Өрнөд бүсийн аваргууд өнөөдөр Даллас Маверикс багийг 120-110 оноогоор өөрийн талбай Chase Center-тээ буулган авлаа. Жэйсон Кид дасгалжуулагчтай, багийн лидер Лука Дончич-оор ахлуулсан Даллас Маверикс багийг Голден Стейт-ийн Их гурвал Стеффен Курри, Клэе Томпсон ба Драемонд Грей-гээр ахлуулан хожин улмаар 6-р сарын 2-нд Бостон Селтикс ба Миами Хийт багуудын аль Дорнод бүсийн аваргаас гарч ирсэнтэй нь NBA-гийн Финалд тоглох боллоо.
Гэхдээ Даллас Маверикс багийг энэ жил бүсийнхээ финалд шалгарна гэж NBA-гийн аналистууд огт таамаглаагүй байсан ба тэдний энэ жилийн амжилт бол багийнх нь хувьд үнэхээр том зүйл болж байна. Лука Дончич өнөөдрийн тоглолтод 28 оноо авсан ч энэ нь хангалттай байсангүй бөгөөд Даллас бүтэн багаараа туршлага дутаж NBA-гийн 2015 оноос хойш 3н удаагийн аварга болсон хүчтэй, туршлагажсан бүрэлдүүхэнтэй Голден Стейт Варриорс-т хожигдсон байна.
Эх сурвалж: www.nba.com