December
18
2024
Anu.mn
Мэдээ
НАСА зохион бүтээгчдийн дунд, Саран дээр сансрын нисэгчийг аврах системийг хөгжүүлэх 45 мя ...
НАСА зохион бүтээгчдийн дунд, Саран дээр сансрын нисэгчийг аврах системийг хөгжүүлэх 45 мянган долларын шагналтай уралдаан зарлалаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
НАСА зохион бүтээгчдийн дунд, Саран дээр сансрын нисэгчийг аврах системийг хөгжүүлэх 45 мянган долларын шагналтай уралдаан зарлалаа
Photo: Shutterstock

Сарны хатуу ширүүн орчинд багийн гишүүдийн аль нэг нь ажиллах чадваргүй болох магадлал өндөр байдаг. Энэ нь ялангуяа удахгүй сар руу явах Артемис III хөлгийн хоёр сансрын нисгэгч сарны өмнөд туйлыг судлах үед туйлын чухал байгаа юм. Тиймээс НАСА зохион бүтээгчдийн дунд энэхүү шинэ уралдааныг зарлажээ.

НАСА-гийн Артемис III-г сар руу илгээх ажлыг 2026 онд хийхээр төлөвлөж байна. Энэхүү аялалын зорилго нь ,сарны геологийн нөөцийг судлах туршилт хийх, дээж цуглуулах, хүн төрөлхтнийг саран дээр удаан хугацаагаар байлгах шинэ технологи болон системийг турших явдал юм.

Ровероор тоноглогдсон даалгавруудаас ялгаатай нь, Артемис III ба IV-ийн багийнхан саран дээр явагч руу нэвтрэх эрхгүй байгаад бөгөөд энэхүү хязгаарлалт нь, бүх тоног төхөөрөмжүүдийг багийнхан өөрсдөө авч явах, ажиллуулах шаардлагатай байгаад аж.

Сарны өмнөд туйл бол маш нарийн төвөгтэй газар юм. Саран дээр агаар мандал байхгүй, тэнхлэгийн хамгийн бага хазайлтаас болж температур эрс өөрчлөгддөг. Нар тусдаг газруудад 54°C (130°F) халуунд хүрч, харин байнгын сүүдэрт байгаа хэсэгт нь -334°F (-203°C) хүрч хүйтэрдэг. Тоног төхөөрөмж, хувцас нь энэ температурын хязгаарт үр дүнтэй ажиллах ёстой бөгөөд терморегуляци нь багийн гишүүдийн хувьд байнгын сорилт болдог байна.

Өмнөд туйлын нөхцөл нь маш өвөрмөц. Нар тэнгэрийн хаяанд ойртож, урт сүүдэр үүсгэж, гадаргуугийн онцлогуудыг нууж, навигац хийхэд хэцүү болгодог. Бага өнцгөөр тусах нь бүдрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн энэ газар их чулуулаг, сарны тогоонуудаар дүүрэн байдаг. Сарны таталцал дэлхийнхээс зургаа дахин бага байдаг нь багийн гишүүдийн юмсыг хөдөлгөх, харьцахад нөлөөлдөг. Таталцлын хүч бага байх нь, илүү хүнд ачааг өргөх боломжийг олгодог боловч инерцийн асуудал тулгарч, тухайн зүйлийг хөдөлгөсний дараа зогсоох нь илүү хэцүү болж, алхах болон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг удирдахад нөлөөлдөг. Реголит (сарны тоос) нь цахилгаан статик цэнэгийн улмаас гадаргууд наалддаг жижиг хурц хэсгүүдээс бүрддэг. Энэ нь тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд саад учруулж, битүүмжлэл, холболтыг гэмтээж, аюулгүй байдал, амьсгалсан тохиолдолд эрүүл мэндэд аюул учруулах боломжтой. Саран дээр агаар мандал байхгүй учираас, гадаргуу нарны цацрагт өртөх, микро солируудад өртөх эрсдэлтэй байдаг.

Артемис III нь сарны тойрог замд олон өдрийн аялал хийж, дараа нь хүн төрөлхтөн судлаагүй байгаа Өмнөд туйлын ойролцоох сарны гадаргуу руу буух болно. Багийн гишүүд үүрэг гүйцэтгэх хугацаандаа буух газраас 2 км хүртэл зайд явган явж, шинжлэх ухааны судалгаа хийх юм. Хэрэв багийн гишүүдийн нэг нь даалгаврын явцад чадваргүй болсон бол түүнийг буух тавцан руу буцааж хүргэх шаардлагатай болно. Нэг хүн нөгөөгөө 2 км хүртэлх зайд, 20 градусын налуу сарны ландшафтаар зөөвөрлөх төхөөрөмжгүйгээр тээвэрлэх боломжтой байх ёстой.

НАСА, нэг сансрын нисгэгч сарны өмнөд туйлын нөхцөлд, төхөөрөмжүүдийн хамт 343 кг жинтэй, чадваргүй болсон хамтрагчаа сарны гадаргуу дээр аюулгүй зөөх боломжийг олгох шинэлэг шийдлүүдийг хайж байна. Энэхүү шийдэл нь хөнгөн жинтэй, байрлуулахад хялбар, сарны эрс тэс нөхцөлд үр дүнтэй ажиллах ёстой.

Шийдлийн шаардлагад хөнгөн, жин нь 23 кг-аас ихгүй, хамгийн бага хэмжээтэй, сансрын нисгэгчийг хол зайд зөөх боломж олгох, байрлуулахад хялбар, температурын хэт хэлбэлзэл, сарны тоосжилтыг тэсвэрлэх чадвартай материал ашиглах зэрэг орно.

Шагнал

45,000 долларын шагналыг:

Эхний байр - 20,000 доллар

Хоёрдугаар байр - 10,000 доллар

Гуравдугаар байр 3 хүн - тус бүр 5000 доллар

Хугацаа:

Материал хүлээн авч эхлэх 11-р сарын 14. 2025 оны 1-р сарын 25 хүртэл үргэлжилнэ. Ялагчдыг 2-р сарын 27-нд тодруулна.

Оролцооны дүрэм

Тэмцээнд 18-аас дээш насныхан, ганцаарчилсан болон багаар оролцох боломжтой. Аль ч улсаас оролцож болно

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.