө тэмцэгч Вильягран, “Цагаачид гэмт хэрэгтэн биш, янз бүрийн улс орны ажилчин хүмүүс. Тэнд ажилчид амь үрэгдэж байгаа тул бид тав дахь өдрөө алхаж буйг Жо Байден, Камала Харрис нарыг мэдээсэй гэж хүсч байна. Тапачула хот цагаачдад хэтэрхий аюултай болсон. Ганц гарц бол явган явах. Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намын аль алиных нь стратеги, АНУ-ын хилээс Мексик-Гватемалын хил рүү буцаах. Сарын өмнө АНУ зөвхөн цагаачдыг саатуулах зорилгоор Мексикт 800 сая доллар хуваарилсан. Сонгуультай холбоотой гэдэг нь ойлгомжтой." гэж мэдэгджээ.