Голден Стэйт Варриорс 8 жилийн хугацаанд дөрөв дэх, 2018 оноос хойш анх удаа NBA-ын аварга боллоо.
Өнөөдөр, Бостон хотод болсон зургаа дахь тоглолтод Варриорс 103:90-ийн харьцаатай хожиж, цувралыг 4:2-оор дуусгасан байна. 2019-20 оны улиралыг 15-50 гэсэн маш муу амжилтаар дуусгаж байсан баг хоёрхон жилийн хугацаанд лигийн хамгийн муу багуудаас аварга болсон анхны баг болж байна.
"Курригүйгээр ийм зүйл болохгүй"
Улирлын хоёр удаа хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Стивен Курри анх удаа NBA-ийн финалын MVP боллоо. 34 настай холбогч зургаан тоглолтод 31.2 оноо дунджилж, өнөөдрийн ялалт аа байгуулахад 34 оноо, долоон оновчтой дамжуулалт, долоон самбараас бөмбөг авчээ.
Варриорс мөн 2015, 2017, 2018 онуудад аваргалж байсан ч 2016, 2019 оны шигшээ тоглолтуудад хожигдож байсан ба сүүлийн хоёр улиралд багаа сэргээн босгох явцдаа плей-оффд ч шалгарч чадаагүй юм.
Дөрвөн удаа аварга болоход нь хамгаалалтын гол тоглогч Дрэймонд Грийн мөн маш чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй.
Эх сурвалж: bbc.com